Таны амьдралыг илүү хялбар болгох интернет хэрэглээний хамгийн их хэрэгцээтэй 9 арга

2

Энэ цаг үед дэлхийн нийт хүн амын дийлэнх нь интернет хэрэглэх болсон бөгөөд хэрэв та энэ мэдээг уншиж байгаа бол та ч бас тэдний нэг гэсэн үг юм. Хүмүүс интернет ашиглан хэрэгтэй мэдээ мэдээллээ уншиж, олж мэдэж байгаа ч интернетийн тусламжтай амьдралаа илүү хялбар болгох аргуудын талаар төдийлөн мэдэхгүй болов уу. Алберт Эйнштэйн: “Би мэдэх тусам миний мэддэггүй зүйлс ямар олон байдгийг мэдэж авлаа.” гэж хэлсэн байдаг. Тиймээс эдгээр аргууд таны мэдлэгт илүүдэхгүй гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн хэрэгтэй аргуудыг танд хүргэхээр бэлтгэлээ.

1. Текстийн курсорыг хөдөлгөх /эхний арга/

Танд мессежний хооронд үсэг эсвэл үг бичих шаардлага гардаг шүү дээ. Тэр үед энэ аргыг ашиглаж бага ч болов цагийг хэмнээд аваарай.

  • Зай үлдээх хэсэг дээр удаан дар
  • Одоо та курсорыг баруун, зүүн, дээш эсвэл доош хөдөлгөх боломжтой

Маш энгийн бас гайхалтай.

 

2. Текстийн курсорыг хөдөлгөх /хоёр дахь арга/

Текстийн курсорыг томруулдаг шилэн дээр дарж, хөдөлгөх бас нэг өөр арга бий.

  • Текст дээр дарж, томруулдаг шил гарч иртэл хүлээ
  • Одоо курсорыг хаана аваачмаар байна, тэр газар хүртлээ чөлөөтэй хөдөлгөж болно

 

3. Алдагдах боломжгүй нууц үг хийх

Энэ цаг үед бид интернетийг сошиал харилцаа, дэлгүүр, банк болон өөр бусад олон зүйлсэд ашигладаг бөгөөд ингэхдээ аюулгүй нууц үг хийх нь маш чухал байдаг. Энгийн үсэг болон тоонууд ашиглахын оронд, зурганд үзүүлсэн байгаа үсгүүдийг нууц үг хийхдээ ашиглаарай. Хуруугаараа үсэг дээр удаан дарахад дээрх үсгүүд гарч ирнэ.

 

4. Тухайн вебсайт нэвтрэхэд аюулгүй гэдгийг яаж мэдэх вэ?

Тоолж барамгүй олон сайт интернетэд байгаа энэ үед аль болох тэдний заримаас нь татгалзах хэрэгтэй. Вебсайт нэвтрэхэд аюулгүй эсэхийг шалгахдаа http://www.google.com/safebrowsing/diagnostic?site=example.com энэ линкийг хаяг бичих хэсэг рүү хуулж, ашиглахад л болно.

Та example.com гэсний оронд тухайн сайтаа бичээд нэвтрэхэд аюултай эсэхийг нь шалгаж үзээрэй.

 

5. Фэйсбүүкээс нэгмөсөн гарах

Хэрэв та хэн нэгний ухаалаг гар утас эсвэл компьютерыг ашиглаж өөрийнхөө фэйсбүүк рүүгээ нэвтэрсэн бол буцаад зөв гарах хэрэгтэй. Ингэж шийдвэрлээрэй:

  • Фэйсбүүкийнхээ “Settings” цэс рүү орох
  • “Security” гэсэн хэсгийг сонгоо
  • “Where You’re Logged In” гэснийг дарах
  • Нэвтэрсэн төхөөрөмжөөсөө гарахыг хүсэж байгаа сонголтыг олох
  • “Log Out” дээр дарж гарах

 

6. Google ашиглан ойролцоо утгатай үг хайх

Хэл тус бүрт ойролцоо утгатай олон үгс бий. Үүнийг “Google” танд зурганд харуулсан байгаа шиг амар хялбар аргаар шийдвэрлэж өгөх болно. Харин та ганцаарчилсан үг хайх бол текстийн өмнө “~” энэхүү тэмдэглэгээг бичээрэй.

 

7. Текст дэх үгийг хайх

Хэрэв та тодорхой үгийг дэлгэрэнгүй байдлаар хайхыг хүсэж байвал “Google” танд дараах байдлаар тусална.

  • Хэрэв та хайж байгаа үгээ орсон ямар нэгэн хуудас олохоор хайх нөхцөлд текстийнхээ өмнө “allintitle” бичнэ
  • Хэрэв та текст дээрх нэг үгээр хайлт хийвэл текстийнхээ өмнө “intext” гэж бичих бөгөөд бусад үгнүүд хайлтын үр дүнд гарч ирнэ.

Хэрэв та хуудас хайж байгаа бол энэ аргыг ашиглах боломжтой.

 

8. Гарчигнаас үг хайх

Хэрэв та тодорхой гарчгийг хуудсаас хайх гэж байгаа бол тэгтлээ их цаг орохгүй.

  • Хэрэв таны хайж байгаа үгээ орсон ямар нэгэн хуудас олохоор хайх нөхцөлд текстийнхээ өмнө “allintitle” бичнэ
  • Хэрэв та гарчиг дээрх нэг үгээр хайлт хийвэл текстийнхээ өмнө “intitle” гэж бичих бөгөөд бусад үгнүүд хайлтын үр дүнд гарч ирнэ

 

9. Google-ийн тусламжтай байршил хайх

Хэрэв та тодорхой байршил хайж байгаа бол хайх текст дээрээ “location:place” гэж бичээрэй.

Танд эдгээр аргууд хэрэгтэй юм шиг санагдаж байна уу? Хэрэв та дээр дурдсан аргуудаас өөр арга мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *