
Зочид буудлаар үйлчлүүлэх үед аюулгүй бөгөөд тав тухтай орчин хамгаас чухал байдаг билээ. Иймээс ч зарим зочид буудлууд үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдалд дээд зэргээр анхаарал хандуулж, өрөөний хамтрагчийг тань унтаж байхад таныг гэрэлтэй орчинд дуртай номоо унших нөхцлийг бүрдүүлсэн гэрэлтүүлэг, таны хүссэн халуунтай усыг гаргах шүршүүрийн толгой зэрэг хүний тав тухай байх нөхцлийг бүрэн бүрдүүлсэн байдаг. Манай сайт уншигч танд ахин дахин үйлчлүүлмээр санагдах, тав тухтай орчныг бүрдүүлж чадсан зочид буудлуудын гайхалтай ухаалаг дотоод шийдлүүдээс хүргэж байна.
1. Энэ шүршүүрийн тавиурт байгаа зүйлсийг гаднаас ч дотроос ч авах боломжтой.

2. Энэ шүршүүрийн толгой усанд орж байгаа хүний хүссэн хэмтэй усыг гаргах болно.

3. Түргэн хоолны газрын дугаарууд руу ганц товч дараад л залгах боломжтой.

4. “Харааны түвшинд цантдаггүй толь”

5. “Орой ном уншихад зориулсан тусгай гэрэлтүүлэг”

6. “Хэвтэж байхдаа л гэрлээ асааж, унтраах боломжийг олгох олс”

7. “Угаалгын өрөөндөө ийм бяцхан дижитал цагтай юм байна”

8. “Цонхны дээд эсвэл доод хэсгийг тус тус хаах боломжийг олгох хөшиг”

9. “Японы нэгэн буудалд өрөөний хамтрагч маань амарч байхад дэргэд нь байгаа надад гэрэлтэй орчинд байх боломжийг бүрдүүлсэн таллаж асдаг ширээний гэрэл байв”

10. “Усан сан шиг байгаа биз?”

11. “Энэ буудлын дэрнүүдийн зөөлөн, хатуу эсэхийг хараад л мэдэх боломжтой”

12. “Хуванцар карт бүхий түлхүүрнээс татгалзаж, байгальд ээлтэй модон картыг сонгожээ”

13. “Энэ буудлын суултуур халуун хүйтэн ус тохируулах зэрэг олон үйлдэлтэй”

14. “Миний буусан зочид буудал ханандаа утасгүй цэнэглэгчтэй байсан”

15. “Шүршүүрийн усыг гаднаас болон дотроос нээж хаах боломжтой”

16. “Энэ буудал нүүр будалтаа арилгах зориулалттай тусгай алчууртай”

17. “Өрөөний хаанаас ч цаг харах боломжтой”

Аль буудлын санал болгосон үйлчилгээ хамгийн таатай сэтгэгдэл үлдээсэн бэ? Таны хувьд буудаллаж байсан хамгийн тухтай зочид буудал ямар буудал байсан бэ?







