
Амазон сайт дээр элдэв янзын сэдэвтэй ном, хар тамхины наймааны эд зүйлс, хиймэл төмсөг гээд бүхий л төрлийн зүйлс худалдаалагддаг.
Худалдан авагчид энэхүү хийсвэр орчинд бараа таваараа нэг бүрчлэн уншиж авах боломж хэдийн бүрдсэн. Мансууруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд ч олон төрлийн сонголт, боломжийн үнэтэйгээр худалдаалагддаг байна. Гэхдээ таныг эдгээрийг худалдаж авахгүй байхыг сануулж байна! Учир нь уг нийтлэл нь зөвхөн хуулийн дагуу зөвшөөрөгдсөн улс орнуудад зориулагдсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулж буй мэдээлэл юм.
Ингээд Амазон сайтад албан ёсны зөвшөөрөлтэйгээр худалдаалагддаг 5 төрлийн мансууруулах үйлчилгээтэй бодисыг танилцуулж байна.
Эдгээр мансууруулах бодис агуулагдсан бүтээгдэхүүнүүд нь зөвхөн хууль ёсны зөвшөөрөлтэй улс орнуудад худалдаалагддаг тул таныг худалдаж авахгүй байхыг анхааруулж байна!
1. VisionQuest Organics – Ургамлын гаралтай цай $9.95
Ажлын өдрүүдээр гэлтгүй ер нь өдөр бүр өдөр хүнд хүчир ажлаасаа болоод байнгын ядарч сульдсан мэдрэмж төрж байгаа бол биеийн ядаргааг тайлах Calea ternifolia нэртэй ургамлаас гарган авсан цай байдаг байна.
Хий юм сонсох, огиудас хүрэх, бөөлжих зэрэг сөрөг шинж тэмдгүүд илрэх магадлалтай.
2. Тайландын ургамлын гаралтай хамрын тамхи $5.43
Шилэн саванд нунтаг бодис хийж гадна талд нь Азийн аль нэг орны хэлээр бичсэн зүйлийг хэрэглэж үзсэн хүмүүсийн бичиж байгаагаар энэхүү хамрын тамхийг хэрэглэснээр амрах, сэтгэл хөдлөх мэдрэмж төрдөг гэнэ.
3. Азотлог исэл $23.75
Ихэнхи мансууруулах төрлийн бодистой адилаар үүнийг зөвхөн хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх үед л аюултай.
4. Popper $12.90
Ихэвчлэн шатахуун түгээх станц болон насанд хүрэгчдийн дэлгүүрт байдаг аж. Popper-ууд нь алкилнитрити нэртэй бодис ба үнэртэх үед сэрэл өдөөж, зарим тохиолдолд хэрэглэсний дараа толгойн хүчтэй өвдөлтийг мэдрүүлдэг байна.
5. Green Borneo Kratom $7
Kratom цайг уухад хэдэн цаг зарцуулдаг. Тайландын хууль бус ургамал бүхий энэ цай хэд хэдэн оронд хориотой ба ихээхэн дуулиан шуугиан тарьж орхидог байна. Загатнах зовиур үүсгэхээс өөрөөр хор хөнөөл багатай.
Эх сурвалж: http://www.supercompressor.com/vice/how-to-buy-drugs-on-amazon








ZAR
2015/05/23 at 09:50
https://www.facebook.com/pages/Sneaker-CluB/812856588798486?ref=hl