Дэлхий дээрх хамгийн аймшигтай хараалтай газрууд. Орчин үеийн шинжлэх ухаан хүртэл үүнийг тайлбарлаж чадахгүй байна

2

Бидний өвөг дээдсийн сүнс, хий үзэгдэл өнөөгийн технологийн хурдацтай хөгжлөөс дайжиж нөгөө ертөнцдөө бүрмөсөн очсон л баймаар. Гэтэл зарим нэг нь эндээс явахааргүй шийдсэн бололтой: хачирхалтай, аймшигтай үйл явдлууд дэлхийн зарим нэг өнцөг буланд тохиолдож байсныг орчин үеийн шинжлэх ухаан одоо болтол тайлбарлаж чадахгүй л байна. Хараал гэж хэлэхээс өөр аргагүй зарим нэг газруудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Сан Жи Тайвань

Сан Жи хот бүс нутгийн санхүүгийн салбарын диваажин болох ёстой байсан юм: этгээд дизайнтай тансаг барилга байшин, өчүүхэн ч зүйл үлдээлгүй бүгдийг нарийн бодож хийсэн дэд бүтэцтэй, орчин тойрон нь яг л диваажинг санагдуулна… Барилгын ажлын үеэр арав гаруй барилгачин учир битүүлэг байдлаар нас баржээ. Төсөл дуусахын алдад Сан Жи хотын хараалын тухай Тайвань улсаар тэр чигтээ тархсан байв. Хотыг хуучин японы үхлийн лагерийн суурин дээр барьсныг хэзээ хойно нь олж тогтоосон гэдэг. Ингээд хөрөнгө оруулагчид ганц ч байшин зарж чадаагүй юм. Боссон хотыг Тайванийн засгийн газар буулгах ч зориг хүрсэнгүй: орон нутгийн оршин суугчид хий үзэгдлүүдийг суллах вий гэхээс үхтлээ айдаг байна.

 

Италийн Повелья арал

Энэхүү жижгэвтэр арал дээр халдварт өвчнөөр өвдсөн хүмүүсийг авчирдаг байв – 14 дүгээр зууны үед халдварт өвчнийг анагаах ямар ч боломж байгаагүйг та эрхбиш сайн мэдэх биз ээ. Цогцсуудыг шатаахаас өөр аргагүй, яагаад гэвэл оршуулгын газар нь дүүрчээ. Уг арлын нэг “аймшигтай” зүйл гэвэл арлын нийт хөрсний 40 хувь нь хүний цогцсын үнсээр бүрхэгдсэн гэдэг. Дараа нь 1922 онд сэтгэл мэдрэлийн эмнэлэг болгон ашигласан байна, өвчтөнүүд дээр аймшигтай туршилтууд хийж байсан түүх байдаг. Аймшигтай, хагархай цонх, зэвхийсэн сараалж харагдах энэ байшин одоо болтол нураагүй л байна.

 

Эдинбургийн Мэри Кинг битүү гудамж

Эдинбургийн хотын захиргааны мэдэлд өөрийн гэсэн арал байсангүй – тэгэхээр халдварт өвчнөөр өвдсөн хүмүүсээ хотын өөр дүүрэгт тусгаарлахаар шийджээ. Өндөр хана босгон тусгаарласан Мэри Кинг дүүрэгт өвчтөнүүдийг авчирч үхлээ хүлээн хэвтэх газар болгож байжээ.

 

Калифорни дахь Винчестерийн байшин

160 өрөөтэй энэ том байшинг галзуу архитекторчийн бүтээл гэж үздэг. 40 шаттай, бөглүү зооринууд, битүү өрөөнүүд, гарах ямар ч гарцгүй – энэ бүгдийг Сара Винчестер барьжээ. Өөр рүү нь дайрах хий үзэгдлүүдийг айлгах зорилгоор энэ байшинг босгосон гэдэг. Байшинг барихад бүхэл бүтэн 38 жил зарцуулсан: алхны чимээ гарахаа л болих юм бол өөрийгөө үхнэ гэдэгт бүсгүй бүрэн итгэсэн байв. Энэ бүгдийг тэнцвэргүй сэтгэл зүй, айдастай холбон тайлбарлан – Сара барилгаа дууссанаас нэг өдрийн дараа өөд болжээ.

 

Японы Аокигахара ой

Ямар хувь тавилантай юм бүү мэд, ямартай ч хүмүүс энэ ойд ирж үхэцгээдэг – 1950 оноос хойш энд хэдэн мянган хүн амиа хорложээ. Энэ аймшигтай уламжлалыг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд цаашид ч уламжлал үргэлжилсээр байх бололтой. Орон нутгийн засаг захиргаа олон тооны хяналтын камер суурилуулахын зэрэгцээ Аокигахара ойг байнга цагдаагийн эргүүл гаргаж самнадаг. Тэгсэн ч гэсэн хүмүүс үхсээр л… Ойн захад сэтгэл зүйн туслалцаа үзүүлнэ гэсэн утасны дугаартай зарууд бий – тэгээд ч амиа хорлогсдыг зогсоож чадахгүй нь бололтой.

20
ГайхмаарГайхмаар
19
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2019/10/29 at 12:39

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *