Хятад орны тухай хачирхалтай 17 баримт

1

Хятад орны тухай хачирхалтай 17 баримт 4

Дэлхийн хамгийн олон хүн амтай гүрэн болох Хятад орны тухай дараах хачирхалтай баримтуудыг сонсох үед таны хөмсөг өөрийн эрхгүй өргөгдөх болов уу. Яг одоогийн Хятад оронд явагдаж буй эдийн засгийн хөгжлийн хурд болон хэмжээ урьд өмнө тохиож байгаагүйгээр явагдаж байгаа юм. Дөнгөж үүсэж байсан жижигхэн зах зээл ердөө 10-хан жилийн хугацаанд Америкийн эдийн засагч Ben Bernanke-тай олон зүйлийн талаар хүүрнэж чадах геополитикын том бүс болж чадсан. Хэдий олон хүн таалагдахгүй байж мэдэх ч Хятад улс дэлхийн эдийн засагт онцгүй үүрэг гүйцэтгэж байна.

Хятад орны тухай хачирхалтай 17 баримт 2

17. Хятадын эдийн засаг өнгөрсөн 10 жилийн хугацаанд Америк улсын эдийн засгаас 7 дахин хурдацтай хөгжиж байна. /316% vs. 43%/

16. Хятад улс нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ Босни-Герцеговинагаас доогуур буюу дэлхийн хамгийн бага хэмжээтэйй 91 дэх орон гэгдэж байна.

15. Зул сарын хиймэл моддын 85% нь Хятадад хийгдэж байна. Мөн тоглоомны 80%-ийг хийдэг.

Хятад орны тухай хачирхалтай 17 баримт 3

14. Хэрвээ хүн жилийн бүх орлогоо орон сууцанд зарцуулвал Бээжингийн дундаж оршин суугч 3 м.кв орон сууцны үл хөдлөх хөрөнгө худалдан авч чадна. Мэдээж хэрэг хүн бүх орлогоо орон сууцанд зарцуулж чадахгүй. Бээжинд 1 м.кв орон сууцны үнэ 26,000 юань буюу 3,800 доллар байдаг. Гэвч дундаж хүний сарын орлого ердөө 2,000 юань байдаг хэмээн Asia Times сэтгүүлд өгүүлсэн байна.

13. Хятад улсад тус улсын дараах 43 гахайн мах үйлдвэрлэгч улс орнуудыг нийлүүлснээс ч олон тооны гахай байдаг.

12. Хятад улс секунд тутамд 50,000 тамхи хэрэглэдэг.

11. Америкийн хамгийн хурдан өндөр хурдны галт тэрэгний хурд Шанхай болон Бээжингийн хооронд явдаг шинэ галт тэрэгний хурдны талд ч хүрэхгүй хурдаар явдаг. /241 км/цаг vs. 486 км/цаг/

10. Хятадын аварга том Говийн элсэн цөл нь Перу улсын газар нутгийн хэмжээтэй дүйцэхүйц хэмжээтэй. Гэвч усны нөөцийн хомсдол, ой мод сүйтгэл, бэлчээрийн сүйтгэлээс болж энэ цөлийн хэмжээ жилд 2253 км.кв хэмжээгээр тэлж байгаа.

9. Хятад улсад бүхэлдээ эзгүй хот хүртэл багтсан 64 сая эзэнгүй сууцнууд бий.

Хятад орны тухай хачирхалтай 17 баримт 1

8. Дэлхийн хамгийн том худалдааны төв Хятадад байдаг боловч энэ худалдааны төвийн 99% нь 2005 оноос хойш хоосон байгаа.

7. Жил бүр ойролцоогоор 10,000 орчим хятад иргэн батлагдаагүй ‘хар шорон’-д ордог.

6. 2025 онд гэхэд Хятад улс Нью Йоркын хэмжээний 10 хотыг дүүргэх хэмжээний тэнгэр баганадсан барилгуудтай болно. 2025 он гэхэд 40 тэрбум м.кв талбайд 5 сая барилга баригдана. Эдгээрийн 50,000 нь тэнгэр баганадсан өндөр барилгууд байх болно.

5. 2030 он гэхэд Хятадад АНУ-ын нийт хүн амаас ч илүү олон тооны хотын оршин суугчид нэмэгдэнэ.

4. Хятадад Италиас ч олон христчид бий. Хятад дахь христийн шашинтнуудын маш хурдацтай өсөлтийн улмаас тус оронд одоо 54 сая орчим христийн шашинтнууд байдаг болсон байна. Үүний 40 сая нь протестант, 14 сая нь католик шашинтан аж. Итали улс нийтдээ 60 сая хүнтэй ба түүний 79% нь христийн шашинтан юм. Энэ нь Итали улс 47,4 сая христийн шашинтантай гэсэн үг бөгөөд Хятадынхаас 12%-иар цөөн гэсэн үг юм.

3. Хятадууд Америкчуудтай харьцуулахад бараг хоёр дахин илүүгээр хувьслын онолд итгэдэг. Мексик /69%/, Аргентин /68%/, Их Британи /68%/, Орос /48%/, Америк /42%/, Өмнөд Африк /41%/, Египет /25%/ зэрэг орнууд Дарвины онолд эргэлздэг байна.

2. Хятадад дэлхийн бүх цаазын хэмжээнээс 3 дахин олон хүн цаазлуулдаг. Тус улс 2008 онд 1,718 хүнд цаазын ял оноосон нь дэлхийн улсуудад хийгдсэн нийт цаазын хэмжээнээс 3 дахин их байжээ.

1. Хэрвээ та Хятадын хувьцаа худалдан авбал үндсэндээ Хятадын засгийн газрыг санхүүжүүлж байна гэсэн үг. Шанхайн шилдэг 10 хувьцааны 8-ыг нь тус улсын засгийн газрын эзэмшдэг ба тэдгээрт PetroChinа, Industrial and Commercial Bank of China, Sinopec, Bank of China, China Shenhua Energy Company, China Life Insurance Company, Bank of Communications зэрэг газрууд багтдаг.

 

6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/01/08 at 21:06

    барахаасаа өнгөрчээ…

  2. Зочин

    2015/01/08 at 22:02

    Та нар хятадыг Монголоос ядуу гэж бодож байгаа бол эндүүрэл. Нэг хүнд ноогдох ДНБ нь 8000 гаран доллар байдаг. Монголд 4000 доллар байдаг. Хятадын дундаж давхарга Монголын дундаж давхаргаас хавьгүй илүү орлоготой бөгөөд тэр орлогоороо илүү хямдаар их юм худалдаж авах боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Арчаагүй ядуу хятадууд гэж ярих нь өөрсдийгөө харахгуй байж бусдыг миалж байна гэсэн үг.

  3. Зочин

    2015/01/09 at 10:37

    Хятад дэлхийг тэнцвэргүй байдалд оруулна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *