Жуулчдын нүдийг бүлтийлгэх Солонгосчуудын амьдралын 20+ гайхмаар зүйл

0

Солонгос нь хөрш зэргэлдээ орших Азийн бусад улс орнуудыг буюу Хятад, Японыг бодвол амралтаа өнгөрөөх хамгийн таатай улс орнуудын нэг мөнөөс мөн. Тус улсын ард иргэд нь өвөг дээдсийнхээ уламжлалыг авч үлдэж чадсан бөгөөд амьдралын өөрийн гэсэн дүрэмтэй ажээ. Энэ бүгд явуулын хүнийг алмайруулна, харин солонгосчууд өөрсдөө өөрөөр амьдарч болно гэдэг тухай бодох ч үгүй. Жуулчид сошиал сувагт нутгийн аж амьдралыг баримтжуулан үлдээж байна. Азийн улс орнуудын тухай очиж үзсэн юм шиг л ярих гэрэл зургуудыг танд сонирхуулья.

Бид Солонгосчуудын амьдралыг жуулчдын нүдээр харах болно. Хүн болгон өөр өөр зүйл сонирхож яваа нь ойлгомжтой. Энэ бүгдийг нэгэн дээвэр дор цуглуулж харвал үнэхээр сонирхол татахуйц дүр зураг гарч ирнэ. Нийтлэлийн төгсгөлд бэлдсэн бонус: Хотын их барилгуудын дунд далайн давалгааг санагдуулам аварга том аквариумыг санагдуулам дэлгэцийг байрлуулжээ.

1. Солонгост байхдаа би өдөр болгон аав, ээждээ сургуулийн хоолны газрын хоолны зургийг явуулдаг байж билээ. Яагаад гэвэл би идэх тоолондоо шоконд ордог байсан юм

© caeriie / twitter

 

2. 10 цаг үргэлжлэх нислэг эхлэхээс өмнө 4 сартай хүүхдийн ээж зорчигчдод ийм бэлэг тараалаа. Хүүхэд нь уйлж тав тух алдагдуулах байх гээд урьдчилан уучлалт гуйжээ.

© shahzadafzal / reddit

Цаасан дээрх захидал: “Сайн байна уу? Намайг Жунву гэдэг, би 4 сартай. Би ээж, эмээтэйгээ цуг АНУ руу нагац эгч дээр очихоор нисэж байна. Энэ миний анхны нислэг тул би бага зэрэг сандрах байх шүү, тэгээд уйлж овоо дуу чимээ гаргах нь мэдээж. Би чимээгүй байхыг хичээнээ, гэхдээ амлаж чадахгүй. Намайг уучлаарай. Ээж танд нэг боодолтой зүйл бэлдсэн байгаа, дотор нь чихэр бас чихний бөглөөс бий. Намайг уйлаад эхлэхээр хэрэглээрэй. Аян замдаа сайн яваарай. Баярлалаа”

 

4. Солонгос үнэхээр аюулгүй улс, эд хогшлоо ингээд л үлдээж болно, хэн нэг нь аваад явна гэсэн ойлголт байхгүй

© AlfiyaJ / pikabu

“Сургуулийн сурагч явж байна, үүргэвчний торон халаасанд түрийвч нь харагдана. Нөгөө нь гартаа утсаа бариад метронд унтаад өгч, халааснаас нь мөнгө цухуйгаад л… Хажууд суусан эмэгтэй гараас нь утсыг болгоомжтой сугалж аваад хүүгийн халаасанд цааш шургуулчихаад, цухуйж байсан мөнгийг нь бас халаасны гүн рүү чихчихлээ. Хүү нүдээ хагас нээж харсан болоод эргээд унтаад өгдөг байгаа”. © AlfiyaJ / Pikabu

 

5. Дэлгүүрт нэг савлагаанд өөр өөрөөр болсон гадил олж харлаа. Хэдэн хоногийн турш идэж болохоор ингэж савладаг юм байна, муудахгүй шүү.

© DannyHallam / reddit

 

6. Киноны тасалбарыг үнэхээр гоё хэвлэдэг юм байна аа

© SuperDeann / reddit

 

7. Кино театр нь энэ байна

© Palana / reddit

 

8. Чипс зэрэг идэх зүйлд ийм хуруувч дагалдуулж өгдөг. Хоолны дараа гараас муухай үнэртүүлэхгүй гэнэ

© BerKross / pikabu

 

9. “Х” – халамж. Засварын ажил хийгдэж байгаа газрын ойролцоо машинаа зогсоолд тавьсан бол таны машинд ийм хувцас өмсгөнө

© Seoulite / pikabu

 

10. Нийтийн унааны шилэнд “дэр” наасан байдаг. Толгойгоо тавиад тайван амраарай

© BerKross / pikabu

 

11. Үеэл дүү маань дөнгөж сая надад Өмнөд Солонгосоос ийм зураг явууллаа. Амьдралын эрүүл хэв маягийг тэд ингэж сурталчилдаг юм байна

© undergroundgandalf / reddit

Цагаан наалт дээр бичигдсэн бичээс: “Өдөр тутмын амьдралдаа спорт заалыг оруулъя”

 

 

12. Өмнөд Солонгост төрөлтийн түвшин доогуур байгаа тул бичиг үсэггүй эмээ нарыг сургуульд явахыг зөвшөөрдөг. Тэд ч бас уншиж, бичиж сурах эрхтэй.

© 9w_lf9 / reddit

 

13. Сөүлийн метронд бяцхан номын сан байдаг

© YamhillScrub / reddit

 

14. “Бургеркинг”-ийн миний захиалганд бүтэн шинэ улаан лооль ирсэнд би их гайхлаа

© HSPremier / reddit

 

15. Би Сөүлд борооны улирлын үеэр очсон юм. Энэ гэрэл зургийг шөнө авсан

© then0mads0ul / reddit

 

16. Солонгосчууд даарахыг тэвчихгүй, тийм ч учраас автобусны буудал дээр халаагууртай сандал суурилуулсан байдаг

© AlfiyaJ / pikabu

Сандал дээрх бичиг: “Суувал дулаацна”

 

17. Эрэгтэйчүүдийн дунд тренд болоод байгаа энэ зүйл бол эрэгтэй хүний хөхөн дээр наадаг эд гэнэ. Нимгэн футболкны цаанаас хөхний толгой гэрэлтээд байхгүй амар л юм

© AdaKwon / pikabu

 

19. Уончу бол тийм ч том хот биш, өглөө эртхэн босоод хотоор зугаалж байтал ийм зүйл олж харлаа. “Гал гарсан юм биш биз?” гэж шууд бодолд орж ирсэн. Энэ хачин машин нүүлгэлтийнх гэнэ ээ

© leesonok / pikabu

Ачигч нар хайрцагтай эд зүйлс, тавилга зэргийг тагтаар дамжуулж доош буулгаж харагдана. Хурдан бөгөөд амар гэдэг нь харваас илт. Цахилгаан шат ашиглахгүй, нуруу өвдөхгүй. Бас тавилга ч эвдрэхгүй.

 

20. Эмээ нараас самар худалдаж авч үзсэн үү? Харин энд торгоны авгалдай зардаг. Нэг стакан нь 2000 орчим вон. Амт нь шош шиг, үнэр нь … За, ёстой үмхий шүү

© Omelitsa / pikabu

 

21. Нарнаас хамгаалдаг ийм хөгжилтэй малгай ёстой санаанаас гардаггүй юм. Өмссөн хүндээ нарны шил зүүсэн юм шиг бүх юм харагдана, харин гаднаас нь гагнуурчинтай андуурмаар

© Omelitsa / pikabu

 

22. “Цагийн нөхөр” гэх нэртэй үйлчилгээ бий. Өмнөд Солонгост “мундаг ах”-ыг хөлсөлж болно

© Tetyana / easyfotostock / East News

“Хурц ширүүн харцтай, шивээстэй бол бүр ч давуу тал болно, хүүхдийнхээ үеэл ах болгоод түрээслэх боломжтой. Сургуульд хүүхэд хүргэж өгнө – ангийнхан нь дахиж дээрэлхэнэ гэдэг асуудал шууд үгүй болж байгаа юм даа” . © y4astkoviu / Pikabu

 

Бонус: Сөүлд нэгэн шинэлэг дэлгэц суурилуулжээ. Дотор нь жинхэнэ далайн давалгаа ирж байгаа юм шиг л харагдана. Үнэндээ 3D дэлгэц юм

© d’strict / YouTube

Өргөнөөрөө 80,1 м, өндрөөрөө 20 м хэмжээтэй аварга том сурталчилгааны самбарт солонгосын алдартай брэнд, алдартай дуучдын клипийг гаргадаг ажээ.

Солонгос амьдралын ямар хэв маягийг та улс орондоо нутагшуулмаар байна вэ?

151
ГоёГоё
56
ГайхмаарГайхмаар
16
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Ч.Цэнд

    Ч.Цэнд

    2020/06/07 at 22:23

    Ч. Ариунболор yg iim bdag uuu anai

  2. Sainzaya Zaya

    Sainzaya Zaya

    2020/06/07 at 23:30

    Nomio Nomio

  3. Зочин

    2020/06/08 at 00:54

    Солонгост 1 хэцүү вм бол өмхий үнэр. Хүмүүс гэрээс нь өмхий үнэртээл биенээс ньч үнэртээд үнэрч болохоор хэцүүү

  4. Doljinsuren Dorjsuren

    Doljinsuren Dorjsuren

    2020/06/08 at 01:25

    solongos oron gaihaltai shuu! sanaj bna shuu !

  5. Tseegii Boldbaatar

    Tseegii Boldbaatar

    2020/06/08 at 01:47

    ih hudulmurch hvmvvs gsn

  6. Ochir-huyag Enhsuwd

    Ochir-huyag Enhsuwd

    2020/06/08 at 02:05

    Hvnii toloo saihan ym hiih ymdaa

  7. Ochir-huyag Enhsuwd

    Ochir-huyag Enhsuwd

    2020/06/08 at 02:05

  8. Mishka Misheelhulan

    Mishka Misheelhulan

    2020/06/08 at 08:57

    Сүүлийнх нь SM

  9. Ganbat Baljinnyam

    Ganbat Baljinnyam

    2020/06/08 at 12:13

    Хүний төлөө биш бид өөрсдөө өөрсдийнхөө төлөө гэсэн сэтгэлтэй улс орон шүү

  10. Ganbat Ravdan

    Ganbat Ravdan

    2020/06/08 at 12:21

    hud2

  11. Жавхлан Төгөлдөр

    Жавхлан Төгөлдөр

    2020/06/08 at 14:25

    Буян Зул 😋😋

  12. Damdinjav Amar

    Damdinjav Amar

    2020/06/08 at 15:55

    Uneher shan oron shuu

  13. Анхны Туяа

    Анхны Туяа

    2020/06/08 at 16:02

    очмоор бнаа

  14. Puujee Puujee Puuje

    Puujee Puujee Puuje

    2020/06/08 at 17:31

    Kkkke arai arai

  15. Uranchimeg Ochir Choidog

    Uranchimeg Ochir Choidog

    2020/06/08 at 22:23

    овжин хүмүүс гэж ийм л байдаг, бараагаа сурталчлаад л бусдын амьдралаас ажигласан зүйлээ мөнгө болгоод л, гэхдээ эднийх хамгийн түрүүнд газарт ээлтэй дугуйтай машин сэдэж байсныг мартаж болохгүй, харин тэр нь хэр эрэлттэй байсан бол

  16. Shø Kāsūkābē Pəgasūs

    Shø Kāsūkābē Pəgasūs

    2020/06/08 at 23:57

    Tsagin ah bol ewgu ah bn ahhah

  17. Бархас Б.

    Бархас Б.

    2020/06/09 at 02:27

    Xoxo

  18. Temvvlen Temka

    Temvvlen Temka

    2020/06/09 at 05:14

    vm

  19. Noisy Ashkaa

    Noisy Ashkaa

    2020/06/09 at 13:21

    Hulan teemuuuu

  20. Э. Сар

    Э. Сар

    2020/06/09 at 13:38

    Хамгийн сүүлд байгаа шилэн дэлгэц чинь шинээр байрлуулсан биш шүү!, баригдаад маш их удаж байгаа бөгөөд энэхүү газрыг SM Coex Artium гэдэг. Солонгосын аялал жуулчлалын төв бүс бөгөөд, Өмнөд Солонгос улсын Big3 Entertainment ийн нэг SM Entertainment юм.

  21. Temuulen Turbat

    Temuulen Turbat

    2020/06/09 at 23:05

    Yanztai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *