Харьцуулж байж л бүгдийг мэднэ гэдэг ойлголт олны дунд байдаг. “Бүгд” гэдэг үгийн дор үнэхээр юу ч хамаагүй багтана. Эмэгтэй болон эрэгтэй хүний жийнсэн өмдний халаасны багтаамж, өнгөрсөн зууны дунд үеийн болон өнөөгийн 5 долларын дэвсгэрт, тэр ч бүү хэл нөүтбүүкний дэлгэц, ам зайлагчаар цэвэрлэхээс өмнө болон дараа нь яаж өөрчлөгдөж байгааг ч тодорхой ойлгоно. Энэ мэт өөр бусад 19 зүйлийг сошиал сувгийн элдэв зүйл сонирхдог хэрэглэгчид бусадтайгаа хуваалцжээ. Харин бонуст нь диснейн киноны шүтэн бишрэгчдийг алмайруулах нэгэн баримтыг дэлгэнэ.
1. Эмэгтэй хүний өмдний халаасанд Switch Lite тоглоомын тал нь л багтаж байхад, эрчүүдийн халаасанд бүхлээрээ багтаж байна
2. Миний морь улирлын өөрчлөлтөөс шалтгаалаад зүсээ өөрчилдөг, гоё байгаа биз?
3. Хоёр боодол хуурай өглөөний хоолонд агуулагдах овьёос болон хатаасан гүзээлзгэнэ
4. Миний худалдаж авсан хаш, хажууд нь манай хадмын ургуулсан “мангас” хаш. Рубик шоог харьцуулж тавилаа
5. Аав, ээжийн гаражид байдаг гутланд шувуу үүрээ засаж өндөглөжээ. Өнөөдөр тэдний гэр бүл 5 бялзуухайгаар нэмэгдсэн байна
6. 1950 оны 5 долларын дэвсгэрт дээр “In God We Trust” гэж бичээгүй байсан. Арай хожуу үеийн дэвсгэрт дээр гарч иржээ
7. Дөнгөж задарсан авгалдай болон том болсон авгалдайг харьцуулав
8. Нөүтбүүкнийхээ гялбаанаас хамгаалсан хуулгыг Listerineам зайлагчаар цэвэрлэхийн өмнө ба дараа нь
9. Миний гар болон хөлийн арьс ийм өөр өнгөтэй
10. Өнөө өглөө хэн нэг нь манай дэлгүүрт хуучны iPhone 3GS утсаа үлдээчихжээ. Гэрэл зураг дээр iPhone XS Max-тай харьцуулав
11. Миний хүүгийн гурван хэмжээст ЭХО зураг, төрөхөөс өмнөхөн харсан юм. Дараагийн зураг төрснөөс хойш хэдхэн хоногийн дараа
12. Манай хашаанд ийм том мөөг ургадаг
13. Зөөврийн Bentley зурагт болон iPhone
14. Салхин цахилгаан үүсгүүрийн сэнс. Аавтайгаа харьцуулав
15. Миний харж байсан хамгийн бяцхан яст мэлхий
16. Хоёр өөр хэмжээтэй зургаан талт түлхүүр (хоёр дахь түлхүүрийг олж харахын тулд хараагаа шалгах хэрэг гарна шүү)
17. Нөхрийн болон миний бөгжний ялгаа
18. Мюнхенд үзсэн аварга том уран зураг. Миний өндөр 188 см гэвэл ямар санагдаж байна?
19. Энэ хоёр бялзуухай нэг өдөр төрсөн
20. Надад аварга том шарсан төмс таарсан. Зүсэм талхыг харьцуулж тавилаа
21. Аль алийг нь нэг л үгээр илэрхийлдэг – “Машин”
22. Шинэ гутал, хоёулаа адилхан хэмжээтэй, нэг маркын бас нэг загварын. Хуучныг нь уурхайн ажилд өмссөн юм