Эх дэлхийнхээ төлөө дор хаяж дараах 10 зүйлийг хийцгээе!

1

Бид өнөөдөр өөрсдийн үр хүүхдүүд, ач гуч нарын амьдрах цэнхэр гаригийнхаа ирээдүйн төлөө юу хийж чадах вэ? Хэрвээ хүн бүр өөрийн хийж чадах зүйлийг хийдэг байсан бол бидний амьдран суугаа эх дэлхий маань илүү цэвэрхнээс гадна арай бага бохирдолтой байх байсан. Зарим хүмүүс ‘ногоон болох’ нь тийм ч үнэтэй бөгөөд хэцүү биш гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Заавал махнаас татгалзаж, дандаа ногоон хоол идэж, үргэлж явган эсвэл унадаг дугуйгаар явж байж л ‘ногоон’ болох ёстой юм шиг санадаг. Гэтэл эх дэлхийгээ хайрлах хамгаалах үйлд гар бие оролцох нь маш энгийн зүйлсээс эхэлдэг байна.

Эх дэлхийнхээ төлөө дор хаяж дараах 10 зүйлийг хийцгээе! 1

1. Гялгар уутнаас татгалз

Замын хажууд, цэцгийн мандал дунд, модны ёроолд гээд хаа сайгүй харагдах гялгар уут байгальд ямар хор нөлөөтэйг бүгд мэддэг. Гэтэл атлаа худалдаа хийх бүртээ үүнийг худалдаж авсаар байдаг. Хэрвээ танд уут авах зайлшгүй шаардлага гарсан бол гялгар уутны оронд цаасан уутыг сонго.

2. Хуванцар савнаас татгалз

BPA буюу Bisphenol A хэмээх үйлдвэрийн химийн бодисгүй сав эсвэл хөнгөнцагаан савыг сонгож, орой бүр дотрыг нь цэвэрлэж хэрэглэх. Нэг удаагийн савлагаа бүхий усны оронд таглаа шүүлтүүр бүхий усны сав хэрэглэж занш.

3. Хэрэгтэй зүйлсийг хослуул

Таны хэрэглэж буй 3.7 литр хий бүр 8,6 кг нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулж байдаг. Долоо хоногтоо 1 удаа явган аялал хийх, ажилдаа унадаг дугуйгаар явах зэрэг нь байгалиа хамгаалж, эдийн засгаа хэмнэхээс гадна эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.

4. Гэрийнхээ усны хэрэглээг хязгаарла

Шүршүүрт орох хугацаагаа танаж, шүдээ сойздохдоо усаа хааж заншихаас энэ бүхэн эхэлнэ. Мөн хүүхдүүддээ ус хэмнэхийн ач холбогдол, яагаад усыг хэмнэх ёстойг ойлгуулж, сургаарай.

5. Нутгийн фермерийн захаас худалдан авалт хий

Эндээс та шинэхэн жимс, ногоо, мах авах боломжтой. Эдгээр фермүүдийг дэмжих нь хүрээлэн буй орчин болон амьтдын эрүүл мэндэд үргэлж сайн зорилго агуулаад байдаггүй томоохон үйлдвэрлэгчдээс илүү өндөр үнээр худалдан авалт хийхээс сэргийлнэ. Мөн өөрийн идэх хүнсний бүтээгдэхүүнийг бий болгож байгаа хүмүүстэй танилцах сайхан боломж. Тэдний бүтээгдэхүүнийг худалдан авах нь тэднийг фермийн аж ахуйгаа үргэлжлүүлэхэд дэмтэйн дээр таны эдийн засагт ч тустай.

6. Термостатаа 2 хэмээр бууруул

Зуны цагт термостатаа 2 хэмээр өсгөж, өвлийн цагт 2 хэмээр бууруулах нь цахилгаанд төлөх мөнгийг тань хэмнээд зогсохгүй жил бүр ялгаруулах нүүрстөрөгчийг 900 гаруй кг-аар багасгана. Хэрвээ та тааламжтай цаг агаартай нөхцөлд амьдардаг бол цонхоо нээж хаах зэргээр агаарын урсгалыг зохицуулах боломжтой.

7. Цаасан аяга тавагны оронд жинхэнийг хэрэглэ

Цаасан аяга тавагны хэрэглээ нь хог хаягдлын хэмжээг л нэмэгдүүлж байгаа хэрэг.

8. Хувцсаа угаахдаа хүйтэн ус ашигла

Бидний ашиглаж буй угаалгын машины эрчим хүчний 80% нь усыг халаахад зарцуулагддаг. Аль болох боломжоороо хүйтэн ус хэрэглэж байвал мөнгөө ч хэмнээд, эрчим хүчийг ч хэмнэж байгаа хэрэг юм.

9. Ашигладаггүй зүйлсээ хандивла

Бидний гэр оронд маш их ашиглагддаггүй зүйлс хадгалагдаж байдаг. Хуучин хувцас, тавилга тэргүүтэй янз бүрийн хуучин зүйлсийг дуртайяа авдаг байгууллагуудад хандаж, хэрэггүй зүйлсээ хандивлах нь хүрээлэн буй орчинд дэмийн хаягдал болгохоос аврахын дээр бусдад туслах сайхан боломж юм.

10. Баримтат кино, нэвтрүүлгүүдийг үз

Биднийг яаж өөрчлөлт хийж чадахыг харуулсан олон баримтат кино, нэвтрүүлгүүд байдаг. Жишээ нь Plastic Planet-д хуванцар бидний амьдралд хэрхэн нэвтэрч байгаа болон хүрээлэн буй орчин, амьд байгальд ямар хор хөнөөлтэйг харуулдаг.

4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Z

    2015/01/12 at 21:07

    taalaagdaj baina

  2. Roza

    2015/04/26 at 16:13

    Mash heregtei medeelel bna

  3. Эрүүл мэндийн онлайн зөвлөх

    2015/05/06 at 16:19

    Сэтгэгдэл *Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.

    Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.

    Үйлчилгээ:
    1. Даралтыг зохицуулна.
    а. Толгойн хэсгийн цэгүүдээр
    б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
    в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
    г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
    2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
    3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
    4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
    5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
    Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

  4. Энд өөр асуудал яригдаж байна

    2021/11/14 at 11:29

    “Эрүүл мэндийн онлайн зөвлөх” гэдэг юм одоо юу рекламдаад тэнэгтээд байгаа юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *