Жүжигчдийг орлон тоглогчдоор сольсон нь илт мэдэгдэхүйц байсан 12 киноны хэсэг

0

Адал явдалт кино болгонд жүжигчдийг орлон тоглогчоор орлуулдаг туршлага нэвтрээд удаж байна. Үзэгчид ч үүнийг байх л ёстой зүйл гэж хүлээж авах бөгөөд дэлгэцээр огт таньж мэдэхгүй хүнийг харах ажээ. Тэд бол мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн хүмүүс – тоглолтын хувьд муухан ч гэлээ үсэрч харайх, гүйх, зодoлдохдоо өөрийгөө ч, өрөөл бусдыг ч гэмтээxгүйгээр гарамгай гүйцэтгэнэ.

Кино бүтээгчид киноны алдартай жүжигчинтэй тун төстэй орлон тоглогч сонгохыг хичээдэг ба эцсийн мөчид мэдэгдэхүйц хэсгийг хасах эсвэл сольдог ажээ. Уг даалгавраа онц дүнтэй гүйцэтгэж чадаагүй кинонуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Тиймээс та дараа удаа кино үзэхдээ “зогс” товчлуурыг дарж үл таних жүжигчинтэй сайтар танилцаарай.

The Mummy Returns (2001)

Universal Pictures

Киноны гол дүрүүд их усанд автсаны дараа ганцхан Рэйчел Вайс л нойтон харагдана. Хайртай бүсгүйгээ тэврээд зогсож байсан Брендан Фрейзер хув хуурай. Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэдэг шиг орлон тоглогч нь ч ядаж адилхан биш.

 

Twilight (2008)

Summit Entertainment

Паттинсон, Стюарт хоёртой адилхан орлон тоглогч олох тийм л боломжгүй байсан юм байх даа? Компьютер графикаар хийж болох байсан энэ хэсгийг орлон тоглогчоор гүйцэтгэсэн нь бас л гайхшрал төрүүлж байгаа юм.

 

Terminator 2: Judgment Day (1991)

Carolco Pictures

Шварцнеггер дробивик бyyгаар ёстой сүртэй бyyддаг. Харин Жон Коннорыг өөрийн мотоцикл дээрээ суулгахдаа нэг л сүргүй ч юм шиг – энэ тохиолдолд түүнийг орлон тоглогч гэнэ.

 

Harry Potter and the Philosopher’s Stone (2001)

Warner Bros.

Дурслитэй уулзах гэж ирсэн Хагрид яачих нь энэ вэ? Холоос харахаар ийм болдог юм болов уу? Үнэнийг хэлэхэд жүжигчин Робби Колтрейнийг орлон тоглогч орлоод байна, гэхдээ түүнээс нилээдгүй том биетэй орлон тоглогч шүү.

 

The Lord of the Rings: The Return of the King (2003)

New Line Cinema

Гимли зальтай харцаа ингэж гаргадаг билүү? Үгүй ээ, энэ бол жүжигчин Жон Рис-Дэвис биш, алдартай одой хүний дүрийг бүтээсэн өөр хүн байгаа юм. Рис-Дэвисийн өөрийн өндөр 185 см, өөрөөр хэлбэл Орландо Блумээс 5 сантиметрээр өндөр гэсэн үг. Тийм учраас бүтнээрээ гардаг зарим нэг хэсэг дээр арай намхан орлон тоглогчийг оруулдаг байжээ.

 

Friends (1994-2004)

NBC

Моникагийн (Кортни Кокс) өнцөг өөрчлөгдөхөд бид танихгүй бүсгүйг олж харна. Энэ нь киноны 5 дугаар хэсгийн “Рейчилтэй болзсон нь” анги юм.

 

Moonraker (1979)

United Artists

Бондианагийн алдартай дaйсны дүрийг Ричард Кил бүтээж байсан удаатай. Түүний шүхрээр үсрэх хэсгийг орлон тоглогч гүйцэтгэжээ. Даанч кино бүтээгчид гол дүрийн онцлог төрхийг мартаж орхисон бололтой – төмөр шүд. Ингээд Гавал доошоо нисэж байхад гэнэт л холливуд инээмсэглэл харагдана.

 

Star Trek: The Next Generation (1987)

Paramount Domestic Television

Патрик Стюартын зодoлддог хэсэг дээр Луи де Фюнестай адилхан хүн харагддаг. Луи, Стюарт хоёрт адилхан төрх байхгүйг хэн ч сайн мэдэж баймаар юм.

 

The Avengers (2012)

Marvel Studios

Скарлетт Йоханссоныг булчинлаг орлон тоглогч орложээ.

 

Harry Potter and the Sorcerer’s Stone (дахиад л 2001)

Warner Bros.

Рон Уизли шатрын мориноос унахдаа их өөрчлөгддөг юм байна.

 

Fargo (1996)

Polygram Filmed Entertainment

Стив Бушемийн дүрийг зoдооны үеэр бүгдэд мэдэгдэхээр сольжээ.

 

Star Wars Episode I: The Phantom Menace (1999)

Lucasfilm

Юэн Макгрегорын оронд дэлгэц дээр залуу Кеннет Браныг санагдуулам залуу гараад ирсэн шүү.

7
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *