Уруулын дээд хэсгээр арьс унжиж эхэлснийг анзаарлаа? Нүүрнээсээ “гашуудлын үрчлээ”-г хэрхэн арилгах вэ?

4

35 насны босго давангуут л эмэгтэй хүний нүүрэн дээр аймшгийн “гашуудлын үрчлээ” гарч эхэлдэг. Энэхүү нүүрний гажгийг ганц гоо сайхны мэс засал л засаж чадна – нүүрний арьсны гуравны нэгийг бүхэлд нь татах мэс засал. Гэхдээ эмэгтэй хүн болгон энэ үнэтэй мэс заслыг хийлгэх боломж байхгүй шүү дээ.

Энэхүү үрчлээнээсээ салахын тулд олон эмэгтэйчүүд гоо сайхны тариа шахуулахын тулд гоо сайхны салоныг зорин очно. Энэ тохиолдолд үр дүн хурдан мэдрэгдэх ч гэлээ удаан хугацаагаар баярлуулахгүй нь харамсалтай…

Хагас жилийн дараа гэхэд л хамрын дээрх үрчлээ улам л гүн болоод гараад ирнэ. Арьсны гүнд шахаж байгаа дүүргэгч бодис нь эсийн хөдөлгөөнд шингэж хий хоосон болдог бөгөөд ямар нэгэн дэмжлэггүй унжсан арьс л үлдэж байгаатай холбоотой юм.

Уруулын дээд хэсгээр энэ төрлийн үрчлээ гарах үндсэн шалтгаан нь нүүрний арьсны булчингийн гипертонустай (байнгын ачаалал) холбоотой. Энэ тохиолдолд хамрын угалзаас дээд уруулын үзүүр хүртэл үрчлээ гарна.

Эсвэл эсрэгээрээ буюу нүүрний булчин хэтэрхий сулбагар бол энэ төрлийн үрчлээ гардаг. Эмэгтэйчүүдийн хувьд энэхүү үрчлээ нь амархан илэрдэг ажээ.

Эхний тохиолдолд арьсыг суллаж амраах хэрэгтэй, харин хоёр дахь тохиолдолд – арьсыг чангалж сэргээхийг хичээнэ. Уншигч та бүхэндээ уруулын дээд үрчлээнээс салах аюулгүй аргыг танилцуулахаар бэлдлээ. Маш амархан бөгөөд гэрийн нөхцөлд хийж болох дасгалууд юм.

 

Хамрын угалзны үрчлээ арилгах дасгал

“Баллуур” гэх цогц дасгал нь нүүрний арьс хэт чангарсан болон хэт суларсан аль ч тохиолдолд хийхэд тохиромжтой.

 

Дасгалыг гүйцэтгэх техник

1. Амаараа дүүрэн агаар аваад амьсгалаа гаргахдаа хацартаа ачаалал өгнө. Дасгалыг 3 минутаас багагүй хугацаанд гүйцэтгэнэ.

2. Толины өмнө бүх эгшиг үсгийг ээлж дараалалтай хэлээрэй. Дасгалыг гүйцэтгэж байхдаа авиаг чанга, тод хэлнэ. Дасгалыг гүйцэтгэх хугацаа – 3 минут.

3. Уруулаараа соруул хийх: уруулаа чангалаад урагш нь цорвойлгоно, дараа нь бэлтгэл байдалдаа эргэж ороорой. Дасгалыг 3 минутаас багагүй хугацаагаар хийнэ.

4. Амаараа дүүрэн агаар аваад дараа нь агаарыг нэг хацраас нөгөө хацар руу шилжүүлнэ. Дасгалыг 3 минутын турш хийнэ.

5. Унгах: амандаа аль болох их агаар оруулаад бага багаар нь унгаж байгаа мэт гаргана. Дасгалыг 3 минутаас багагүй хугацаанд гүйцэтгэнэ.

Уруулын дээд хэсгээр үрчлээ сууж байгаа бүсгүйчүүд дээрх цогц дасгалыг бидний санал болгосон дэс дарааллын дагуу тогтмол хийнэ. Өдөрт ердөө 15 минут л зарцуулна, хэдэн сарын дараа “гашуудлын үрчлээ”-нээс салж чадна. Хамгийн гол нь дасгалдаа нухацтай хандаж алгасахгүй хийж занших хэрэгтэй.

Минут ч алдалгүй өнөөдрөөс эхэлж цогц дасгалыг хийж эхлээрэй. Бас найз бүсгүйчүүддээ энэ гайхалтай аргыг дамжуулахаа мартаж болохгүй шүү.

32
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Саруулмаа

    Б. Саруулмаа

    2018/11/07 at 14:34

    ? ? d’aimer la meilleure amie de sa femme ? ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *