Өдөр бүр хар чавга идвэл бие махбодид ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

5

Хар чавга гэдэг нь янз бүрийн чавгыг хатаасан байхыг хэлдэг. Венгерка, Стенли, Ренклод Альтан, Кромань гэх мэт.

Сайн хар чавга нь зөөлөн, уян, хэт хатаагүй байх ёстой. Зөв хатаавал 1 кг чавганаас 200 гр хатаасан жимс гарна.

Анх МЭӨ 6-р зууны үед Каспийн тэнгисийн эрэг орчмын газраас хурааж авч байсан ба нутгийн ардууд жимсээ хадгалахын тул наранд хатааж туршсанаар энэ жимс бий болсон байна.

Хар чавгыг чихэр болон хоолны дараах амттан, боов чихрийн амттан зэрэгт хэрэглэх ба ардын эмнэлэгт олон янзын өвчинд сайн гэж үздэг.

Хар чавганы бүтэц: амин дэмүүд, эрдэс

Хар чавга нь витаминаар маш баялаг учир хүнсэндээ хэрэглэхгүй байна гэдэг бол гэмт хэрэг юм.

100гр хатсан жимсэнд байх витамин

  1. А, ретинол болон түүнтэй ойролцоо нэгдэл-38,713 мкг
  2. В5, пантотенат-0,419 мг
  3. С, аскорбиний хүчил -0,577 мг
  4. В1, тиамин-0,049 мг
  5. В6, пиридоксин-0,203 мг
  6. Е, альфа-токоферол, адилтгах нэгдэл -0,427 мг
  7. В2, рибофлавин-0,184 мг
  8. PP, никотиний хүчил, ниацины төст нэгдэл-1,879 мг
  9. В9, фолийн хүчил-3,904 мг
  10. В4, холин-10,093 мг

Үүнээс гадна хатаасан чавганд витамин К (59,494 мкг 100 гр жимсэнд) болон бетаин (0,399 мг 100 гр-д) бас байна.

100 гр хатаасан чавганд байх макро элементүүд

  1. Фосфор – 68,773 мг
  2. Магни – 40,836 мг
  3. Кали – 731,294 мг
  4. Натри – 1,944 мг
  5. Кальци – 42,106 мг
  6. Фтор – 3,966 мкг

Дундаж хэмжээний хатаасан чавга 15 гр жинтэй ба нэг жимсэнд ойролцоогоор 36 ккал байна. 200 миллилитрийн шилэн аяганд 250 гр хар чавга багтах ба энэ нь 600 ккал болно.

 

Хар чавга хүний биед сайнаар нөлөөлөх нь

Витамин, микро элемент нь бусад жимстэй харьцуулахад ихээхэн баялаг учир энэ хатаасан жимсийг эмчилгээний зориулалтаар ашигладаг.

Хар чавга хүний бүх л биед хэрэгтэй бөгөөд хоол судлаач нар үүнийг тайвшруулагч, ходоодны шүүс ялгаруулах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг.

Хэрвээ өдөр болгон 5 ширхэг хар чавга идвэл ихээхэн жин хасах ба ходоод гэдэсний өвчин гэдгийг мартана. Мөн бусад эрхтэнд ч гэсэн ихээхэн ач холбогдолтой билээ.

1. Яс сийрэгжих үед

Хар чавга нь яс бэхжихэд ихээхэн тустай ба ялангуяа эмэгтэй хүний цэвэршилтийн үед их хэрэгтэй жимс юм. Флоридын Их Сургуулийн эрдэмтдийн хэлснээр бол өдөрт 10 ширхэг хатаасан чавга идэх нь ясны сийрэгжилт, яс хугарахаас бүрэн сэргийлдэг байна.

“Би ажиллаж байх хугацааны турш олон янзын жимс туршиж үзсэн ба хар чавгатай ач холбогдлоороо адил байтугай ойртох ч жимс байсангүй. Ясны эрүүл мэндэд хар чавга нь онцгой ач холбогдолтой юм” хэмээн Бахрам Аржманди хэлжээ.

 

2. Өтгөн хатах үед

Хатаасан чавга нь зөөлөн, тайвшруулагч жимс бөгөөд удаан хугацаагаар үргэлжилж байгаа өтгөн хаталтыг хоол болгоны өмнө буцалсан усанд хийсэн 3 чавга эсвэл хагас аяга шингэнийг ууж эдгээнэ.

 

3. Зүрхэнд

Полифенол, Кали, болон бусад нутриент нь хар чавга идэх үед хүний биед орох ба эдгээр нь судас бэхжүүлж, уян хатан болгож, зүрхний цохилтыг жигд болоход тустай билээ. Тийм учраас энэ жимсийг байнга хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс нь зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага байдаг.

 

4. Бөөрөнд

Хар чавга нь шээс хөөх үйлчилгээтэй ба хаван хөөж, бөөр хорт бодисыг гадагшлуулахад сайнаар нөлөөлнө.

 

5. Хараанд

А Витаминаар баялаг учир нүдний хараанд сайн. Нүдэндээ мэс ажиллагаа хийлгэсэн, компьютерийн ард удаан хугацаагаар суудаг хүн энэ жимсийг хэрэглэж байх нь зөв.

 

6. Витамин дутагдах

Шинэхэн хар чавга нь витаминаар баялаг бөгөөд өдөрт 3-4 ширхэг чавга иддэг хүн витамин дутагдах болон түүнээс шалтгаалан бий болох өвчин, микро болон макро элементийн дутагдалд ордоггүй байна.

 

7. Хоолой өвдөх

Хар чавганд үрэвсэл болон микробын эсрэг үйлчилгээтэй олон бодис бий. Хар чавганы шүүс нь хоолой, амны хөндий зайлах үр дүнтэй хэрэгсэл бөгөөд хоолой болон амны хөндийн зөөлөн эд үрэвсэж, өвдөхөд хэрэглэх эмчилгээний нэг болно.

 

8. Хөгшрөлтийн эсрэг

Хар чавга антиоксидантаар баялаг бөгөөд үүнийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэх нь эрхтний хөгшрөлтийг сааруулж, элдэв хавдар үүсэх магадлалыг бууруулдаг.

 

9. Дархлаа сайжруулах

Хар чавга идэх үед хүний биед дархлаа сайжруулах бодис орж халдварт болон ханиад томуу төст өвчнөөс сэргийлэх, хүний эрхтний гадна орчны таагүй нөлөөг багасгадаг билээ.

 

10. Мэдрэлийн системд нөлөөлөх нь

В бүлгийн витаминууд болон бусад нутриент нь хар чавганд ихээр байдаг ба энэ нь хүний мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, стрессийн нөлөөг багасган, түгшүүрт байдал болон нойргүйдэх, уур уцаартай болох зэрэг үзэгдэлтэй тэмцэхэд нэмэртэй билээ.

 

11. Цэврүү болон бусад ургацаг

Ардын эмнэлэгт хар чавгаар цэврүү болон бусад ургацыг эмнэхэд хэрэглэнэ. Хар чавгаа халуун, тослог сүүнд хийж 7 минут болгоод гаргаж ирж дундуур нь зүсээд цэврүүн дээр тавина. Чавга хөрөх үед шинээр солих ба ийм байдлаар 10 минут үргэлжлэнэ.

 

12. Чалх сайжруулах

Өдөр болгон хар чавга хэрэглэх нь чалханд сайнаар нөлөөлөх ба эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өмнөх болох дараах хүндрэлийг хөнгөвчилж өгнө.

 

Хар чавга турах болон организм цэвэрлэхэд

Хар чавга нь 256 ккал энерги, 57 гр сахар агуулах ба энэ тэжээллэг жимс маань турахад саад болох биш харин тус болдог билээ. Хар чавганы онцгой шинжид тулгуурласан олон хоол сойх дэглэм байдаг.

Хаван, шээс хөөх, тайвшруулах үйлчилгээтэй хар чавга нь ходоод болон бүдүүн, нарийн гэдэс цэвэрлэх, илүүдэл бодисыг хөөнө.

Бас нэг сайн тал нь кали их хэмжээгээр агуулдаг явдал юм. Хүний биеийн бодисын солилцоо хэвийн явагдахад кали маш чухал үүрэгтэй ба илүүдэл жин гэдэг бол бодисын солилцоо ямар нэг хэмжээгээр алдагдсанаас болдог билээ. Хангалттай кали бие организмд байх нь энэ бэрхшээлийг шийдэхэд тус болно.

Турахын тулд хар чавга хэрэглэх нь

  1. Өдрийн хэрэглэх хэмжээ 100 гр-аас хэтэрч болохгүй.
  2. Аль болох өдрийн эхний хагаст хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
  3. Хар чавгыг бусад тайвшруулах бэлдмэлтэй цуг хэрэглэж болохгүй.

Хатаасан жимсийг хоолны өмнө юм уу хойно, салат болон ундаанд нэмэх байдлаар хэрэглэх ба хоол хооронд хэрэглэх нь өлсгөлөн бага мэдрэхэд тус болно.

Хар чавгатай амрах өдөр

Бие организмаа цэвэрлэхийн тулд амралтын өдөр гаргах хэрэгтэй ба ингэсний үр дүнд 1-2 кг илүүдэл жин хасдаг. Ийм амралтын өдөр гэрээс аль болохоор гарахгүй, биеийн аливаа ачааллаас татгалзан шингэн их хэмжээгээр ууна.

25-30 ширхэг хар чавга, цэвэр ус, чихэргүй цай, өвсний ханд хэрэгтэй ба 2 цаг тутамд 3-4 ширхэг хар чавга идэж ихээхэн усаар даруулна. Өдрийн турш 3 литрээс багагүй ус уух бөгөөд оройдоо их өлсөж байвал чихэргүй тараг, йогурт ууна.

Гахайн мах болон хар чавганы ороомог

Хар чавга, гахайн мах, грек самраар амархан ороомог хийж болдог.

Энэхүү амархан, хөнгөн хоол нь таны амьдралд олон удаа хэрэг болох чухал зуушны нэг болж магадгүй. Учир нь энэ ороомгийг 10 минутад бэлдэж, 15-20 минут жигнээд ширээн дээр тавьж болох билээ.

Орц:

  • 12 ширхэг бекон буюу гахайн туузан мах (200 гр)
  • 12 ясгүй хатаасан хар чавга
  • 12 грек самар
  • 12 модон үзүүртэй савх

Бэлэн болгох:

1. Бүтэн мах биш туузан маягийн зүссэн мах бэлдэх ба аль болох нимгэн байна.

2. Грек самраа хар чавга дээрээ тавиад бага зэрэг дарна. Дараа нь самартай хар чавгаа беконы захад тавьж ороогоод үзүүртэй савхаараа задрахгүй болгоно.

3. Жигнэхийн тулд нэгэн жигд байдлаар зэрэгцүүлж тавих ба ямар нэг юмаар тослох огт хэрэггүй ба бекон маань өөрөө хангалттай тос гаргана.

4. Ороомгоо 180 хэмийн халуун зууханд 15-20 минут жигнэнэ.

5. Борлож болсон, беконтой, грек самартай, хар чавган ороомог маань бэлэн боллоо.

Хар чавгатай янз бүрийн хоол хийгээд эхлэхээрээ зогсож чадахаа байдаг ба гол нь эхлэх билээ. Үүний чинь төлөө таны бие организм баярлалаа гэж хэлэх болно. Эрүүл энх байж сайхан хооллоорой.

Эх сурвалж

50
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *