Эмч зөвлөж байна: Бие махбодио байнга цэвэрлэх хэрэгтэй, хамгийн үр дүнтэй арга бол…

3

Бидний бие махбодь – маш бэрх гэхдээ төгс зохион байгуулалттай систем. Бидний бие махбодид өгч байгаа ачаалал бүхнийг зохицуулна. Нэг мэдэхэд л хорт бодис хуримтлагдаж бие махбодь муудна. Зөвхөн хоол хүнсээр ч биш орчин тойрноос ч хордоно. Хорт бодисоос бүрэн цэвэрлэгдэх нь юу л бол, гэхдээ тодорхой хэмжээгээр бид бие эрхтнээ цэвэрлэх бүрэн боломжтой.

Та бүхэндээ детокс-коктейлийн энгийн жоруудыг танилцуулж байна. Шим тэжээлтэй бас амттай.

 

Бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх

Цэвэрлэх үйлчилгээтэй шилдэг хүнс бол цагаан гаа. Цагааны гааны шим тэжээл ч их. Тиймээс цагаан гааны суурьтай коктейль танд санал болгож байна.

 

Лууван, цагаан гаа болон цитрус төрлийн детокс-коктейль

Орц:

  • Дунд зэргийн 4 лууван
  • 2 жүрж
  • 1 нимбэг
  • Дунд зэргийн 1 цагаан гаа
  • 1 стакан ус
  • Мөс
  • Зөгийн бал

Бэлдэх арга:

  1. Энэ коктейлийг хийхэд маш амархан. Юуны түрүүнд жимснүүдээ угааж цэвэрлэнэ.
  2. Бүгдийг блендерт хийж ус, мөс хийж хутгана. Өөрийн хүслээр зөгийн балаар амталж болно.
  3. Ингээд л коктейль бэлэн, шууд ууна. Өдрийг эхлүүлэх шилдэг ундаа байхаас гадна бие эрхтнийг цэвэрлэж дархлаа сэргээнэ.

 

Цинамонтой цагаан гааны ундаа

Орц:

  • Дунд зэргийн 1 цагаан гаа
  • Нохойн хошууны сироп 2-3 х.х
  • 1 л ус
  • Чимх нунтаг цинамон

Бэлдэх арга:

  1. Цагаан гааны хальсыг арилгаж жижиглэн хэрчээд жижиг саванд хий.
  2. Халуун ус хийж зөөлөн галаар 10 минут буцалгана.
  3. Хөргөөд шүүнэ.
  4. Дараа нь нохой хошуу, цинамоноо нэмнэ. Нохойн хошууны сиропны оронд зөгийн бал хийж болно, үр дүн нь дутахааргүй. Хамгийн гол нь зөгийн бал халуун хэмд чанараа алддаг гэдгийг мартаж болохгүй шүү. Тиймээс коктейль хөрсний дараа зөгийн балаа хийгээрэй.

 

Кардамон, цитрустай хүйтэн цай

Орц:

  • 1 боодол гаа
  • 2-3 см цагаан гаа
  • 1 чимх нунтаг кардамон
  • 2 х.х зөгийн бал
  • 1 жүрж
  • Тал нимбэг
  • 0,5 л буцалсан ус

Бэлдэх арга:

  1. Гаа, цагаан гааг блендерт хольж кардамоноо нэмнэ.
  2. Зуурмагаа цайны гүцэнд хийж буцалсан усаа хийж 30-40 минут хандална.
  3. Хөргөж шүүгээд зөгийн бал нэм. Жүрж болон нимбэгээ шахаж шүүсийг нь хийнэ. Энэ бол жинхэнэ амин дэмийн бөмбөг болно.

 

Цагаан гаатай анарын ус

Орц:

  • Тал анар
  • 2-3 см цагаан гаа
  • 1 лайм
  • Мөс
  • Ус

Бэлдэх арга:

  1. Анарын үрийг саванд хийнэ.
  2. Цагаан гааг цэвэрлэж жижиглэнэ. Лаймаа хэрчээд саванд хийнэ.
  3. Бүх усаа хийгээд хэсэг хандалж орхино. Цайн дээрээ мөс хийгээд уугаарай.

Цагаан гааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө маш их, үүнээс гадна өөр бусад хоол хүнс ч бий. Тиймээс та бүхэндээ хүйтэнд дулаацах ганц хоёр жорыг танилцуулж байна.

 

Хатаасан жимстэй анхилуун цай

Эдгээр жор нь хүйтний улиралд нэн тааламжтай. Өвлийн хүйтэнд тэр болгон шинэ жимс хэрэглээд байж чадахгүй ч гэлээ намар цуглуулсан жимсээ идээрэй.

Орц:

  • 1 х.х ногоон цай
  • 1 л халуун ус
  • 1 атга овоолон хатаасан интоор
  • 1 атга овоолон хар чавга
  • 5-7 ширхэг хадаасан цэцэг

Бэлдэх арга:

  1. Маш энгийн: бүх орцуудаа гүцэнд хийгээд халуун ус нэмж 20 минут хандална.

 

Сүүтэй анхилуун цай

Орц:

  • 5-6 см цагаан гаа
  • 1 л ус
  • 5 ш перец
  • 5 ш хадаасан цэцэг
  • Чимх нунтаг задь
  • Чимх цинамон
  • 1 л тосгүй сүү
  • 3 х.х хар цай

Бэлдэх арга:

  1. Цагаан гааг үрж жижиглэнэ.
  2. Усаа буцалгаад дээрээс нь амтлагчуудаа хийж 2-3 минут зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь сүүгээ нарийхан гоожуулж хийнэ.
  3. Хар цайгаа хийнэ. 3-5 минут буцалгана.
  4. Галаас аваад зөгийн бал хийж 15-20 минут байлгана. Уухаасаа өмнө шүүнэ.

 

Цинамон, улаан гоньд, зөгийн балтай ундаа

Орц:

  • 1 ц.х цинамон
  • 1 чимх нунтаг гоньд
  • 2 стакан буцалсан ус
  • 2 ц.х зөгийн бал

Бэлдэх арга:

  1. Циномон, гоньдоо буцалсан усанд хийж хонуулна.
  2. Ханд дээрээ зөгийн балаа нэмнэ.
  3. Өглөө өлөн дээрээ болон орой унтахаасаа өмнө өдөрт 250 мл-аар ууна.

Эдгээр амттай ундаа нь зөвхөн бие махбодийг цэвэрлээд зогсохгүй илүүдэл жингээс салахад ч тусална. Дархлаа сэргээх үйлчилгээтэй.

Та ямар детокс-коктейлийн жор мэдэх вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

Эх сурвалж

14
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Huslen Sor

    Huslen Sor

    2018/02/01 at 11:51

    Сайн үдэш би мөнгө зээлдэхийг эрэлхийлж байсныг хэлье. Гэхдээ би шударга бус байдалд ордог. Дараа нь Канадад амьдардаг найз маань намайг Жак Беселеврегийн талаар гомдол гаргасан тухай надад ярьсан юм. Эцэст нь би 500,000 долларын зээлийг авахын тулд төлбөрөө төлж, эхнээсээ эхлэн байнгын гэрээ байгуулж байсан. Та сүлжээнд зарим зар сурталчилгааг болгоомжтой байх ёстой. Хэрэв та хувь хүмүүсийн хооронд зээл авах шаардлагатай бол зөвхөн нэг хүнтэй холбоо барина уу. Түүний и-мэйл энд байна:
    [email protected]
    [email protected]

  2. Yatai Esengul

    Yatai Esengul

    2018/02/01 at 12:31

    aymin

  3. Yatai Esengul

    Yatai Esengul

    2018/02/01 at 12:31

    aymin

  4. Yatai Esengul

    Yatai Esengul

    2018/02/01 at 12:31

    aymin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *