Давхар эрүүнээсээ салахад туслах 7 эрүүл арга

3

Давхар эрүү бол яах аргагүй олон хүмүүсийн тэмцдэг асуудлуудын нэг. Жин нэмэх болон хэт таргалалт нь давхар эрүүтэй болох үндсэн шалтгаанууд болохыг судалгаагаар баталжээ. Түүнчлэн нас, ген, ясны бүтэц, жин хасах, нуруу бөгтийх болон нүүрний бусад асуудлууд үүнтэй холбоотой. Давхар эрүүтэй болмогцоо хүн бүр үүнтэй тэмцэхийг хичээдэг.

Гадны зарим улс орнуудад хүмүүс давхар эрүүнээсээ хялбар аргаар салахын тулд 2500-5000 доллар төлж, мэс ажилбар хийлгүүлдэг байна. Хүн бүр ийм их хэмжээний мөнгө төлж, давхар эрүүгээ арилгуулж чадахгүй. Иймд бид давхар эрүүтэйгээ тэмцэж байгаа болон давхар эрүүтэй болохыг хүсдэггүй хүмүүст зориулан, гэртээ энэ асуудлыг хялбар шийдэхэд туслах 7 эрүүл аргыг танилцуулж байна.

1. Витамин Е

Витамин Е-ийн хэрэглээг өндөрсгөх тусам биед сайн. Ногоон навчит хүнсний ногоонууд, самар болон элгэнд уг амин дэм агуулагддаг. Түүнчлэн бэлдмэл худалдан авч хэрэглэсэн ч болно. Витамин Е-ийн тосоор арьсаа зөөлөн үрвэл цусны урсгалыг сайжруулж, арьсыг чангалдаг байна.

2. Кокоаны тос

Өдөрт хоёр удаа кокоаны тос хайлуулж, арьсандаа түрхээрэй. Үр дүнд нь таны арьс гялалзсан харагдах ба давхар эрүүгүй болох боломжтой.

3. Өндөгний цагаан

Өндөгний цагааныг ашиглан нүүрний маск хийж болно. Энэ маск унжсан арьсыг чангална. Хоёр ширхэг өндөгний цагаан, 1 цайны халбага /15мл/ сүү, 1 цайны халбага /15мл/ зөгийн бал, 1 цайны халбага /15мл/ нимбэгний шүүс болон цөөн хэдэн дусал гааны тосыг хооронд нь сайтар хольж зуурмаг болгон хэрэглэнэ. Дараа нь маскаа духнаасаа эхлэн эрүүнийхээ доод хэсэг хүртэл түрхэнэ.

4. Тарвас болон алимны шүүс

Тарвас болон алимыг хольж, үүнийгээ асуудалтай арьсан дээрээ түрхэх хэрэгтэй. 15-20 минут байлгасныхаа дараа алчуураар арьсаа зөөлөн арчина.

5. Ногоон цай

Таргалснаар давхар эрүүтэй болдог болохыг дээр дурдсан. Гэвч цөөн хэдэн аяга ногоон цайг өдрийн турш уувал, бодисын солилцоог сайжруулаад зогсохгүй, жингээ хасахад тань туслах болно.

6. Улаан буудайн тос

Улаан буудайн тос арьсыг гялалзсан мэт болгож, зөөллөдөг. Иймд уг тосноос давхар эрүүндээ түрхэж, массаж хийх ба 20 минут байлгана. 30 өдрийн турш энэ аргыг ашигласны дараа та бодит үр дүнг мэдрэнэ.

7. Сүүний массаж

Сүү арьсыг чангалж, эрүү орчмын арьсыг илүү өнгөлөг болгоно. Сүүгээр давхар эрүүндээ хэд хэдэн удаа массаж хийгээрэй.

Давхар эрүүнд дуртай хүн гэж үгүй бөгөөд дээр хэлсэнчлэн хүн бүрт давхар эрүүний мэс ажилбар хийлгэх мөнгө байхгүй. Иймд ямар нэгэн эрсдэл, аюулгүй эдгээр аргуудыг гэртээ туршаад үзээрэй гэж зөвлөе.

8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *