Дэлхий дээрх хамгийн үнэтэй боловч, ямар ч хэрэгцээгүй 10 зүйл. Та эдгээрийн үнийг хараад шууд л шоконд орно!

4

Та 595,000 долларын үнэтэй үзэг байдгийг мэдэх үү? Мөн 600,000 долларын үнэтэй шатар ямар сонсогдож байна? Та дэлхий дээрх хамгийн үнэтэй боловч, ямар ч хэрэгцээгүй зүйлсийн үнийг хараад зүгээр л гайхшрах болно. Тийм ээ, үнэхээр ийм өндөр үнэтэй зүйлс байдаг!

Баян чинээлэг байна гэдэг нь маш олон үнэтэй зүйлсийг худалдаж авах, цаашлаад тэдгээрийг хэрэглэх боломжтой гэсэн үг билээ. Үүнийг зарим хүмүүс зөвхөн мөрөөдөж амьдардаг. Мөнгөтэй хүмүүс Испанид эдлэн газар худалдаж авах эсвэл “Галзуу хурд 8” кинон дээр гардаг шиг тансаг зэрэглэлийн автомашин худалдаж авч чадна. Хэт баян хүнд худалдаж авч чадахгүй зүйл маш ховор.

Заримдаа “догь” санагдах боловч, бодит байдал дээр хий дэмий халаасан дахь мөнгийг хоосолдог зүйлс байдаг. Худалдаж авсныхаа дараа сайн бодоод үзэхэд, юунд ч хэрэг болохгүй, шаардлагагүй зүйл болох нь мэдэгдэнэ. Худалдаж авч буй зүйлийнхээ үнийг нь хардаггүй хүмүүс цөөнгүй бий. Харамсалтай нь тэдний худалдаж авсан зүйл зарцуулсан мөнгөнийх нь дайнд хүрэхгүй, үнэ цэнэгүй байх тохиолдол бий.

Дэлгүүрүүдэд маш олон хэрэгцээгүй боловч, өндөр үнэтэй зүйлс худалдаалагддаг. Харин баян чинээлэг хүмүүс юу ч бодолгүй тэдгээр зүйлсийг хурууныхаа үзүүрийг хөдөлгөөд л худалдаад авчихдаг нь ямар ч хүнийг гайхшруулна. Бид та бүхэнд дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй боловч, ямар ч хэрэгцээгүй 10 зүйлийг хүргэж байна.

10. Цайны ханд – 14,000 доллар

Цай бол усны дараа орох хямдхан, хэн ч худалдан авч чадах уух зүйлсийн нэг билээ. Гэхдээ энэ цайны ханднаас бусдыг гэдгийг хэлье. Алмазаар бүрсэн энэхүү цайны ханд нь 14,000 долларын үнэтэй бөгөөд Brooke Bond-ийн 75 жилийн ойн арга хэмжээнд зориулан урлажээ. Нийт 280 ширхэг алмазаар бүрсэн бөгөөд одоо ч гэсэн хандалж уух боломжтой гэнэ. Мэдээж дотор нь цайны навчнууд байгаа.

alux.com

 

9. Легоны блок – 14,450 доллар

Легоны нэг ширхэг блок тийм ч хэрэгцээтэй зүйл биш. Яагаад гэвэл танд нэг ширхэг биш, нэлээд хэдэн блок хэрэг болох бөгөөд ингэж байж, ямар нэгэн догь зүйл бүтээнэ. Энэ алтадмал легоны блок 14,450 долларын үнэтэй. Тоглоомын жинхэнэ хувилбартайгаа яг ижилхэн хэмжээтэй буюу 2.65 гр жинтэйгээс гадна, 14 каратын алтаар бүржээ.

Jorgen E. Christensen

 

8. Контакт линз – 15,000 доллар

Нүдний хараа муутай хүмүүс үзэгдэх орчныг тод харахын тулд, харааны шил эсвэл контакт линз зүүх шаардлагатай тулгардаг. Хэрэв таны контакт линз 18 ширхэг алмазан шигтгээтэй байвал ямар вэ дээ? Гэхдээ танд нүдээ гэмтээхгүй зүүх хүндхэн даалгавар оногдох нь дамжиггүй юм.

shivermagazine.com

 

7. Крикет бөмбөг – 68,500 доллар

2007 онд энэхүү онцгой крикетийн бөмбөгийг бүтээсэн бөгөөд яг жижигрүүлсэн дисконы бөмбөлөг шиг харагддаг. Бөмбөгийг 5728 ширхэг алмазаар бүрсэн. Үүнийг “Gitanjali Gems Limited” хэмээх газар урласан бөгөөд крикетийн шилдэг тамирчдад дурсгал болгон өгдөг уламжлалтай ажээ.

yupthatexists.com

 

 

6. Алмазан шигтгээтэй “Yalos” LCD телевиз – 130,000 доллар

Та шинэ орон сууцандаа телевиз худалдаж авахаар хайж байна уу? Тэгвэл та “Yalos” алмазан шигтгээтэй LCD телевизийг 130,000 доллароор өөрийн болгох боломжтой. Цагаан алтаар бүрээд зогсохгүй 24 каратын алтадмал алмазаар чимэглэжээ.

prweb.com

 

5. Бадмаараг болон алмазаар чимэглэсэн үзэг – 595,000 доллар

Та бусдын л адил хамтран ажиллагчаасаа үзгийг нь түр зээлэх эсвэл бичиг хэргийн дэлгүүрээс хамгийн хямдхан үзэг худалдаж авч байсан биз ээ. Гэхдээ та илүү гоёмсог үзэгтэй болохыг хүсэж байгаа бол бадмаараг болон алмазаар чимэглэсэн үзгийг 595,000 доллароор худалдаж аваарай. 150 каратын бадмаараг шигтгээ болон 15 каратын алмазыг уг үзгэнд шигтгэжээ.

luxurystnd.com

 

4. Шатар – 600,000 доллар

Айл өрх бүрт ихэвчлэн хар болон цагаан өнгийн хуванцар материалаар хийсэн шатар байдаг. Харин энэхүү шатрыг хар, цагаан алмазаар бүтээжээ. Нийт 320 карат хар болон цагаан алмазыг уг шатрыг хийхэд ашигласан байна. Нийт 7 ширхэг шатар хийсэн бөгөөд шатар тус бүрийг бүтээхэд 4500 цагийг зарцуулжээ.

viralnero.com

 

3. Алтан 00-ын цаас – 1.38 сая доллар

Энэ 00-ын цаасыг 22 каратын алтаар хийжээ. Уг 00-ын цаасыг ашиглах бүрэн боломжтой (гэхдээ хэн ч үүнийг зориулалтаар нь ашиглахыг хүсэхгүй байх) юм байна.

therichest.com

 

2. Соронзон хөвдөг ор – 1.6 сая доллар

Энэ ор соронзны тусламжтайгаар газраас 40 см дээш хөндийрдөг. Нэг ёсондоо та агаар дээр унтана гэсэн үг юм. Даац нь 907 кг.

alux.com

 

1. Нохойны хүзүүвч – 3.2 сая доллар

Энэхүү “Amour Amour” гэх нэртэй хүзүүвчийг “I Love Dog Diamonds” гэх нэртэй газар хийжээ. Нохойны хүзүүвчийг хийхэд 18 карат алт болон матрын арьс орсон байна. Хэрэв та энэ хүзүүвчийг нохойндоо зүүлгэх юм бол нохойгоо ийш тийшээгээ явчих вий эсвэл хэн нэгэн нохойны чинь хүзүүнээс тайлаад авчих вий гэж санаа зовох хэрэгтэй болох нь ээ.

viralnero.com

Танд эдгээр зүйлсээс аль нь хамгийн хэрэгцээгүй мөртлөө хэт өндөр үнэтэй санагдаж байна вэ?

279
ТэнэглэлТэнэглэл
77
Ха ХаХа Ха
29
ГайхмаарГайхмаар
25
БурууБуруу
17
ХөөрхөнХөөрхөн
14
ХарамсалтайХарамсалтай
10
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *