Хэрэв та өдөр бүр зохистой хэмжээний усыг тогтмол ууж хэвшвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

1

Хүний биеийн 60 орчим хувь нь уснаас бүтэхээс гадна дотор эрxтнүүдийн дийлэнх хэсэг нь шингэнээс бүрддэг билээ. Тухайлбал, уушгины 85%, бөөрний 79%, тархи болон зүрхний 73%, ясны 32% нь шингэнээс бүрддэг байна. Иймээс өдөр бүр зохистой хэмжээний ус ууж хэвшвэл үе мөчний өвчин, толгой өвдөлт зэрэг өвчнийг дарах бүрэн боломжтой байдаг ажээ. Манай сайт уншигч танд өдөр бүр зохистой хэмжээний ус ууж хэвших 6 шалтгааныг хүргэж байна.

Үе мөчний эрүүл мэнд сайжирна.

© Depositphotos.com

Нуруу болон үе мөч, ясны хооронд байрлах мөгөөрс нь ясны хөдөлгөөнийг уян хатан болгож байдаг ажээ. Тэрхүү мөгөөрсний дийлэнх хэсэг буюу 80 орчим хувь нь уснаас бүрддэг байна. Иймээс хүний бие усны дутагдалд орох үед үе мөчөөр өвддөг аж. Харин өдөр бүр зохистой хэмжээний усыг ууж хэвшвэл үе мөчний үрэвсэл буурах эерэг нөлөө гарна.

 

Бөөрний чулуу болон шээcний замын халдвараас сэргийлнэ.

© Depositphotos.com

Цусан дахь хорыг гадагшлуулж, шүүх үүргийг гүйцэтгэж байдаг бөөр нь хангалттай хэмжээний шингэнгүй тохиолдолд үйл ажиллагаа нь доголдож бөөрний чулуу үүсэх, шээcний замын халдварт өртөх магадлал нэмэгддэг ажээ.

 

Анхаарал төвлөрөл, санах ой сайжирч, эрч хүч орно.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Бие дэх шингэний хэмжээ хүний тархины үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлж байдаг. Тухайлбал, хүн өдөрт уувал зохих усны тал хэсгийг уухад тархины зарим үйл ажиллагаа доголдож эхэлдэг ажээ.

Судалгаагаар эмэгтэй хүний бие дэх шингэнийн хэмжээ 1.4 хувиар буурах үед анхаарал төвлөрөл буурч, сэтгэл санаа тавгүйтэж, толгой өвдөх шинж тэмдэг илэрч эхэлдэг байна. Харин эрчүүдийн хувьд бие дэх шингэнийн хэмжээ 1.6 хувиар буурах үед мартамхай болох, ядарч сульдах шинж тэмдэг биед илэрдэг аж.

 

Зүрхний үйл ажиллагаа сайжирна.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Өдөр бүр уувал зохих усыг тодорхой хэмжээнд авч чадаагүй тохиолдолд зүрхний үйл ажиллагаа доголдож, цусны эргэлтийг удаашруулснаар бие шоконд орох явдалд ч хүргэх эрсдэлтэй байдаг ажээ.

 

Толгойн өвдөлт багасна.

© Depositphotos.com

Нийт 102 эрчүүдийн дунд өдөрт уудаг усны хэмжээг 1.5 литрээр нэмэгдүүлбэл биед ямар өөрчлөлт гарах талаар судалгаа явуулжээ. Уг судалгаанд оролцогчдын хувьд өдөрт уудаг усны хэмжээнээсээ илүү ус ууж байсан эрчүүдийн 47 хувьд толгой өвдөх нь багассан үр дүн гарсан бол өөрийн өдөр тутамд уудаг усны хэмжээгээ нэмэгдүүлээгүй эрчүүдийн ердөө 25% нь толгой өвдөлт багассан гэсэн хариулт өгчээ.

 

Ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирна.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Шингэн ихээр уух нь өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхээс гадна эрдэст усанд агуулагдах магни болон натри нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлдэг аж.

 

Бонус: Өдөрт ямар хэмжээний ус уувал зохистой талаар тооцоолох боломжтой.

Өөрийн өдөр уувал зохих усны хэмжээг тодорхойлохдоо өөрийн биеийн жинг 0.033-т үржихэд л хангалттай байдаг ажээ.

Таны хувьд өдөрт хангалттай хэмжээний ус ууж чаддаг уу?

8
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *