Арьс болон үсний арчилгаандаа хулууг хэрэглэцгээе

2

Хулууны улирал! Энэ утгаараа та зөвхөн хулууны зутан ч юм уу смузи хийж уугаад байна гэсэн үг биш юм, уг бүтээгдэхүүний гоо сайханд үзүүлэх ашиг тусыг нь ч гэсэн анхаарах ёстой гэсэн үг юм шүү. Та эдгээр аргуудыг мэдэж авснаас хойш хулууг ямар их ашигтай ногоо болохыг ойлгох болно.

Хулуу юугаараа сайн бэ?

Хулуу нь альфа-гидроксикислотоос (гликол болон сүүн хүчилтэй адил төстэй) бүтдэг бөгөөд энэ нь үхэжсэн арьсыг гуужуулж арьсны өнгийг сэргээнэ. Хулуунд бета-каротин, А амин дэм ихээр агуулагддаг тул үрчлээтэй тэмцэнэ, харин цинк нь арьсан дээрх тууралттай гайхалтай тэмцдэг, үүнээс гадна шархны эдгэрэлтийг хурдасгана. Хулуунд агуулагдах С амин дэм дархлаа дэмжинэ, харин В амин дэм нь цусан хангамжийг сайжруулдаг байна. Кали нь юуны түрүүнд үсний эрүүл мэндийг хангах үйлчилгээтэй.

 

Хулууны гоо сайханд үзүүлэх ач тус

1. Тослог арьстай тэмцэхэд тусална

Уураг нь арьсанд шингэсэн хорт бодисыг багасгах болон арьсны нүхийг бөглөх хогийг цэвэрлэнэ. Тослог арьсыг эмчлэхийн тулд 1 х.х хулууны зутанг ¼ халбага алимын уксустай холино. Зуурмагийг чийгтэй арьсандаа түрхээд 15-20 минут байлгана (хэрвээ эмзэг арьстай бол 10 минут), өөрөөр хэлбэл хаттал нь байлгаж болно. Бүлээн усаар угаагаад дараа нь бас дахин хүйтэн усаар угаана. Арчилгааны дараа арьсандаа чийгшүүлэгч тос түрхээрэй.

 

2. Насны өөрчлөлттэй тэмцэнэ

Хулууг гоо сайхны арчилгаанд тогтмол хэрэглэж чадвал наснаасаа эрт хөгшрөх буюу үрчлээ суухаас хамгаална. Хулуунд агуулагдах антиоксидант болон С амин дэм нь эдгээр өөрчлөлтүүдтэй тэмцдэг ажээ.

 

3. Батга эмчлэхэд үр дүнтэй

Батга гарах шалтгаан олон байдаг бөгөөд нэг гол шалтгаан нь арьсны нүх тос, үхэжсэн эс, гоо сайхны бүтээгдэхүүнээр дүүрэх явдал юм. Хулуунд агуулагдах антиоксидант нь чөлөөт радикалтай тэмцэхийн зэрэгцээ арьсны нүхийг бөглөрч бохирдохоос хамгаалдаг байна. Арьсыг бохирдол болон хорт бодисоос хамгаална. Хулууг нухаш болгон идэхээс гадна арьсандаа чанартай маск болгон тавьж ч болох нь ээ.

 

4. Урууланд тустай

Хулуу нь уруул арчилгаанд нэн тустай бөгөөд байгалийн гаралтай уруулын тос хэмээгддэг.

 

5. Үсний ургалтыг эрчимжүүлнэ

Хулуу нь төрөл бүрийн эрдэс бодисын эх сурвалж, жишээ нь кали болон цинк. Кали нь үсний эрүүл байдлыг дэмжиж нөхөн төлжихөд нөлөөлдөг. Цинк нь коллагений ялгаруултыг дэмжиж үсний эрүүл байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хулуу нь мөн фолат, чухал амин дэм болох В амин дэмээр баялаг – энэ бүгд цусан хангамжийг сайжруулах замаар үсний ургалтыг эрчимжүүлдэг байна.

 

6. Эрт бууралтахаас сэргийлнэ

Хулууг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж заншвал – бууралтахаас хамгаална. Энэ нь хулууны антиоксидант үйлчилгээтэй холбоотой буюу үс, арьсыг гадны таагүй нөлөөнөөс хамгаалахад оршино.

 

7. Үс уналтыг зогсооно

Хулуунд агуулагдах шим тэжээлтэй бодис нь арьс, үсийг чийгшүүлэх, цусан хангамжийг сайжруулж үсний ургалтыг дэмждэгтэй холбоотой. Дээрээс нь хулуунд агуулагдах антиоксидант нь хуйхыг чөлөөт радикалаас үүдэлтэй гэмтлээс хамгаалдаг байдаг. Энэ бүгд үс уналтаас хамгаалах ажээ.

Анхаар: хулууг гоо сайхны арчилгааны зорилгоор ашиглахаасаа өмнө юуны түрүүнд өөрийгөө хулууны харшилтай эсэхээ заавал шалгах ёстой. Хулууг хоол хүнсэндээ төдийгүй төрөл бүрийн маск, тос, ангижруулагч болгон хэрэглэж болохыг та одоо мэдэж авлаа. Эрүүл саруул бас гоо сайхан байхад туслах байгалийн гаралтай цэвэр хүнс ажээ.

6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *