
Cambry насанд хүрсэн цагаасаа хойш амьдралынх нь ихэнх цаг хугацааг хатуу хучилттай замаар хязгаарлагдаж иржээ. Тэр саажилттай бөгөөд тэргэнцэр дээр суудаг. Иймд түүнийг илүү олон газар очуулах зорилгоор нөхөр нь болох Zack Nelson өөртөө болон түүнд гол хэсэгт нь тэргэнцэр суурилуулсан цахилгаан дугуйг зохион бүтээжээ. Энэ ч үр дүнгээ ч үзүүлж чаджээ. Cambry цоо шинэ эрх чөлөөг мэдрэх болсон байна. Тэр ямар ч саад бэрхшээлийг төвөггүй даван туулж чадахаар болсноос гадна, урьдын адил гартаа маш хүнд ачаалал авахаас зайлсхийж чаджээ.
Жил хүрэхгүй хугацаанд Cambry болон Zack нар гэр бүл болцгоосон бөгөөд тэдний “Тэргэнцэр биш” гэх нэртэй энэ цахилгаан дугуй олон хүний анхааралд өртжээ. Энэ хугацаанд хосууд уг бүтээлийнхээ албан ёсны дизайныг гаргаж, замгүй газраар буюу бартаат замаар явагчаа олон тоогоор үйлдвэрлэж эхэлсэн аж.
Бартаат замаар явагчийн танилцуулга бүхий бичлэг:
Хосуудын хэлж буйгаар бартаат замаар явагчийг сонгосноор хүмүүст олддог цөөхөн боломжуудаас илүүг санал болгож байгаа гэнэ. Тухайлбал, энэ бүтээл нь машин шиг үнэтэй биш, бас бусад энэ төрлийн бартат замаар явагч шиг удаан биш юм байна. Хосуудын санаачилсан уг бүтээл нь хол замыг богино хугацаанд туулах чадвартай аж.
АНУ-д 2.7 сая гаруй тэргэнцэртэй иргэд амьдардаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр хосуудын бүтээл олон хүний хэрэгцээг хангах бүрэн боломжтой юм.

“Тэргэнцэр биш” гэх нэртэй уг бартаат замаар явагч бүрэн цахилгаанаар ажиллах ба дуу чимээ маш багатай

Энэ цахилгаан дугуй 13 км/цаг хурдлах хүчин чадалтай

Нэг батарейгаар 16-32 км зам, 2 батарейгаар 20-40 км замыг туулах боломжтой (энэ нь газар нутгийн онцлог, цахилгаан дугуйн жин, ачааны жингээс хамаарна)

“Хосуудын зорилго бол бүрэн чадвартай туулагчийг боломжийн үнээр борлуулж, хүмүүсийн хэрэгцээг хангах юм.”

Ачаа ачих боломжтой арын тавиуртай бөгөөд энэ нь тэргэнцрийг суурилуулах, сэнс, кемпийн араа мөн аялал зугаалгын тээшний зориулалттай

“Унадаг дугуйн деталиудыг суурилуулсан учир амархан засварлах боломжтой.”

Хөнгөн цагаан хүрээ, салдаг тавцан болон 10 см өргөн дугуйтай

Тавцанг салгахад уг бүтээлийн нийт урт 1.5 метр бол, өргөн нь 81 см болно

Богинохон пик-ап төрлийн автомашинтай адилхан – Subaru, Jeep гэх мэт

Чөлөөтэй сууж, босох бололцоог хангасан

Ямар л бол ямар газраар асуудалгүй явна

Харин яг унадаг дугуйн адилаар сул элс эсвэл цасан дээр явахад асуудалтай

Нийт жин нь 102 кг даацтай




Ерөнхий загвар нь батарейн хамтаар 3750 долларын үнэтэй аж













