Дэлхий нийтийн өмнө удахгүй нээлтээ хийх 10 гайхамшигтай технологи

2

Технологи нэг хэвэндээ байдаггүй. Цаг ямагт хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг.

Өмсөж болдог компьютер саяхан нээлтээ хийсэн билээ. Гэвч илүү гайхалтай технологиуд нээлтээ хийх хугацаа ойртсоор л… Мөн Окулус технологи бодит ертөнц болон төсөөллийн ертөнцийг холбож өгдгөөрөө технологийн дэвшил болсон.

Бид та бүхэнд ойрын хугацаанд нээлтээ хийх технологийн гайхамшигтай 10 дэвшлийг танилцуулж байна. Эдгээрийн зарим нь дөнгөж эхэлж буй төсөл, зарим нь дунд шатандаа явж байгаа гэдгийг ойлгоорой. Ингээд хамтдаа хүн төрөлхтөн мэдэрч, харж, хэрэгцээгээ болгох шинэлэг технологиудыг мэдэж авцгаая.

1. Jet Pack H202

Jet Pack H202 болон H202-Z хувилбарууд нь амжилттай болж байгаа. Эдгээр Jet Pack-ууд нь устөрөгчийн хэт ислээр ажилладаг. Цагт 123 км хурдлахаас гадна, 76 метр хүртэл өндөрт хөөрөх чадвартай.

Одоогийн байдлаар H202-Z хувилбар нь 1005 метрийн зайг 33 секундын дотор туулаад байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Jet Pack-ыг зохион бүтээгчдийн үзэж буйгаар уг технологи нь өөр илүү олон зүйлийг хийх чадвартай байхыг онцолжээ.

Jet Pack-ын олон улсын үзэсгэлэнг зоривол, та 100,000 доллараар уг технологийн дэвшлийг өөрийн биеэр мэдэрч болох юм байна.

 

2. Aerofex Aero Х

Хэрэв та Оддын дайн киног үзэж байсан бол уг кинонд хурд, хүчин чадал сайтай мотоцикл гардаг. Тэгвэл бодит амьдрал дээр тэрхүү мотоциклийг унах боломжтой болох гэнэ. Aerofex Aero Х нь бүхэл бүтэн 15 гаруй жилийн судалгаан дээр үндэслэгдэн хийгдэж байгаа юм.

240 морины хүчин чадал бүхий мотортой бөгөөд ойролцоогоор 4 метрийн өндөрт хөөрөх боломжтой юм байна. Мөн 75 км/цагийн хурд авах чадвартай. Харин жин нь ойролцоогоор 140 кг байх гэнэ.

Удаан хугацааны судалгаан дээр суурилж хийж буй учир аюул багатайгаас гадна, хоёр сэнсийг байрлуулж өгсөн нь удирдахад амар болгосон байна.

Та Aerо-Х нисдэг мотоциклийг 5000 доллар төлөөд урьдчилан захиалга хийх боломжтой. Харин үндсэн үнэ нь 85,000 доллар ажээ.

 

3. Мэдрэх боломжтой хиймэл эрхтэн

2013 оны 3-р сард Дэнис Аабо Соренсен гэх эрхэм хэсэг Европын эрдэмтэн, судлаачдын хамтаар хиймэл гар зохион бүтээх ажлыг санаачлан эхлүүлсэн. Харин энэ нь биелэлээ олж, илүү боловсронгуй болсон нь хүрсэн зүйлээ мэдрэх боломжтой хиймэл гар зохион бүтээсэн явдал байв.

Туршилтыг бэйсболын бөмбөг, мандарин, хуванцар сав зэрэг төрөл бүрийн эд зүйлсийн тусламжтай хийжээ. Мөн ганц хүрэх бус тухайн эд зүйлийг барьж, мэдрэх ч боломжтой гэнэ.

Сонирхуулж хэлэхэд уг хиймэл гар электродын тусламжтай ажилладаг. Эрдэмтэн судлаачид илүү боловсронгуй болгохын тулд ажилласаар байна.

 

4. Төмөр хүний өмсгөл “Talos”

Talos өмсгөл ирэх 4 жилийн хугацаанд бий болсноор цэрэг армийн салбарт маш том тус хүргэнэ гэж үзэх хүн олон байгаа юм. Сум, тэсрэлт, галаас хамгаална.

Энэхүү өмсгөлийг өмссөн цэргүүд их сургууль, засгийн газар болон бусад томоохон газруудыг хамгаалахад ямар ч асуудалгүй гэсэн үг юм.

АНУ-ын армийн генерал, командлагч Уиллиам МакРэйвен энэхүү өмсгөлийг энэ зун гэхэд бүрэн хийгдэж дуусна гэдэгт итгэлтэй байгаа аж.

Таныг кинон дээрээс ийм зүйлийг харж байсан гэдэгт итгэлтэй байна.

 

5. Титан гар

Титан гарыг Пеннсилвани мужийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын баг зохион бүтээсэн бөгөөд энэхүү гарны тусламжтай дээд тал нь ойролцоогоор 18 кг жинтэй зүйлийг өргөх боломжтой гэнэ.

Энэхүү технологийн дэвшил нь гарандаа хүнд бэртэл авсан болон цус харвасан хүмүүст юм өргөхөд нь туслах, гарын хөдөлгөөнийг орлох боломжоор хангаж байгаа юм.

Титан гарыг 3D принтерийн тусламжтай хэвлэж гаргах боломжтой бөгөөд нэг ширхэг нь 1200 доллараар зарагдах юм байна. Уг технологийг зохион бүтээсэн хамт олон 2013 онд Жэймс Дайсоны нэрэмжит шагналаар шагнуулж байжээ.

 

6. Супер Maglev галт тэрэг

Хятадын судлаачид Maev технологийн тусламжтайгаар галт тэрэгний тээвэрт хувьсал авчрахаар ажиллаж байна. Хятад болон Япон хэдийнээ Maglev галт тэргийг туршилтанд оруулсан бөгөөд цагт ойролцоогоор 468 гаруй км хурдлах хүчин чадалтай. Супер Maglev хувилбар нь бүр ч илүү хурдан байх боломжтой гэнэ.

Супер Maglev хувилбарын хувьд тусгай вакум орчин бүхий замаар явах бөгөөд агаараас тусгаарлаж, их хэмжээний хурд авах зориулалттай юм байна. Өөрөөр хэлбэл цагт 2896 км замыг туулах хүчин чадалтай аж.

Хамгийн гол нь вакум орчин бүхий замыг урт зайнд барьж байгуулах нь асуудал болоод байгаа ч инженер техникчид үүнийг хийх боломжтой талаар хэлж байна.

 

7. Cave2

Cave2 нь гибрид бодит орчинг бүрдүүлсэн бөгөөд эрэл хайгуул хийгчид, эрдэмтэн судлаачид болон инженерүүд судалгаагаа хийхэд тохиромжтой. Уг орчин 360 градус бүхий 72 LCD дэлгэцтэй, 20 хүчирхэг спикер, мөн нягтрал сайтай 10 камертай.

Иймд эрдэмтэн судлаачид энэхүү технологийн дэвшлийн тусламжтайгаар 3D шил зүүж, судалгаагаа илүү өргөн цар хүрээнд, бодит орчинд хийх боломжтой болох юм. Cave2 нь төсөөллийн бодит орчинг бий болгох хэмжээлшгүй мэдээллийн уурхай байх гэнэ.

Саяхан Чикаго хотын цагдаагийн байгууллага уг орчинд гэмт хэргийг газар дээр нь илрүүлж, мэдээллийг олж цуглуулах туршилтыг хийсэн байна.

 

8. 3D принтерээр хувилсан хоол хүнс

3D принтерээр зөвхөн гажетууд хэвлэн гаргах боломжтой байсан бол одоо хоол хүнс хэвлэж гаргах боломжтой болох гэнэ. Хоол хүнсийг уг технологийн тусламжтай хялбархан хэвлэж гаргаж болно.

Германы Biozoon компани саяхан seneoPro 3D принтерээр хоол хэвлэсэн бөгөөд үр дүн нь амжилттай болжээ. Гэвч хэвлэсэн хоол идэх үед дорхноо хайлсан байна. Уг технологийн гол зорилго нь залгих үйл ажиллагааны өвчтэй өндөр настнуудыг хоол идэхэд нь тус болох явдал аж.

Мөн хоолонд хахна гэж санаа зовох хэрэггүй. Бүх төрлийн хөнгөн зуушийг хэвлэн гаргах чадалтай. Түүнчлэн үндсэн хоолноос хэвлэн гаргасан нь өнгө үзэмжний хувьд илүү гоёмсог харагдуулна.

 

9. Өндөр хүчин чадалтай wireless холболт

Таблетыг кабелийн утсаар холбож, цэнэглэдэг. Харин Солонгосын ШУТИС-ийн судлаачид хол зайнаас ч гэсэн wireless-т холбогдох боломжийг олж тогтоожээ.

Тэдний зохион бүтээсэн Dipole Coil Resonant системийн тусламжтайгаар ойролцоогоор 5 метрийн зайнаас wireless-т холбогдох боломжтой. Түүнчлэн магнетик талбайг ашиглан, нэг дор 40 гар утсыг цэнэглэх хүчин чадалтай байх гэнэ. Мөн зурагтыг ч wireless-т холбож болох юм байна.

Яг хэзээ энэ технологийн дэвшил хэрэглээнд нэвтрэхийг мэдэхгүй ч ойрын хугацаанд нэвтрэх боломжтой талаар судлаачид хэлжээ.

 

10. StoreDot хурдан хугацаанд батарей цэнэглэгч

Нанотехнологийн StoreDot компани нэгэн гайхалтай технологийг хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Уг компани био органик нанодотуудыг ашиглан, электрод болон электролитын хэмжээг нэмэгдүүлэх гэнэ. Ингэснээр батарейг ердөө 30 секундын дотор цэнэглэх боломжтой болно.

Давуу тал нь эрүүл мэнд, бие организмд хортой химийн болон металиар хийгдээгүй, хүрээлэн буй орчинд аюулгүй гэдгээрээ онцлог юм. Мөн үйлдвэрлэхэд бага хөрөнгө мөнгө зарцуулах боломжтой учир удахгүй хүмүүс гар утсаа хормын төдийд цэнэглэх цаг ирэх нь ээ.

 

Бонус: “Back to the future” кинон дээр гардаг нисдэг скэйт

Бидний шимтэн үзэж байсан кинон дээр гардаг нисдэг скэйт бодит амьдрал дээр биелэлээ олох нь ээ. Саяхан HUVr компани уг нисдэг скэйтийн трэйлерийг олон нийтэд цацсан бөгөөд олны танил хүмүүс болох Тони Хоук болон доктор Эмметт Браун нар скэйтийг ердөө iPhone утсаар удирдаж байгааг эндээс харж болно.

Уг трэйлер олон нийтэд цацагдсанаас хойш хүмүүс нисдэг скэйт хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтойг олж мэджээ.

37
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/06/19 at 01:20

    Сүүлийнх нь ёстой худлаа байх өө.

  2. Зочин

    2018/06/20 at 04:09

    thh harvaas ilt bgazde. gehdeee ll unen bsn bol te :DD

  3. Зочин

    2019/10/04 at 14:36

    Тэр нисдэг скэйт бол ёстой худлаа, тв шоу шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *