Гэртээ сайхан үнэр бий болгохыг хүсэж байна уу? Гэртээ нимбэгийн мод ургуулахад танд ердөө ганц ширхэг үр байхад л хангалттай

6
1
15,392

Нимбэгийн хүчтэй үнэр нь шинэлэг байдлыг илтгэнэ. Хэрэв та гэрээсээ үргэлж исгэлэн жимсний гайхалтай үнэр гаргахыг хүсэж байвал нимбэгийн мод ургуулаарай. Нимбэгийн мод ургуулахад танд ердөө уг жимсний ганцхан ширхэг үр байхад л болно.

Нимбэгийн модны үрийг хэрхэн ургуулах вэ?

Бид танд дундаж хэмжээтэй нимбэгийн үрээр нимбэгийн мод ургуулах аргыг зааж өгье. Хамгийн чухал нь нимбэг органик, байгалийн аргаар ургасан байх ёстойг санаарай.

1. Нимбэгийг дундуур нь хувааж, үрийг гаргаж авна.

2. Үрийн гаднах хэсгийг авна. Үүний тулд танд чимхүүр хэрэг болох болно.

3. Үрийг хатаалгүйгээр чийгтэй салфетка дээр тавих хэрэгтэй.

4. Гадуур нь хуванцар уутаар ороож, 2-3 хоног байлгана.

5. Үр дүнд нь үр дараах зураг дээрх шиг ургасан байна.

6. Хөрс хийсэн, жижиг хэмжээтэй цэцгийн саванд ургасан үрээ хийж, дээрээс нь дахин хөрс хийж жигд цацаж өгнө. Дараа нь мэдээж хэрэг услах хэрэгтэй. Цэцгийн савыг нарны туяа тусах газар тавих ёстой боловч, хэтэрхий хурц туяа тусахаар газар тавих хэрэггүй. Хөрс хатах бүрд услаж байх ёстойг бүү мартаарай.

7. 2-3 долоо хоногийн дараа та эхний нахиаг олж харна.

2-3 том хэмжээтэй навч ургаж эхэлмэгц та цэцгийн саваа арай том хэмжээтэйгээр сольж болно.

Энэхүү гайхалтай модыг гэртээ ургуулж, гоё тансаг үнэрийг гэртээ бий болгоорой!

Мөн та нимбэгийн нахиаг ажлынхаа газар эсвэл гэрийнхээ ширээнд ногоон чимэглэл болгон ашиглаж болно. Ингэхийн тулд дээр дурдсан аргын дагуу ойролцоогоор 10 үрийг керамик аяганд суулгана. Бага зэрэг хайрга хэрэг болж мэднэ. Эхний нахианууд цухуйж эхлэхэд үнэхээр гайхалтай харагдах болно. Сайхан биш гэж үү?

Та гэртээ ямар нэгэн үр ашиглаж цэцэг болон ургамал ургуулж байсан уу? Хэрэв тийм бол бидэнтэй туршлагаасаа хуваалцана уу.

11
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

6 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2018/12/31 at 20:07

    Ariunaa Boldbaatar

  2. Gerelchinzo Galaa

    Gerelchinzo Galaa

    2018/12/31 at 20:52

    Tarisan jimsee ugdugguie 2 jil bolj bn

  3. Edel Weiss

    Edel Weiss

    2018/12/31 at 22:15

    hyatadaad nimbegiin ur zahij awaad tarih gsn urgaagui zaawal gadnah halisig n awah yumuu yunaas bolson yum bol

  4. Oyunkhuu Dovchin

    Oyunkhuu Dovchin

    2019/01/01 at 14:42

    Баярлалаа

  5. Naraa Naraa

    Naraa Naraa

    2019/01/01 at 14:52

    Yamar saihan zovolgoo ogov oo.bayarlalaa.amjilt husie.dahin gertee tarih saihan zovolgoo ogoore.

  6. Ч. Бат-Өлзий

    Ч. Бат-Өлзий

    2019/01/02 at 00:42

    Odonchimeg Munkhnasan Saranbaatar Ganhuyg Ankhtuya Choijav

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.