
Найз нөхөдтэйгөө цуг амьдрах нь нэг талаасаа хөгжилтэй, гэхдээ нөгөө талаасаа таны хувийн орон зайд нэвтэрч мэдэх юм: энд тэндгүй тараасан хувцас, “Хөлдөөгчинд байсан чиний бууз уу? би чанаад идчихлээ” гээд сууж байх нь ямар ч дотно найзын харилцааг тасалж мэднэ. Ганцаараа амьдрах нь уйтгартай байж болох ч гэр бүлтэй болж эхнэр хүүхэдтэйгээ цуг амьдарч байхдаа ганцаараа амьдарч байсан уйтгартай үеэ дурсан санах болно. Хэрвээ та найз нартайгаа нийлж өрөө хөлсөлдөг бол – яаралтай өөр байр хөлсөлж ганцаараа амьдрах шалтгааныг танд хэлж өгье.
10. Өмд өмсөх ямар ч шаардлагагүй
Ганцхан өмд ч биш, дотуур хувцас ч өмсөх хэрэг байхгүй. Хүссэн цагтаа нүцгэн явж болно. Шүршүүрт ороод бие хаттал хэдэн минут нүцгэн яв, хэдэн цаг явсан ч хамаагүй. Өөр хүн байхгүй юм чинь хэнд зориулж хувцас өмсөх вэ, тэгэхээр өмсөх эсэхээ та өөрөө л шийднэ. Нүцгэн унтаж болно, телевизор үз, хоолоо ид, зүгээр л нүцгэн амьдар.
9. Байнгын цэвэрлэгээ хийх шаардлагагүй
Шалан дээр хөглөрөх хувцас, угаалтуур дүүрэн бохир сав суулга, шалан дээгүүрх хоолны үртэс? Хэнд ямар хамаатай юм бэ? Хүссэн үедээ л цэвэрлэгээ хийнэ. Хэрвээ эмх замбараагүй байдал таны сэтгэлийг зовоохгүй бол зочид ирэхээс өмнө цэвэрлэгээ хийж болно, та ичихгүй бол цэвэрлэхгүй ч байж болно. Хэрвээ та цэвэрч нэгэн бөгөөд байнгын цэвэрлэгээ хийдэг бол хүний бохирдуулсныг цэвэрлэж бухимдах хэрэггүй болох нь ээ.
8. Хүссэнээрээ унт
Унтах дургүй хүн гэж байх уу? Сэтгэл мэдрэлийн эмгэгтэй хүмүүс л тэгэх байх. Таныг өдрийн 4 цаг хүртэл унтахад хэн нэгэн элдвээр хэлэхгүй байвал сайхан байх нь мэдээж.
7. Угаалгын өрөөний оочер гэдгийг мартана
Яаж ч бодсон олон хүний дунд нэг угаалгын өрөө байна гэдэг аятайхан зүйл биш. Тэр тусмаа өдрийн дэглэм нь төстэй бол өглөө болгон усанд орохын тулд гладиатор адил тулалдах хэрэг гарна. Харин ганцаараа амьдардаг бол өдөржин угаалгын өрөөнд байж, бүх л бүтэн дуурь дуулсан ч болох ба ингэлээ гээд “бушуул, хурдлаач” гэж хаалга балбах хүн байхгүй. Усанд орох гэж эрт босох ч хэрэггүй ба цаашид ажилдаа хоцрохгүй гээд нойтон толгойтой гарах шаардлагагүй.
6. Хоол байхгүй, бэрхшээл байхгүй
Хөргөгчинд чинь хэрэгтэй, ашигтай хоол хүнс биш хүссэнээ хийх тансаг амьдралыг зөвхөн ганцаараа амьдардаг хүн л эдэлнэ. Өдөр болгон гаднаас гоё хоол захиалаад идэж ч болно, бусдын нүдэнд ажил нь амжилттай яваагаа батлах гэсэн мэт хөргөгчиндөө элдэв зүйл чихэх ч хэрэггүй. Таны огт иддэггүй хоолыг байнга худалдан авч мөнгийг нь хувааж төлөхийг шаардаж байгаа хамтран амьдрагч танд хэрэгтэй гэж үү? Эсвэл ганц жигнэмэгийг нь идсэний төлөө бөөн шуугиан дэгдээж гомдол зарлах нь бас л хэцүү. Хоол хүнс болгон дээрээ тэрнийх гэж бичээд сууж байх бол бүр утгагүй.
5. Ямар ч эвгүй байдалд орохгүй
Гэртээ хэн нэгнийг авчрах болоход хамтран амьдрагчаа “жийх” хэрэг гардаг. Харин нөгөөх чинь хүн дагуулж ирвэл чи “жийгдэх” болно. Хэн нэгэнтэй амьдрахад энэ бол нийтлэг үзэгдэх тохиолдол. Юу нь хамгийн эвгүйг мэдэх үү? Баасан гаригийн орой олон ангит кино үзээд сууж байхад нөгөөх чинь өрөөндөө секс хийж байгааг сонсоод сууж байх ямар бол…
4. Хүссэнээрээ кино үз
Хамтран амьдрагчтайгаа олон ангит кино үзээд үйл явдлыг нь ярилцаад суух нь сайхан. Харин та хоёрын үзэх кино, нэвтрүүлгийн цаг давхцаад байвал яана вэ?
3. Хичнээн удаан усанд орсон ч болно, бүр огт орохгүй байсан ч болно
Хүссэнээрээ усанд орохыг бид 7 дугаар хэсэгт бичсэн. Харин одоо усанд орох дургүй хүмүүст зориулав. Ганцаараа амьдарч байгаа бол таныг олон хоног усанд ороогүйг таны үнэртэй ус л мэдрэх болно. Амралтынхаа өдөр сам, шүдний сойз руу ойртохгүй ч байсан болно. Хэдэн өдөр угаагаагүй шүдийг тань шүдний эмч хараад л нь нэг юм хэлнэ.
2. Хагартлаа идэх
Өглөөний цайн дээрээ зайрмаг долоох сайхан. Өчигдрийн оройны хоолноос үлдсэн пицца ч сайхан. Орондоо орохоосоо өмнө зүсэм амттан идэх гэхээр хамтран амьдрагч чинь муухай хараад байх л муухай. Мэдээж нөгөөхийн чинь зөв, гэхдээ унтахаасаа өмнө юу идэж уух нь таны л хэрэг. Ганцаараа амьдарч байвал өдөржингөө пицца, хуушуур идсэн ч болно, хэн ч буруутгахгүй. Энэ байдлаар хооллоод байвал таны эрүүл мэнд, галбирт нөлөөлнө гэдгээ том болсон залуу мэдэж байгаа байлгүй дээ.
1. Өвлийн унтаа байдалд шилжих ганц боломж
Хэнтэй ч үг дуугармааргүй байх үед хамтран амьдрагчдаа үнэн худлаа бас ганц үг хэлэх шаардлагатай болдог. Бусдаас зугтааж, ганцаар байж бүгмээр үе байдаг, тэр үед хамтран амьдрагч шиг хэрэггүй хүн байхгүй. Энэ үед ганцаараа амьдарч байсан бол хичнээн сайхан бэ л гэж бодогдоно.








Мөрөн Б.
2015/12/25 at 12:28
Hend ch yund ch sanaa zobohgui zubhun gantsaarahnaa bahig yamar ih husne be
Зочин
2015/12/26 at 22:41
би гэдэг амьтан чинь ганцаараа байхлаар айгаад байдагиймаа
Зочин
2015/12/26 at 23:24
bugd unen :D
M
2015/12/28 at 16:15
mel gibsoonii braveheart deer freeeedooom geeed orildog sanaand orchloo hahha
Зочин
2015/12/30 at 00:34
suulde jojig bolohin bishu