Суудлаасаа босолгүй үзэж болох 10 виртуал музей

0

Урлаг хүний сэтгэлийг үргэлжид сэргээж, хорвоо ертөнцийн гоо сайхан, олон юмс үзэгдлийг нээн харуулдаг билээ. Бидэнд өнгөрсөн зуунуудын суут үзмэрүүдийг үзэх боломж, мөнгө төгрөг тэр бүр хүрэлцдэггүй нь харамсалтай.

Харин дэлхийн музейнүүдээр интернэт ашиглан аялах боломжийг Google Art Project олгож байгаа юм. Ингээд хамгийн шилдэг 10-аас нь эхэлье.

Доорх мэдээллийн гарчиг эсвэл зураг дээр дарж музейг үзнэ үү.

Нью-Йорк хотын орчин цагийн урлагийн музей

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 1

Нэрд гарсан, үйлчлүүлэгч олонтой музей. Эндээс манай үеийн бүтээлүүдийг харж болохоос гадна Винсент Ван Гогийн “Одот шөнө”, Густав Климатын “Найдвар II”-ын эх хувилбар ч бий. Энэхүү музейн виртуал аяллаар та орчин үеийн өвөрмөц үзмэрүүд болох хувцас, гэрэл зураг, зурагт хуудас, уран баримал, Марк Брэдфордын сэтгэл зүйн этгээд зургуудыг үзэх боломжтой юм.

Лондон хотын үндэсний галерей

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 2

Энд харин өдөржин зугаалж болно. 13-20-р зууны уран зургийн цуглуулга бий. Леонардо да Винчийн “Хадан хясаан дундах Мадонна”, Сандра Боттичеллийн “Сугар Ангараг хоёр”, Тицианы “Хэрсүү ухааны ёгтлол” зэрэг бүтээлүүдийг үзэж үнэлэлт өгөөрэй. Эдгээр болон бусад сонгодог үзмэрүүдийг нээллтэй тавьжээ.

Берлин хотын үндэсний хуучин галерей

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 3

Германы энэ музейд 19-р зууны сонгодог, романтизм, импрессионизм, эрт үеийн модернизмын жишээ болсон уран зургууд бий. Ялангуяа Эдуард Манегийн “Хөгжмийн сургуульд”, Гюстав Курбегийн “Давалгаа”, Каспар Давид Фридрихийн “Тэнгисийн эрэг дээр зогсох санваартан” зэрэг зургууд онцгой анхаарал татна. Музейн бүх өрөөгөөр орж болох бөгөөд зарим зургууд тайлбаргүй орсон байна.

Версаль

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 4

Эзэн хааны агуу сүр хүчийг мэдрүүлэх газар. Жак Луи Давидын “Маратын үхэл”, Паоло Веронезегийн “Ревекатай уулзсан Елеазар”, Жан Жувенегийн “Геркулес ялсан нь” зэрэг алдарт уран зургуудыг үзэхээс гадна хамгийн тансаг ордны нэг болох энэ ордон түүхийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг харж болох юм. Мөн бодит цэцэрлэгт хүрээлэнгээр аялаарай.

Третьяковскийн галерей

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 5

Эндээс өөр газар Оросын зураачдын бүтээлийн бүрэн цуглуулгыг үзэх боломжгүй. Иван Айвазовскийн “Хар далай”, Виктор Борисов-Мусатовын “Маргад эрдэнийн зүүлт”, Константин Сомовын “Цэнхэр хувцастай хатагтай”, Валентин Серовын “Тоортой бүсгүй” зургууд хамгийн шилдэг нь.

Энэтхэгийн үндэсний орчин үеийн урлагийн галерей

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 6

Энэтхэгийн урлагтай танилцмаар байна уу? Тэгвэл энэ музейг сонгоорой. Музейн уран зургууд таныг тэс өөр соёлтой учруулна. Энд зөвхөн Энэтхэг зураачдын бүтээл бус, Энэтхэгт туурвисан Европчуудын бүтээл ч байна. Амрита Шер-Гилийн зургуудыг сайн ажиглахыг зөвлөж байна. Фрида Калотой түүнийг дандаа харьцуулдаг юм.

Флоренцийн Уффици галерей

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 7

Италийн хамгийн их үйлчлүүлэгчтэй музей. Сандро Боттичеллийн “Сайхан Венера мэндэлсэн нь” зургийг харж хэдэн ч цагаар зогсож магадгүй. Түүнчлэн Леонардо да Винчийн “Аршид мөргөх цаг”, “Адислал”, Тицианы “Ургамлын ертөнц”, Россо Фьорентиногийн “Дууч сахиусан тэнгэр” бүтээлүүд бий.

Винсент Ван Гогийн музей

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 8

Нидерландын постимпрессионист зураачийн уран бүтээлийг бишрэгчид энд очих дуртай. Дашрамд хэлэхэд, энэ музейд Винсент Ван Гогийн бүтээлүүдээс гадна (“Наранцэцэг”, “Төмс идэж буй хүмүүс”, “Арль дахь унтлагын өрөө”) түүний авьяаслаг залгамжлагчид болох Пабло Пикассо, Поль Гоген нарын уран зургууд байна.

София хатан хааны урлагийн төв

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 9

Энэ бол уран зургийн гайхамшигт музей төдийгүй, томоохон номын сан юм. Авангард зураач Хуан Грисийн “Лонхтой Анис дель Моно”, “Нээлттэй цонх”, “Хийл гитар хоёр” зэрэг зургуудыг сонирхоорой. Музейн гол үзмэр нь Пабло Пикассогийн “Герника” юм.

Тэйт Британи

Буйдангаасаа өндийлгүй үзэж болох томоохон 10 музей 10

Британийн урлагийн талаарх бараг бүх ойлголтыг эндээс авна. МЭ 1500 оноос өнөөдрийг хүртэлх уран бүтээлүүдийг энд цуглуулжээ. Жон Эверетт Миллегийн “Офелия”, Жэймс Уистлерын “Ноктюрн”, Уильям Тёрнерын “Цасан шуурга” зургуудыг танд санал болгож байна.

11
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/02 at 17:04

    Google vnheer aguu

  2. Admin

    2016/06/23 at 11:35

    http://www.artavenue.mn – Mongolyn urlagiin musey bolon gallery bas shuud uzeh bolomj.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *