ТОЙМ – Гранд Марк 2 гэдэг зөв үү?

0

Ямар машин худалдаж авсан бэ? Найз нь Гранд Марк 2 авчихлаа. Нэг иймэрхүү яриа өнөөдөр их болжээ. Гранд гэхээр Mark II X110 загварыг ойлгодог болчихож. x115 гэж бий тэр нь болохоор 4WD хувилбар нь юм. Уул нь Grande гэдэг нэр бүүр Х80 mark II-ийн үеэс авхуулаад байдаг бөгөөд бичиглэл нь угалзруулан бичсэн болохоор тэр бүр уншихгүй орхиод байсан юм. Гэтэл 110 загвараас тэр Grande гэдэг хувилбарын нэрийг нь уншигдахаар дармал үсгээр бичээд тавьчихажээ. Тэгсэн чинь манай бичиг үсэгтэй мундаг нөхөд гэнэт олж уншаад Mark II-ийн Grande гэдэг хувилбар гарсан юм байна гэж ойлгоодхов. Тэднийг дагагчид нь мөн л нээрээ шинэ нэр байна шүү гээд цээжлээдхэв.

 

2002 оны 10 сар хүртэл 2002 оны 10 сараас 2004 оны 10 сар хүртэл
front minor_front
rear minor_rear
front_R minor_front_L
rear_L minor_rear_R

Японд очоод би Grand Мark II авъя гэвэл нөгөөдүүл чинь танаас 80 уу, 90 уу, 100 юу, 110 уу гээд л асуух байх даа. 80 загвар нь японы ангиллаар 5-р ангилалд байсан ба 90 загвараас эхлээд өргөнөөрөө 3-р ангилалд орж арай өргөн болжээ. Харин 110 загвараас эхлэн Crown загвартай нэг зиндаанд аваачихын тулд жаахан томруулсан юм даг. Гадна дизайн бол классик модерн стиль хосолсон гэж хэлэхээр бөгөөд салоны доторлогоонд улаан шаргал дубэн оруулга байнга хийгдэх болсноороо тансаг мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ. Тухайн үедээ бас л тэргүүлэх сайн дизайн байсан юм. Нэгэнтээ Crown-ын  ангилалд шилжүүлсэн болохоор 170 Crown-тай нэг суурьтай болсон.

 

iR-V_interior minor_Grand_G_interior
heater_control shift_lever
mirror_control navi
luggage stereo

Салоны доторх байдал гэгээлэг тансаг маягийн. Харин iR гэсэн тодотголтой спорт хувилбаруудад хар өнгийн салонтай байдаг. Хамгийн гол үзэмж оруулж байгаа зүйл бол урд хянах самбар 4 хаалганд байх мебель оруулга юм. Хэрэв ийм шийдэл байхгүй байсан бол уйтгартай болох байлаа. Мөн тэр үеэс моодонд ороод байсан шаталсан замтай араа солигч рычаг, зөөлөн материал бүхий суудал, доторлогоо нь зохицсон. Паарны удирдлага нь ТВ, навигацтай эсэхээс хамаарч товчлуурууд нь мебель оруулга дээр эсвэл тусдаа төвлөрсөн маягаар байдаг. Их жижиг товчлуурууд, жижиг дэлгэц, дамждаг горим нь шууд хараад дараад байхааргүй анхаарал сарнихаар учир их хурдтай явж байх үед бол оролдохгүй байсан нь дээр байв. Хөгжим нь гадна хүрээтэйгээ нэг дизайнтай ба дуртай хөгжимөө солиод тавихад хүрээний асуудалтай.  Хэдий тийм ч жолоодоод явахад бол цул бөх бат мэт санагдана. Харин суулт намхан учраас өндөрдүү хүн бол суудлаа хойшлуулж суух хэрэгтэй болж байв. Энэ үед харин хойд суудлын өвдөгийн хэсэгт зай багатай болно. Хойд суудлынхан нэг тийм босоодуу эгц сууж явахаар юм билээ. Ер нь бол Grand гэдэг шиг нэр шигээ том уужуу санагдсангүй. Яахав Corolla-Allion-аас арай  том юм. Ер нь бол жолоочид зориулсан машин гэж хэлэхээр байлаа. Урд хоёр суудлын хооронд ундааны тавиур байна. Харин гар утас мэтийн зүйлийг рычагны урд зайд тавихаар хийсэн байна. Жаахан урагш сунаж л авах байх. Толины тохируулгыг хаалганд хийдэг байснаа больж урд хянах самбарын доор болгочихжээ. Харанхуйд олоход жаахан түвэгтэй болж. За тэгээд Grand G гэсэн үнэтэй хувилбарт бол агаар цэвэршүүлэгч, гэрлийн тусгал тохируулагч, навигацийн систем  энэ тэр гээд нэмэлт төхөөрөмжүүд нэмэгддэг. Дуу чимээний хувьд бол дажгүй бага байхаар хийсэн л дээ. Багаажиндаа элдэв новшоо далдлах хайрцагтай юм. Энэ их зүгээр юм байлээ. Манайхан шиг баахан юм чирч явдаг хүмүүст. Тоосны алчуур, галын хор, аптек, холбогч, хувин сав өөр юу юу ч билээ зөндөө юм байдаг даа.

 

engine_2.0 turbo_engine
1G-FE хөдөлгүүр 1JZ-GTE турбо хөдөлгүүр

2002 оны 10 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн ба үүгээр урд гэрэл, хойд гэрэл, номерийн дээд хаалтны дизайн өөрчлөгдсөн нь илүү үзэмжтэй болгожээ. Хөдөлгүүр нь 2.0, 2.5, 2.5+турбо гэсэн 3 төрөл байсан бол үүн дээр нэмэгдэж D4 хөдөлгүүр гарч 4 төрөл болсон. Монголд 2.0-той 1G-FE хөдөлгүүртэй нь голдуу байдаг. 2.5 нь цөөн тоогоор, 2.5 турбо iR-V нь энэ дрифт хийдэг хэдэн нөхдүүд л байдаг юм шиг байлээ. Доогуурх явах эд анги энэ тэр бол нилээн хэдэн үе дамжигдан хийсэн хэвшмэл бүтэц хэвээрээ. Тиймээс сэлбэг нь санаа зовоод байх юмгүй байж л байна. Тэр 1G, 1JZ мотор япон монголгүй хөглөрөөд л байж байгаа. Хойд хөтлөгч нь өвөл жаахан шарваад жолоодоход хүндрэлтэй. Өвөл болохоор нөгөө давхиад байдаг Mark II-ууд чинь бээцийгээд явж өгөхөө байчихна. Хойд урд хөтлөгчтэйгээ мэдэхгүй нөхдүүд гүйцэд түрүүлэхдээ хаазаа огцом гишгэж шарвуулан бүтэн эргүүлж осол гаргачихдаг. Ер нь өвөл бол маш болгоомжтой жолоодох, өвлийн зөөлөн сайн дугуй хийх хэрэгтэй. Өгсүүр газар байнга явдаг хүнд бол авахгүй байсан нь дээрдээ. Дээрх ур чадварын асуудал бий ч имиж талаасаа бол сайхан тэрэгнүүдийн нэг шүү. Түүний дүү болох Mark X нь бүгд D4 болоод жаахан тиймэрхүү байгаа үед Марк II бэст сонголт юм даа.

 

Доорх хүснэгтээс ямар хувилбарууд ямар хөдөлгүүртэй, ямар хөтлөгчтэй, хэдэн литр тос ордог,
ямар төрлийн шатахуун хэрэглэдэг гэдгийг үзээрэй. 
mark_comp

Автомашин сонирхогч Р.Энхболд (хэрэв танд санал хүсэлт байгаа бол [email protected] болон www.facebook.com/cardoctormn хуудаст захиа илгээгээрэй)

Эх сурвалж: www.cardoctor.mn

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/09/20 at 10:37

    Caixan medeelel baina bayrlalaa

  2. king

    2014/09/20 at 11:23

    Shan l medemhiirch dee unaad yvhad tushigtei tuhtai shuu

  3. Зочин

    2014/09/20 at 12:29

    Dajgui shtee…6 sar unasan shuu..goy tereg shu..zagwar dizain gd..

  4. Зочин

    2014/09/20 at 12:49

    hezee hoino yu bicheed bgambee grande chin mgl-d barag l brand bolchloo kk

  5. Зочин

    2014/09/20 at 15:15

    Goe shuu saikhan unaa

  6. Зочин

    2014/09/22 at 08:54

    hoinoo hutlugchtei bolhoor uvul sharvaad bdg n unen. bas uvul musun deer hi ergeed hunguduud bdg.Bolohgui bol Hoid bagajandaa zamiin borjur hiicheed yvdag blaa. D4 uvuul ashdaa jaahan hetsuu. busad tal deer bol shan shuu. unaad yvhad nambaigaad l bna. tuhtai

  7. Зочин

    2014/09/25 at 00:24

    Joohon muulah tiishee yum. Manai nuhtsuld sain tohiroh unaa gj boddog. Yer ni tulhtai tushigtei naidvartai unaa

  8. Зочин

    2014/09/25 at 13:32

    minii grand zun 100d hotod 18 shuluund 10 uvul hotod 22 shuluund 12 idej bn.jaahan ideju bnuu ugaasaa iimerhuu iddiimuuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *