Уушгины хавдрын тухай таны заавал мэдэх ёстой 7 шинж тэмдэг! Тоохгүй байж хэрхэвч болохгүй!

1

Уушгины хавдар туссан өвчтөнүүдийн 40% нь өөрийнхөө оношийг хавдрын гуравдугаар үе дээр ирсэн хойно л мэддэг гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, хэтэрхий оройтож мэддэг байна.

Уушгины хавдрын эхний шатанд өвчтөнд илт зовиур мэдрэгддэггүй.

Аз болж, уушгины хорт хавдар байж болох 7 шинж тэмдэг байдаг бөгөөд хэрвээ сайтар биеэ чагнадаг бол хавдрын эхний үе шатанд шинжилгээ хийлгэж өвчинтэйгөө тэмцэх боломжтой ажээ.

1. Байнгын ханиалга

Ханиалганд анхаарал хандуулна. Хэрвээ ханиалга 1-2 долоо хоногийн дараа алга болвол энгийн ханиад томуу хүрсэн байна гэж ойлгоно. Харин хоёр долоо хоног өнгөрсөн ч гэсэн ханиалгасан хэвээр байвал уушгиа үзүүлэх хэрэгтэйг анхаарна уу.

Эмч танд шаардлагатай шинжилгээ хийх, рентген зураг авах зэрэг арга хэмжээ авна. Ханиалганд хэт их цэр, цус эсвэл ханиалга нь урьдынхаасаа өөрчлөгдсөн бол яаралтай эмчид үзүүлэх шалтгаан болохыг анхаарна уу.

2. Амьсгаадах

Амьсгалахад хүндрэлтэй байвал уушгины хавдрын бас нэгэн шинж тэмдэг байж болно. Энэ нь цээжинд хэт их цэр хуримтлагдсаны улмаас уушгинд хавдар үүсэх шалтгаан болно. Мөн амьсгаадах нь амьсгалын зам агшихтай холбоотой байж болно.

3. Цээж, нуруу, мөрөөр өвдөх

Эдгээр өвчин нь уушгины хавдрыг шууд илтгэхгүй, гэхдээ уушгинд гарах аливаа өөрчлөлтийн улмаас цээжээр хөндүүрлэх, мөрөөр өвдөж байж болно. Та өөрийгөө эрүүлээр мэдэрч эрч хүчтэй байсан ч хамаагүй эдгээр шинж тэмдэг илэрвэл заавал эмчид үзүүлээрэй.

4. Жин хасагдах

Уушгины хавдар тусаж байгаа хүний жин хасагдаж эхэлдэг. Бие эрхтний авах ёстой энергийг хавдрын эд эс булааж байгаа ажээ.

5. Яс янгинаж өвдөх

Өдрийн турш эсвэл унтаж байхад ясаар эсвэл нуруу орчмоор өвчин мэдэрвэл энэхүү шинж тэмдгийг тоолгүй өнгөрөөж болохгүй. Мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

6. Толгой байнга өвдөх

Хэрвээ таны толгой онцын шалтгаангүйгээр байнга өвдөөд байвал тархиндаа нөлөөлж эхэлсэн уушгины хавдар байж болно.

15
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Haltar Serjee

    Haltar Serjee

    2017/02/24 at 16:15

    Tuvshin Tuugi

  2. Manaihan yagaad dandaa havdar be

  3. Uuganaa Baatar

    Uuganaa Baatar

    2017/02/26 at 02:06

    Anhaa Anhaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *