Таны суралцвал зохих 5 шилдэг чадвар

0

Төрөлхийн чадвар, авьяас хүн болгонд тэгш заяагаад байдаггүй. Хэд хэдэн сод ухаантнууд өөрийн залхуугаас эсвэл аливаа бэрхшээлээс эмээж авъяасаа “булшилсан” бол, эсрэгээрээ хэдэн жирийн хүмүүс өөрийн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн нөр их хөдөлмөрийн ачаар амжилтанд хүрсэн байдаг…

Ямартай ч аливаа амжилтын үндэс бол 5% авъяас, 95%-ийн хичээл зүтгэл, хүсэл зорилго байдаг. Дор дурьдаж буй “супер чадвар”-ыг ч гэсэн дурын хүн эзэмшиж чадна.

Маш хурдан унших

Таны суралцвал зохих 5 шилдэг чадвар 1

Хурдан уншиж сурахад танд өндөр IQ хэрэг болохгүй, энэ чадварыг эзэмшсэн нэгэн бусдыг гайхашруулна. Яаж ийж байгаад уншиж чаддаг л бол хэдхэн өдрийн дотор маш хурдан уншиж сурч болно. Уншлагын хурдыг бууруулдаг зарим нэг дутагдлаасаа салахад л хангалттай.

Та уншихдаа нэг мөрөөс нөгөө мөр рүү нүд шилжих хөдөлгөөн хийдгээс гадна зарим нэг газар нь дахин унших хэрэг гарна. Үүнээс болж та уншлагад зарцуулах нийт цагийн 30 хувийг дэмий үрж байгаа юм. Тиймээс та уншиж буй мөрөөр нүдээ гүйлгэхэд л хангалттай, гүйлгэхдээ зөвхөн урагш хөдөлнө.

Юуны түрүүнд танд мөр заагч хэрэг болно – харандаа эсвэл өд хэрэглээрэй. Сурсныхаа дараа мөр заагчгүйгээр уншина. Гарч буй үр дүнг дүгнэхийн тулд цаг тавиарай. Уг аргыг ашиглахаас өмнө болон дараа нь минутад хэдэн үг уншиж байна гэдгээ тэмдэглэ. Уншиж эхлэхээсээ өмнө өөрийн унших үгнээс 2 дахин ихийг уншина гэсэн зорилгыг өөртөө тавь.

Хэсэг хугацааны дараа таны хөдөлмөрийн үр дүн харагдана – “зөв” уншлагын горимд таны тархи хурдан дасна. Бид амандаа уншиж байхдаа тархинд үгийг бүтэн хэлдэг, энэ нь уншлагын хурдыг мөн буруулдаг аж. Нүд харж буй мөрөө 2 дахин хурдтайгаар харж чадах бөгөөд тархи мэдээллийг бүрэн хүлээж авах боломжтой. Мөрөөр нүдээ гүйлгэж байхдаа уламжлал ёсоор үгийг бүтэн унших хэрэггүй. Ингээд тун удахгүй та өөрийн гайхамшигт хурдан уншлагаараа бусдыг алмайруулах болно.

Математикийн хүнд үйлдэлтэй бодлогыг цээжээр бодох

Таны суралцвал зохих 5 шилдэг чадвар 2

Та тоондоо муу байсан ч эргэн тойрныхоо хүмүүст өөрийгөө тооны машин шиг л боддог гэмээр чадварыг эзэмшиж болно. Нууц нь юунд оршино вэ, маш хурдан үйлдлийг хийж сур, энэ аргад суралцахад маш амархан. Тоо бодохдоо “заль хэрэглэх” аргыг тархиндаа суулгах маш олон сонголтууд бий. Жишээ нь, хоёр оронтой тоог өөр өөр оронтой тоонд үржүүлэх, маш амархан. Энгийн жишээ:

32х125 — хэцүү л юм

16х250 — ер нь л шууд хариуг гаргахгүй ээ

8х500 — бодчих байлгүй дээ

4х1000 = 4000 — үүн шиг амархан тоо гэж хаана байна!

Нууц нь энэ дээ.

Рубикийн шоог хэдхэн минутад эвлүүлэх

Таны суралцвал зохих 5 шилдэг чадвар 3

1980-аад онд энэ шоо анх гарч ирээд л шуугиан тарьсан. Жирийн хүнд шоог эвлүүлэхэд хэдэн цаг шаардлагатай (шоог эвлүүлэх 519 триллион арга бий). Сонсоход амархан биш мэт байгаа биз?

Рубикийн шоог эвлүүлэхэд тусгай авьяас чадвар хэрэггүй. Зүгээр л санаж сурах хэрэгтэй.

Өнгө болгон нь эргэн тойрон эргэлдэх тул танд төвөгтэй санагдаж байгаа, үнэндээ Рубик гурван үндсэн хэсгээс бүрдэнэ: зах, булан болон төв хэсэг. Эхний ээлжинд – “цагаан загалмай” хийх, цаашлаад тэр талыг бүтэн болгоод бусад өнгө рүүгээ орно. Рубик шооны албан ёсны сайт дээр шоог хэрхэн эвлүүлэх бүрэн гарын авлага байгаа шүү.

Хэдхэн нүүгээд л хожих

Таны суралцвал зохих 5 шилдэг чадвар 4

Шатар бол сод ухаантнуудын тоглоом гэдэг нь маргаангүй. Тархины олимпиад гэж байх бол зүй ёсоор шатар орно. Хэдэн нүүдлийн цаадахыг харж нүүнэ, бодно. Эсрэг талын ноёныг унагаах маш олон нүүдэл хийх ч үе гарна.

Гэхдээ танд хэрэг болж болох зарим нэг арга бий, тэр дундаа сонирхогч эсвэл шатар дөнгөж сурч байгаа хүмүүстэй тоглох арга. Хүмүүсийн 99 хувь нь ийм хүмүүс гэдэгт та итгэлтэй байж болно. Хэдхэн нүүгээд л хожил таны талд – цаг үрэхгүй, хожигдсон нөхөр таныг мэргэжлийн тоглогч гэж ойлгоно, тантай дахиж тоглоё гэж тэр хэзээ ч гуйхгүй.

Нэг аргаас дурьдвал – “хүүхдийн мад” гэх алдартай арга. Цагааныг сонгосон тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ, яагаад гэвэл цагаан нь эхлээд нүүнэ шүү дээ. Эхний нүүдэл – хүү е4 дээр. Хоёр дахь – тэмээ с4 дээр. Гурав дахь нүүдэл – бэрс h5 дээр. Дөрөв дэх – бэрс f7 дээр. Бэрсээр дайрч, тэмээгээр бэрсээ хамгаалж байгаа юм. Ингэж нүүсээр таны бэрс хар ноёны диагональ байрлалд ирж байгаа, ганц нүүгээд л бүх зүйл дуусна. Ноён автоматаар бэрсийн дарайлтанд оржээ.

Энэ мэт аргууд маш олон. Зарим нэг арга нь илүү хүнд санагдах болов уу, гэхдээ л мэргэжлийн тамирчин шиг бодож суухгүйгээс хойш хэд хэдэн аргыг гартаа хийгээд авсан нь дээр.

Шерлок Холмсын дүгнэлт хийх аргыг өөрийн болгох

Таны суралцвал зохих 5 шилдэг чадвар 5

Алдарт мөрдөгчийн гайхамшигтай чадвар бол дүгнэлт хийх аргаар өнгөрсөн үйл явдлын зураглал, хүний дүр төрхийг гаргаж ирж чаддаг. Ингэж сурахад танд ямар нэгэн авьяас шаардлагагүй.

Хамгийн гол нь та Форерийн эффектийг ашиглаж сур. 1948 онд сэтгэл зүйч Бетрам Форер нэгэн туршилт хийжээ. Өөрийнх нь үнэлсэн үнэлгээг ашиглан оюутнууддаа хувь хүний мөн чанарыг гаргаж ирэх даалгавар өгсөн байна. Хүн болгоныг үнэлэх үнэлгээний оронд тэрээр зурхайгаас авсан байдаг л мэдээллийг өгчээ. Даалгавар нь өөрийнхөө зан чанарыг зөв тодорхойлсон эсэхэд 5 оноогоор үнэлэх байлаа, дундаж үнэлгээ нь 4,26 гарчээ. Уг туршилтаа хэдэн зуун удаа туршиж үзсэн юм.

Өгөгдсөн текстийн утга нь: “Та өөрийгөө бусад хүмүүс хайрлаж, таниар бахархаасай гэж хүсдэг. Та өөрийгөө шүүмжлэх дуртай нэгэн. Танд нээж чадаагүй маш олон авьяас, чадвар бий. Танд бага зэрэг сул тал бий ч гэлээ бүхэлдээ бол чадварлаг хүн. Гаднаас нь харахад хүмүүжилтэй, өөртөө итгэлтэй хүн, үнэндээ та өөртөө итгэл муутай, сэтгэл хөдлөл нь тогтворгүй нэгэн. Заримдаа өөрийгөө зөв шийдвэр гаргаж, зөв зүйл хийсэн болов уу гэж гүн бодолд автдаг”. Энэ мэт дүгнэлтүүд байв.

Нууц нь юунд оршино вэ, хамгийн гол нь та итгэлтэй, зөөлөн аядуу ярих хэрэгтэй. Хүн болгон л өөрийгөө бусдад ойлгуулахыг хүсдэг байж таарна. Тиймээс та хамтран ярилцагчдаа итгүүлэх хэрэгтэй – гүн бодолд автаж байгаа мэт духаа маажина, эрүүгээ тулна, нөгөө хүн рүүгээ цоо ширтэнэ. Ярьж байгаа үедээ үе үе завсарлаж дуугаа хураана. Алдартай мөрдөгч болдоггүй юм аа гэхэд мэргэ төлөгч болж юуны магад.

11
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. mongol

    2016/08/20 at 23:29

    Galzuu hunii odriin temdeglel iumuuda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *