Үнэртэй усны 2018 оны “Оскар”: орчин үеийн эмэгтэй хажуугаар нь зүгээр өнгөрөх ёсгүй 5 үнэртэй ус

4

Эрэгтэй хүн эхлээд эмэгтэй хүний гадаад гоо үзэмжинд дурладаг, харин дараа нь үнэрт нь дурлана. Тийм ч учраас үнэртний брэндүүд шинэ үнэр бий болгож байна: амьдралын хэмнэл, орчин үеийн загварын чиг хандлага, цаг агаарын өөрчлөлт, тэр ч бүү хэл улс төрийн өөрчлөлтийг ч бодолцоно. Үнэртний аж үйлдвэрлэлд өөрийн “Оскар” гэж бий – The Fragrance Foundation Awards. Энэхүү шагналыг эмэгтэй болон эрэгтэйчүүдэд зориулсан хамгийн шилдэг үнэртэй усанд олгоно.

Шагнал гардуулах ёслолд алдартнууд бүгд цугласан гэж хэлж болохоор, тэд шилдэг үнэртэй усны нэрийг хамгийн түрүүнд олж мэдэхийг хүсжээ. Өнөөдөр танд 2018 оны шилдэг 5 үнэртэй усыг танилцуулж байна, та хэрэглэж үзээрэй. Орчин үеийн эмэгтэй хүн ингэж л үнэртэй ёстой гэж мэргэжилтнүүд үзэх ажээ. Хамгийн тааламжтай зүйл гэвэл эдгээр усыг дэлхийн ямар ч улс, хотоос худалдан авч болно.

Эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн шилдэг үнэртэй ус

1. Chanel Gabrielle

Энэ үнэр бол нарлаг эмэгтэйчүүдэд зориулагдсан. Үнэртэй ус зохиогч Оливье Польжагийн онгодыг Габриэль Шанель өөрөө бий болгосон гэж үзэж байна. Үүний тулд зохиогч 4 цагаан өнгийн цэцгийг тусгайлан сонгож нарыг төлөөлүүлжээ.

Үнэр нь домогт дизайнер бүсгүйг санагдуулам – зоригтой гэхдээ төлөв даруу. Үнэртэй усны зүрхийг жасмин цэцэг гэж үзэж байгаа юм, цаашлаад ирис, хонхлой, мандарин болон үхрийн нүдний үнэрээр баяжуулсан. Хажууд нь бас жимсгэнийн үнэр ч мэдрэгдэнэ. Цаашлаад сэнгэнэсэн шинэхэн жүржийн цэцэг үнэртэх мэдрэмж төрнө. Ингээд улаан чинжүүний үнэрээр дуусах мэт. Chanel Gabrielle үнэртэй усыг заавал түрхээрэй.

 

2. Byredo Velvet Haze

Амттай бас гашуун гэмээр үнэрийг мэдрүүлэх уг үнэртэй ус нь гоо сайхны бүжгээр увисдах мэт. Далдуу модны зөөлөн үнэрийг мэдрэхийн зэрэгцээ энэтхэг гааны хүчтэй үнэр түрэн гарч ирэх мэт. Агаар цэвэршиж уур амьсгал тайвшрах мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлнэ.

Та таван мэдрэхүйгээрээ какао болон зэрлэг задийн зөөлөн үнэрийг мэдрэхээс гадна таныг дулаан орчин тэврээд л авч байгаа мэт санагдана даа. Өдөр нь ажил хэрэгч хувцсыг чимэх бол, оройн цагаар – гоо сайхныг чимнэ. Уг үнэртэй ус нь 60-аад оныг санагдуулмаар, тэр үед үнэртэй усны эрх чөлөө гэдгийг жинхэнэ мэдэрч байсан үе дээ. Орчин үеийн өнөөгийн амьдралд тэр түүхэн үе ямар их дутагдаж байна гээч.

 

3. Tiffany & Co.

Тус үнэртэй усны амжилтад хүрсэн нууц юунд оршино вэ гэвэл тэд сонгодог үнэрийг орчин үеийн эмэгтэй хүний үнэртэй хослуулж чадсанд оршиж байгаа юм. Өдөөн хатгасан шинж агуулсан гэмээр Tiffany & Co.-ийн үнэртэй ус залуу бүсгүйчүүдэд илүү тохирно (үнэндээ нас огт хамаагүй) бас ихэмсэг бүсгүйчүүдэд ч тохирно. Үнэртэй усны зүрхэн хэсэг нь ирис цэцэг, Tiffany & Co.–ийн хувьд маш чухал үнэр юм.

Tiffany & Co.-ийн үнэртэй усыг бүрэн боловсорсон мандарин хурцалж баяр баяслыг бэлэглэнэ. Энэтхэг гаа, мускусийн үнэр нь романтик сэтгэл хөдлөлийг бүсгүй болгонд бэлэглэх мэт.

 

4. Tom Ford Fucking Fabulous

Дуу шуугиан ихтэйгээр гарч ирсэн энэ үнэртэн эрэлт хэрэгцээ ихтэй тул төдийлөн хялбар олдохгүй. Үнэртнийг товчхон танилцуулахад: цэвэрхэн, давтагдашгүй, домогт. Үндсэн үнэр: гашуун бүйлсийн тос, шош, нил цэцгийн үндэс, кашмеран, задийн тос. Эдгээр ургамлын үнэрийн хослол хүнийг мансууруулах мэт мэдрэмж төрүүлж, мөрөөдөлдөө хүрэхэд тусална.

 

5. Twilly d’Hermès

Зуны халуун өдрүүдэд маш тохиромжтой үнэртэй ус. Нэг их нялуун үнэртээд байхгүй, гэхдээ маш тогтоц сайтай. Түрхсэний дараа танд эхлээд тубероз үнэртэнэ дараа нь сахарын анхилуун үнэр мэдрэгдэж уусах болов уу. Цаашлаад улаан зандан модны үнэр нээгдэж эхэлнэ. Анхилуун цагаан гаа хажуугаар нь сэнгэнэхийг та мэдрээрэй.

Үнэр болгон адилгүй, өөр өөрийнхөөрөө гоо сайхныг мэдрүүлнэ. Үнэртэн түрхэх соёл байдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ соёл, дүрмийг чандлан барих ёстой. Тийм учраас үнэртэй усыг зориулалтаар нь хаана, хэзээ, хэрхэн түрхэхээ сайн мэдэж аваарай.

Та өөрт тохирох төгс үнэрээ олж чадсан эсэхээ бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Мөн сонирхолтой мэдээллийг найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа мартаж болохгүй шүү.

29
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/07/11 at 13:51

    Bayrlalaa. Ymar unerten songohoo medehgui bsiin. Hamarlaj uzeed uurt taalagdsanaa avnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *