Та 126 метрийн өндрөөс 140 км/цагийн хурдтайгаар унаж чадах уу?

0

Та 126 метрийн өндрөөс 140 км/цагийн хурдтайгаар унаж чадах уу?Дэлхийн хамгийн алдартай зугаа цэнгэлийн паркуудын нэг бол АНУ-ын Сикс Флагс Энтертайнмент Корп. /Six Flags Entertainment Corp./ Дэлхийн хамгийн том зугаа цэнгэлийн паркын корпорацийн эзэмшдэг Сикс Флаг Грит Адвенче /Six Flag Great Adventure/ хэмээх парк билээ. Энэ паркын корпорацийн Нью Жерсигийн Жексон Тауншип хот дахь паркт Дэлхийн хамгийн өндөр галзуу хулгана сүндэрлэн босож байгаа юм. Одоогоор барилгын ажлын шатандаа явж байгаа энэхүү галзуу хулгана нь Дэлхийн хамгийн өндөр дроп тауэр /drop tower/ буюу өндрөөс унагч сандлууд бүхий цамхгийн дээгүүр явж, одоо ажиллаж байгаа Кингда Ка /Kingda Ka/ галзуу хулганатай холбогдох аж. Зуманжаро: Дроп оф Дум /Zumanjaro: Drop of Doom/ хэмээн нэрлэгдсэн энэхүү өндрөөс унагч сандал бүхий цамхаг нь 126 метр өндөртэй бөгөөд энэ өндрөөс 140 км/цагийн хурдтайгаар унах боломжийг хамгийн аймшигтай, хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг эрэлхийлэгчдэд олгох юм байна. Зуманжарогийн эзэмшигчид энэ шинэ байгууламжаа Гиннесийн Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэхээр төлөвлөж байгаа юм. Сэтгэл хөөрлийг дээд цэгт нь хүргэх энэ гайхалтай байгууламж ирэх 2014 оны хавар ашиглалтанд орох ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *