
Аpхинд дoнтоx гэдэг бол ихээхэн хүнд өвчин бөгөөд тэмцэхэд ч бас их тэвчээр шаардана. Гэхдээ ялах бүрэн бололцоотой! Үүнийг Кенни хэмээх залуу батлан харуулсан юм. Тэрээр 37 настай, төмөр замын инженерээр ажилладаг бөгөөд аpхи уудаг байснаас амьдрал нь уpуудаж байсныг гурван жилийн өмнөөс өөрчлөхөөр шийдсэн байна. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, тэр бүр коллежид байхаасаа аpхи ууж эхэлсэн тухайгаа ярьсан бөгөөд 10-аад жилийн өмнөөс энэ нь жинхэнэ өвчин болж хувирчээ. Кенни байнга ихээр уудаг байснаас гадна аpхигүй байж чадахаа байж. 2016 оноос хойш дахин хэзээ ч аpхи амсаагүй юм гэнэ.
Кенни аpхи уулгүй 24 цаг болсны дараа
Тэрээр амралтаа авсны дараа авдар шaр aйраг авч бүтэн амралтын турш тааруулж буюу өдөрт 3-4 лонх уухаар бодож төлөвлөсөн байна. Гэтэл дөнгөж эхний өдрөө хүүхдээ унтуулсныхаа дараа буюу 23:00 цагийн үед 11 дэх лонх шaр aйргаа уучихсан байж. Үүнийгээ хараад мань эр өөрөө өөрийгөө хянах чадваргүй болсноо ойлгосон байна.
Кенни аpхи уулгүй 30 хоног болсны дараа
Тэр аpхи уухаа болиод жил болж байгаа найз бүсгүйгээсээ тусламж хүслээ. Маргааш өглөө нь бүсгүй аpхинаас гарах нийгэмлэгийн ажилтнуудтай ирж “12 алхам” хэмээх аpхинаас гарах тусгай программыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ программын тусламжтайгаар аpхинаас гарахаар шийдсэн нь энэ юм.
Кенни 60 хоног аpхи уулгүй байсны дараа
Амаргүй зүйл байлаа. Гэсэн ч аpхи уух хүслээ давж чадсан төдийгүй шинэ амьдралтай болж амьдрал нь аз жаргал, эрх чөлөөтэй болж иржээ.
90 хоног аpхи уулгүй эрүүл байгаа нь
Аpхигүй хагас жил боллоо
9 сар
Бүтэн жил боллоо
Бүтэн жил аpхигүй байсны дараа энэ тухайгаа Reddit дээр нийтэлсэн ба аpхинаас гарахаар шийдсэн анхны өдөр болон жилийн дараах зургуудаа харьцуулан харуулсан байна.
Аpхи уулгүй нэг өдөр ба жилийн дараах зураг
18 сар эрүүл амьдралаар амьдарсан нь
Аpхинаас гарсан эхний өдөр болон 2 жилийн дараа
Ингээд хамгийн сүүлийн нийтлэл: аpхи уулгүй 24 цаг болсон болон 3 жил аpхигүй байсан үе. Дэндүү их ялгаатай байгаа биз?!
Энэ хугацаанд тэрээр 34 кг жин хасаж одоо 179,8 см өндөртэй 77,5 кг жинтэй болжээ. Тэрээр спортоор хичээллэдэг, йогийн дасгал хийдэг гэнэ. Мөн их уншдаг болж шинжлэх ухааны зохиол бүтээл, алдартнуудын дурсамж зэрэг шинэ зүйл мэдэх сонирхолтой болсон байна. Саяхнаас бүр зурж ч эхэлжээ. Түүнд сонгосон замаасаа хазайхгүй байх хүч чадал бий гэж итгэж байна. Танд урам зориг, хүч чадал хайрлах сайхан жишээ энэ билээ.








Balancer Eso
2019/11/10 at 18:35
Arhinaas garah gej ooriigoo zovooh bish zov hereglej surj dadah ni arai iluu ur duntei bhaa
Anatolii Tolya
2019/11/11 at 01:45
3 jiliin dara turaad edittei zurag awdag bolj :-)
Munkhdul Gan-Od
2019/11/11 at 02:45
Zagdaa Dawaanyam
Tegshee Jargalsaihan
2019/11/11 at 20:36
Shaagaal bnda utas ariix n zvils 3 jil yg xewendee bgaal ndaa
А. Энхбаяр
2019/11/12 at 01:44
Gurvan jil arhi uuhgui bsan bjiij utsaa solichij bolohgue bas ???
Канибал Жүгдэр
2019/11/12 at 02:43
уухгүй байх ер нь дэмий юм бнө
Lhagvsuren Erdene Ochir
2019/11/12 at 09:26
Arihnaas garaad turj itseed ih l muudaj de
Сергей Александр
2019/11/12 at 13:58
neg utsaa 3jil barisan bn
Tumensaihan Adiya
2019/11/12 at 20:49
30 honogiin daraah zurag ni yum bishuu
Erdene Munh
2019/11/12 at 21:15
Сайхан болжээ. Гаднаа биш утсандаа биш дотроо ямар их сайхан эрх чѳлѳѳ, ѳѳрчлѳлт , уужим амсгаа авсаныг олон хүн ойлгохгүй. Ѳѳрсдѳѳ чадахгүй болохоор , бусдыг ѳѳр шигээ арчаагүй байлгах гэж хүмүүс ѳѳрийгѳѳ ѳѳрчлѳх гсн нэгнээ ѳмхий үгээр утдаг юм. Гэнэн залуу хүмүүст энэ мэт тѳѳрѳгдүүлсэн бусдыг доош хийсэн үгс маш хортой. Амьдралын туршага багатай тул тэд аливаа сул ярианд амархан итгэнэ. Тэгээд олон жилийн дараа ямар тэнэг юм хийснээ ухаарсан ч цаг хугацаа нэгэнтээ нисэн одсон байх болно. Тэр үед архийг ѳѳгшүүлж архи ууснаараа гайхуулж явсан энэ дээрх мэт сом бичсэн нѳхдүүд , бүтэн нэг үеийн залуусын амьдралыг там болгосноо ойлгохчүгүй. Харинч одооны бацаанууд аймаар уудаг болжээ гээд бах таваа ханган тавлаж сууна даа.
Lkhagva Tuya
2019/11/12 at 23:18
3 jil neg utastaigaa bj bolon bizdee evderehguil bol bariad bj bolon bizdee
Oyun Oyun
2019/11/13 at 13:47
ок