“Хамгийн гунигтай хүн бусад хүмүүсийг аз жаргалтай болгохын тулд чадах бүхнээ хийдэг”. Жүжигчин Робин Уильямсын бусдад хүргэхийг хүссэн 15 эшлэл

1

Жүжигчин Робин Уильямс 2014 онд биднийг орхин одсон, энэ сэтгэлийн шарх хэзээ ч эдгэхгүй. Гэхдээ түүний авьяас, ухаан, хошигнол мөн дэлгэцнээ мөнхрөн үлдсэн дүрүүд нь бидний сэтгэл зүрхэнд үүрд үлджээ.

Бид Робин Уильямсын авьяас чадлыг биширч дуусахгүй. Өнөөдөр амьдралын талаар хэлсэн түүний мэргэн үгнүүдийг нь эргэн дурсахыг хүслээ.

© J. Vespa / Getty Images

 

1. Зөв хүн сонгож байгаарай

“Урьд нь би амьдралдаа орь ганцаар үлдэхийг маш муу зүйл гэж бодож байлаа. Тэгсэн үгүй ажээ. Амьдралын хамгийн муу зүйл – хүмүүстэй цуг байгаа боловч ганцаардлыг мэдрэх юм байна”

 

2. Хэн нэгний инээмсэглэлийн цаана юу байгааг харж сураарай

“Хамгийн гунигтай хүн л эргэн тойрноо аз жаргалтай болгохыг хичээдэг гэж би боддог юм. Өөрийгөө ямар ч хэрэггүй гэдгээ мэдрэхийг тэд сайн ойлгодог – тийм л учраас хэн нэгэн өөр хүн тэрхүү мэдрэмжийг бүү мэдрээсэй гэж тэд хүсдэг”.

 

3. Ямар ч бүтэлгүйтэл – амьдралын үнэтэй сургамж болно

“Чамд хүнд хэцүү үе тохиолдоно, чухам тэр чинь л урьд нь анхаарал хандуулж байгаагүй зүйлээрээ оролдож эхлэх түлхэц болох юм”.

“Good Will Hunting” киноны Шон Магуайрын дүрийг Робин Уильямс бүтээсэн

© Images Press / Getty Images

 

4. Юуны түрүүнд таны дотоод шүүмжлэгч юу гэж байгааг сайтар сонсоорой

“Таны тухай таагүй зүйл бичсэн нийтлэл уншихад мэдээж хэцүү байна. Хэн нэгэн яг л таны зүрх рүү хутга шааж байгаа юм шиг. Гэхдээ би өөрөө өөрийнхөө хамгийн хурц шүүмжлэгч нь”.

 

5. Санаа зовохоо больж үз

“Хэтэрхий их санаа зовох хэрэггүй, гуйж байна. Эцсийн эцэст энэ дэлхий дээр бидний хэн нь ч мөнх үлдэхгүй шүү дээ. Амьдрал харвасан сум шиг л өнгөрнө. Сэтгэлээр унасан бол зуны тэнгэрийг хар, шөнийн цагаар шагай цацсан мэт харагдах оддыг ширт”

“Jack” киноны Жек Пауэллийн дүрд Робин Уильямс

 

6. Амьдрал 50 наснаас эхэлнэ

“Би 30 нас хүрээд л идэр насны хямралд орсон. 50 хүрээд ямар сайхан юм бэ гэж бодож эхэлсэн юм. Яг л амьдрал эхэлж байгаа гэдэг утгаараа шүү дээ. Бүх зүйл хүссэнээр явна, амьдрал тэмцэл байхаа больж эхлэх тэр л мөч эхэллээ”.

© HBO

 

7. Заримдаа зөв шийдвэр хэдэн зуун алдаанаас бүтдэг

“Зөв – олон буруугаас үлдсэн цорын ганц нь юм”

 

 

8. Өөрийнхөө сонголтонд бүү харамсаж бай

“Кино гараад бүтэлгүйтвэл би өөрөөсөө асуудаг юм “Чи яах гэж үүнийг хийсэн юм бэ?” Гэхдээ эцэст нь би огт харамсдаггүй, яагаад гэвэл би гайхалтай сайхан хүмүүстэй танил болсон байдаг. Үүний төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй нь ойлгомжтой болоод ирдэг юм”.

 

9. Хэн ч төгс биш, гэхдээ бие биедээ төгс байж болох юм

“Анд нөхөр минь, чи төгс биш, чиний хэрэггүй айдсыг үлдэн хөөхийг надад зөвшөөрөөч: чамтай учирсан бүсгүй ч бас төгс биш. Хамгийн гол асуудал нь та хоёр бие биедээ төгс байж чадах уу л гэдэгт байгаа юм”

“Good Will Hunting” киноны Шон Магуайрын дүрийг Робин Уильямс бүтээсэн

© Robin Marchant / Getty Images

 

10. Завсарлага авахаас бүү ай, тэгээд эргээд өөдөө яв

“Та үргэлжлүүлж ажиллахгүй бол хүмүүс таныг мартана гэдэгт өөрийгөө бүрэн итгүүлжээ. Энэ бол аюултай. Хэзээ хойно нь та буруу байж гэдгээ ойлгоно. Үнэн хэрэгтээ, хэрвээ би завсарлага авбал хүмүүс намайг үгүйлж эхэлдэг юм”.

 

11. Уран сэтгэмжээ хөгжүүл

“Уран сэтгэмж өөрөө төрөн гардаг. Би айлын ганц хүүхэд, тиймээс амьдрахын тулд уран сэтгэмж надад зайлшгүй хэрэгтэй байлаа”.

 

12. Хамгийн чухал зүйлээ үнэлж сураарай

“Энэ Ертөнцөд би өөрөө ямар үнэтэй болохыг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би зарим нэг хүмүүсийг аз жаргалтай болгож чадсан. Үүнийг мэдэж байгаа цагт би баян хүн, надад үүнээс илүү зүйл огт хэрэггүй”.

© J. Vespa / Getty Images

 

13. Суралцахаа зогсоож болохгүй

“Суралцах зүйл хэзээ ч тасрахгүй, эргэн тойрон сонирхол татах юм их байна. Заримдаа алдаа хүртэл гайхалтай санагддаг гээч”.

 

14. Их харилцаж, бага бичиж бай

“Твит уу? Энэ зүйл харилцааг алж байна. Таны утсан дээр гарах хүмүүсийн гэрэл зураг эсвэл захидлууд нь дургүй хүргэмээр санагддаг уу? Тэд тантай харилцахаар дөхөж ирсний дараа тэдний утсан дээр улаан гэрэл анивчиж эхлэхийг та анзаарна”.

 

15. Таныг өөрөөр тань байлгаж байгаа зүйлийг хайрлаарай

“Танд галзуурлын өчүүхэн оч л бий. Тэрийгээ дэмий зүйлд хамаагүй бүү үрээрэй”.

Робин Уильямсын ямар эшлэл танд илүү их таалагдав? Түүний бүтээсэн ямар дүр танд хамгийн их таалагддаг вэ?

15
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Батболд Батзаяа

    Батболд Батзаяа

    2020/02/24 at 23:16

    Топ

  2. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/02/25 at 00:19

    15 ишлэлийг уншиж байхад өөрийн бодолтойгоо их тэмцэл хийж байсан нь мэдрэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *