Витамин К хүний биед ямар ач тустай вэ?

4

Бид бүгд витамин A, B, C, D-гийн тухай сонссон байдаг боловч витамин К-гийн талаар тодорхой сайн ойлголтгүй байдаг. Витамин К нь нийтлэг бус витаминуудын нэгд тооцогдох бөгөөд өнөөдөр уг витамины талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр шийдлээ.

Юуны өмнө витамин К нь К1, К2 гэсэн хоёр төрөл буй. К1 төрлийг нь ногоон навчит ургамлаас олох боломжтой байдаг бол К2 витаминыг исгэсэн хоол хүнснээс олж авах боломжтой ажээ. Түүнчлэн бидний бие махбодь К витаминыг нийлэгжүүлдэг байна.

Ашиг тус:

  • Цусыг бүлэгнэхэд оролцдог уургийг нийлэгжүүлж, цус алдагдлыг зогсооход чухал үүрэгтэй. К витамин дутагдах юм бол хүний бие амархан хөхөрч, цус гарамтгай болдог.
  • Витамин Д-тэй хавсарч ууснаар ясанд кальцийг зөөвөрлөнө. Витамин К бага байвал яс хугарах эрсдэл хамаагүй ихсэх болно.
  • Витамин К-гийн өөр нэгэн ашиг тус нь артерийн судасны хатуурлаас сэргийлж, Алцгеймерийн өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх ажээ.

К витамины эх булаг:

Хүн бүрийн К витамины уух хэмжээ нас, хүйс, жингээс хамаарч өөр өөр байна. Гэсэн хэдий ч насанд хүрэгчид өөрийн жингийнхээ кг бүрийг 0.001 мг-аар үржүүлэн уух нь зохистой.

К витамины өдрийн тунгаа авахын тулд:

  • Базилик, шар дэр, яншуй, майоран, гогод
  • Ногоон навчит ургамал: бууцай, гич, ногоон улаан манжин, ногоон манжин болон бусад ногоон навчит ургамлууд
  • Салатны ногоонууд: зэрлэг сонгино, усан кресс, ногоон сонгино, улаан сонгино, нил цэцэг, яншуй
  • Брассика ургамлууд: брокколи байцаа, байцаа, цой байцаа, цэцэгт байцаа
  • Халуун ногоо: улаан чинжүү, улаан перец, карри
  • Бусад зүйлс: шар буурцаг, оливийн тос, хатаасан жимс, хэрээний нүд, ногоон гоньд, даршилсан өргөст хэмх, жууцай

Витамин К-г уухын өмнө та заавал эмчээс зөвлөгөө аваарай. Бусад эмтэй хавсран дур мэдэн  уувал сөрөг нөлөө үүсэх магадлалтай шүү. Эрүүл, тэнцвэртэй хоол хүнсний хэрэглээ нь таныг шаардлагатай витамин К-гаар хангах болно.

20
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chrinstine

    2016/08/16 at 00:33

    Wow, this piece of writing is pleasant, my sister is analyzing these things, therefore I am going to convey her. http://yahoo.org

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *