
Оросын аялагч Людмила Масловска гэгч эмэгтэй Индонези руу хийсэн аялалынхаа зургийг интернэтийн сая сая үзэгчдэд толилуулахыг хүсчээ. Азийн орнуудад түгээмэл байх шөнийн зах Европын аялагчийг гайхашруулж чадсан гэнэ. Индонезийн Бали арал дээр орших Гианьяр хэмээх жижигхэн хотын шөнийн захын дүр зургийг мэдээний дэлгэрэнгүйгээс тольдоно уу. Олон төрлийн хоол зууш, ногоо салат, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн алаглах шөнийн захын төрх байдлыг гэрэл зургийнхаа хальснаа буулгаж, дэлхийн үзэгчдэд толилуулсан аялагч эмэгтэйд мөн талархал илэрхийлэх нь зүй бизээ.
Гэрийн нөхцөлд ногоон өнгө оруулсан цагаан будааны гурилаар хийсэн царцаамал, амтат будаа, бялуу зэрэг амттанууд бүхий энэ мухлаг бол энэхүү шөнийн захын хамгийн сонирхолтой мухлагуудын нэг. Бали хүмүүс ногоон өнгөнд маш дуртай учир танд нутгийн дэлгүүрээс ногоон талх олоход нэг их төвөгтэй бус байх болно.
Гайхалтай зөөлхөн мөн маш амттай хөөмөл боов.
Чанасан гадилын навчинд боосон будааны царцаамаг, зуурмаган бүрхүүлтэй шарсан гадил, чихрийн нишингэний элсэн чихэртэй ногоон болон бор өнгөтэй будааны бин зэрэг эдгээр амттануудыг бүгдийг нь будаагаар хийжээ.
Наргил модны самартай будааны гурилаар хийсэн бөмбөлгүүд болон бин.
Махны машинаар машиндаж хийсэн ногоон өнгөт будааны холимог.
Индонезид чанамал болон царцаамаг маш түгээмэл амттаны тоонд ордог. Голчлон наргил модны самарны сүү, жимс болон бусад уух юмсыг нэмж хийсэн байдаг. Мөн шилэнд хэрчиж хийсэн царцаамаг зочдоо дайлах зоогийн нэг хэсэг байдаг.
Балид хамгийн өргөн дэлгэрсэн зоог бол горенган бөгөөд горенг гэдэг нь тосонд шарсан гэсэн утгатай үг аж. Загас, мах, далайн гаралтай хоол хүнс, хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнүүдийг ашиглаж хийдэг энэ зоогийг зуурмаганд дүрж, ихээхэн хэмжээний тосонд шарж хийдэг байна.
Шоштой хольсон ердийн агшаасан будаа мөн наргил модны самрын сүүнд чанасан чихэртэй будаа мэтийг ч мөн худалдаалдаг.
Далдуу модны навчинд боосон будаа нь амтны хувьд бага зэрэг өөрчлөлт орсон байх ба маш өвөрмөц харагдах байдал бүхий навчин бүрхүүлтэй байдаг байна. Ингэж боосон будаа нь нэг цул хэсэг болох ба дараа нь хэрчин идэж болдог байна. Ингэж бэлтгэсэн будааг Бали үндэсний зоог болох Gado Gado-ны хэсэг болгож хэрэглэдэг байна. Ингэхдээ будаагаа хүнсний ногоо, өндөг, газрын самарны соустай хамт агшаадаг гэнэ.
Будаанд бууцай, брюсель байцаа, эрдэнэшиш, газрын самар, шош, шар буурцаг, улаан чинжүүтэй наргил модны самар болон бусад олон төрлийн зүйлсийг хольж идэж болох ба миний хувьд наргил модны самар болон газрын самартай будаа маш амттай мөн хийхэд хялбар санагдсан.
Та өглөөний цайндаа зориулж гялгар ууттай хүнсний бүтээгдэхүүнүүдээс авч болох ба үүнд халуун ногооны соустай шарсан өндөг, далайн замаг, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд ордог байна.








watuus
2011/10/16 at 15:47
Gehdee uzemj ni unen weird yumaa
tmra
2011/10/16 at 15:52
ter chihertei budaa ntr ni yag horhoi shavj shig haragdaj bnashuu
Suiton
2011/10/16 at 16:54
kkk goy haragdjeen edr medQ2
coralqq
2011/10/16 at 19:03
би идмээр байна
hackTJ
2011/10/16 at 20:27
монгол далайтай бсан бол иймэрхvv юм бх л бсан бх даа
pilguun
2011/10/16 at 22:03
ideh yum yu ch alga sad
shiji_batuka
2011/10/17 at 17:11
neeh almairaad bh yum alga l bnadag
BEK_KKK
2011/11/23 at 13:47
medremj bna kkk
Зочин
2015/08/24 at 17:04
Manaih dalaatai baisan bol iimerhuu hoolnoos iluu goy hoolnuud baih bsn bhdaa tehde ted dalain zamag edr joohon tiimerhuu yma