Амттай какао бэлдэх 5 жор

1

Өвлийн улиралд амттай халуун ундаа уух сайхан. Какао – энэ бол шилдэг хувилбар болох болно. Энэ ундааг бэлдэхэд амархан бөгөөд хурдан, хүн болгон амтархан уух дуртай. Үүнээс гадна эрүүл мэндэд тустай, эрч хүчийг бэлэглэнэ гэдгийг ч бүү мартаарай.

Та бүхэнд амттай жоруудаас түүвэрлэн хүргэлээ.

Өтгөрүүлсэн сүү, шоколадтай какао

Амттай какао бэлдэх 5 жор 1

Орц:

  • Сүү – 500 мл
  • Нунтаг какао – 2 х.х
  • Хар шоколад – 20 г
  • Өтгөрүүлсэн сүү
  • Шоколадны үйрмэг эсвэл цинамон – чимэглэлд

Бэлдэх арга:

  1. Сүүгээ халаана.
  2. Халсан сүүн дээрээ какао, цинамон болон шоколадаа хийнэ.
  3. Бүгдийг хайлтал сайтар хутгана.
  4. Өтгөрүүлсэн сүүгээ хийж холино.
  5. Гал дээрээс авч аягална.
  6. Цинамон эсвэл шоколадны үйрмэгээр чимнэ.

Бөөрөлзгөний сироптой какао

Амттай какао бэлдэх 5 жор 2

Орц:

  • Какао – 2 ц.х
  • Сахар – 1 ц.х
  • Ваниль
  • Сүү – 250 мл
  • Бөөрөлзгөний сироп – 50мл

Бэлдэх арга:

  1. Какао, сахар болон ванилиа холино.
  2. Сүү нэмж зөөлөн галаар хөөрүүлж авна.
  3. Бөөрөлзгөний сиропоо нэмнэ.
  4. Аягандаа хийж халуунаар нь ууна.

Цөцгийтэй какао

Амттай какао бэлдэх 5 жор 5

Орц:

  • Какао – 4 ц.х
  • Сахар – 2 ц.х
  • Ванилийн сахар – 2 ц.х
  • Сүү – 500 мл
  • Хөөсрүүлсэн цөцгий

Бэлдэх арга:

  1. Какао, сахар болон ванилийн сахар зэргийг холино.
  2. Сүүгээ зөөлөн гал дээр хөөрүүлнэ.
  3. Хөөрүүлсэн сүүгээ какао дээр нэмнэ.
  4. Халуун какаог аягалаад хөөсрүүлсэн цөцгийг дээрээс нь хийнэ.

Жүржтэй какао

Амттай какао бэлдэх 5 жор 3

Орц:

  • Жүржийн ликёр – 3 х.х
  • Сүү – 4 стакан
  • Ус – 70 мл
  • Какао – 2 х.х
  • Чимх давс
  • Сахар – 5 х.х

Бэлдэх арга:

  1. Сахар, какао, давсаа холиод дээрээс нь ус хийнэ.
  2. Зөөлөн гал дээр 2 минут буцалгана.
  3. Сүү нэмж сайтар холиод гал дээрээс авна.
  4. Ликёроо нэмж сайтар хутгана.
  5. Аягална.

Гадилтай амтат какао

Амттай какао бэлдэх 5 жор 4

Орц:

  • Гадил – 1ш
  • Сүү – 200 мл
  • Зайрмаг – 50 гр
  • Нунтаг какао – 2 ц.х
  • Сахар – 1 ц.х

Бэлдэх арга:

  1. 100 мл сүүн дээр какао, сахраа нэмж зөөлөн гал дээр хөөрүүлнэ.
  2. Үлдсэн сүүгээ хөөсрүүлж гадилтай холиод аягална.
  3. Сүүтэй аяга дээр зайрмагаа нэмж дээрээс нь халуун какаог хийгээрэй.

 

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *