Фэйсбүүк мессенжерийн шинэ боломж: чатаар явуулсан мессежээ 10 минутын дотор устгаж болно

1

Мессенжер апп ашиглан илгээсэн мессежээ устгах боломжийг Фэйсбүүк удахгүй хэрэглэгчиддээ олгох нь ээ.

Мессенжер апп дээрх “unsend” тохиргоог удахгүй гарах iOS үйлдлийн системийн сайжруулалтыг гар утсандаа суулгаснаар ашиглах боломжтой гэнэ. Ингэснээр “хэрэв та санамсаргүй буруу зураг явуулсан, зөв биш мэдээлэл эсвэл мессеж илгээсэн” бол 10 минутын дотор устгаж чадах юм.

Энэ тохиргоог удахгүй iPhone хэрэглэгчид ашиглах боломжтой болох ба яг одоогоор тодорхой хугацаа товлогдоогүй байгаа аж.

Анх энэ тохиргоог Фэйсбүүк өнгөрсөн 4-р сард нэвтрүүлэхээр судалж байжээ. Компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг ирээдүйд хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлж, хэрэглэгчдийн хуучин мессеж болон зарим мэдээллийг устгажээ. Энэ нь олон хэрэглэгчдийн эсэргүүцэлтэй нүүр тулгарахад хүргэсэн юм.

Цөөнгүй хэдэн сар өнгөрчихөөд байхад одоог хүртэл Фэйсбүүкээс албан ёсны сайжруулалт хийгдээгүй байгаа боловч “TechCrunch” эх сурвалжийн өнгөрсөн сард мэдээллэснээр дээрх тохиргоо нь туршилтын шатандаа явж байгаа ба твиттер хуудсанд доорх зургийг оруулжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар “unsend” тохиргоог нэвтрүүлснээр хэд хэдэн үр дагавар гарах бөгөөд мессенжер апп ашиглан, харгислал болон хүчирхийллийг сурталчлах нь багасна гэж үзэж байгаа аж.

Гэвч Фэйсбүүк ижилхэн төрлийн тохиргоог өөрийн эзэмшлийн апп-даа ашигласан: “WhatsApp” хэрэглэгчид өнгөрсөн жил илгээсэн мессежээ 1 цагийн дотор устгах боломжтой болсон ба Инстаграм 2013 онд анх “unsend” товчлуурыг нэвтрүүлсэн билээ.

Фэйсбүүк мессенжерийн “unsend” тохиргоо нь апп дээрх “secret conversations” хэсэгт бас хамаатай ба хэрэглэгчид мессежийн хугацааг хүртэл тохируулж болох аж.

6
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Pearl Harbor

    Pearl Harbor

    2018/11/08 at 22:52

    Gerelsuren An

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *