Mi Air Purifier 2S агаар цэвэршүүлэгчийг хэрэглэж үзсэн сэтгэгдэл: авсаархан бөгөөд хүчирхэг

0

Саяхан Mi брэнд Mi Air Purifier 2 агаар цэвэршүүлэгчийн илүү сайжруулсан хувилбар болох Mi Air Purifier 2S загварыг худалдаалж эхэлжээ. Гэвч бид энэ бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж авахаас өмнө эхлээд цаг хугацаагаар аялж, уг агаар цэвэршүүлэгчийн түүхтэй танилцацгаая.

3 жилийн өмнө хамгийн анхны “World Internet Conference” зохион байгуулагдаж байлаа. Энэхүү арга хэмжээнд Mi брэндийн гүйцэтгэх захирал Лей Жунь болон “Alibaba” группийн ерөнхийлөгч Жэк Ма нар оролцсон юм. Энэ үеэр Лей Жунь дараагийн 10 жилд гар утсыг хэрхэн хөгжүүлж, илүү сайжруулах талаар ярьсан бол Жэк Ма: “Агаар болон ус бохирдлоо. Гар утасны хэрэглээ чухал гэж үү?” хэмээн хэлжээ. Энэ үг Лей Жуний сэтгэлд хүчтэй нөлөөлсөн ба үүнээс сарын дараа Xiaomi брэнд анхны Mi Purifier агаар цэвэршүүлэгчийг худалдаанд гаргасан юм.

Mi Air Purifier технологийн дэвшлийг шинэ шатанд аваачсан бүтээл болсон. Удалгүй компани илүү боловсронгуй загварыг олон нийтэд танилцуулсан ба өнгөрсөн жил компани Mi Air Purifier 2 загварыг худалдаанд нэвтрүүлсэн байна.

2017 онд, зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх хүсэлтэй өрсөлдөгчид олон гарч иржээ. Гэвч үнийн хувьд өмнөх загвартайгаа ойролцоо ба үзүүлэлтийн хувьд хамаагүй сайжирсан Mi Air Purifier 2S загварыг худалдаалах болсноор бусад өрсөлдөгчдөд хүнд цохилт үзүүлсэн. 399,000₮-ийн үнэтэй ба дэлхий дээрх хамгийн хямд агаар цэвэршүүлэгч гэж хэлэхэд буруудахгүй. Уг брэндийн бүтээгдэхүүн спорт загвартай, минималист дизайнтай ба маш сайн үзүүлэлттэй.

Mi Air Purifier 2S агаар цэвэршүүлэгчийн гаднах үзэмж

Энэ загварын хувьд өмнөх загвартай ойролцоо ба компани индикаторыг баруун дээд буланд байрлуулахаа больсон байна. Хэдий тийм ч гэлээ OLED дэлгэцтэй учир гаднах өнгө үзэмж нь хараа булаахаар болжээ.

Урд хэсэгт байрлах жижиг дэлгэц нь агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжигч, агаарын температур болон чийгшлийг яг одоо байгаагаар харуулах ба Wi-Fi холболт, ажиллагааны горимыг мөн харуулна.

Арын шүүлтүүр солих хэсэг амархан онгойх боломжтойгоор хийгдсэн.

Mi Air Purifier 2S гоёмсог дизайнтайгаас гадна шүүлтүүрийг гар аргаар онгойлгох боломжийг олгосон байна. Мөн хангалттай агаар оруулах зориулалттай жижиг нүхнүүдтэй хийгдсэнийг дээрх зургаас харж болно.

Шүүлтүүр нь Японы Toray үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 3 давхар 360° градус шүүх чадамжтай бөгөөд H11 стандартын Hepa шүүлтүүр нь PM0.3 тоосонцрыг – 97,5%, PM2.5 тоосонцрыг – 99,99% шүүж цэвэршүүлэх хүчин чадалтай.

Стандарт шүүлтүүр нь 3 давхаргатай байна:

  • Шүүлтүүрийн хамгийн гадна талын 1-р давхарга PM 10 буюу тоос шороо, үс, бусад том хөвөгч тоосонцорыг 360° шүүх чадалтай

  • 2-р давхарга зөвхөн цэвэр агаар нэвтрэх боломжтой EPA шүүлтүүр юм. Бөөмсийн хэмжээ бүхий жижиг тоос тоосонцор утаа тортгийг алдалгүй шүүхийн тулд атирсан буюу эвхмэл хэлбэртэй байдаг

  • Харин сүүлийн 3-р давхарга идэвхжүүлсэн нүүрсхүчлийн шүүлтүүр. Формальдегид, үнэр болон бусад зүйлсийг устгах чадалтай. Жишээ нь: хортой химийн бодисыг үр дүнтэйгээр шингээх формалдегидийн эсрэг томъёо формальдегид, бензол, аммиак, үнэр болон утаа зэргийг шүүж агаарыг цэвэршүүлнэ.

 

Mi Air Purifier 2S агаар цэвэршүүлэгч нь 3D агаарын урсгал үүсгэж өрөө тасалгааг бүрэн цэвэршүүлнэ.

Хэрэв та агаар цэвэршүүлэгчийг хананд хэтэрхий шахаж тавьбал агаарыг сайн цэвэршүүлж чадахгүй болохыг анхаарна уу.

Хэмжээ болон дизайн нь боломжийн гэж хэлж болно. Ердөө 52 см өндөр ба өргөн нь 24 см юм байна. Харин тогонд залгах утасны хэмжээ нь 1.8 метр урт.

Mi Air Purifier 2S агаар цэвэршүүлэгчийн удирдлага

Mi Air Purifier 2S агаар цэвэршүүлэгчийг тогонд залгасан бол дээр нь байгаа цорын ганц товчлуур дээр л дарна. Энэ товчлуур нь агаар цэвэршүүлэгчийг асаах, унтраах болон цэсийг сонгох үүргийг гүйцэтгэнэ. Түүнээс гадна та уг агаар цэвэршүүлэгчийн бусад боломжуудыг ашиглахын тулд Mi Home апп-ыг гар утсандаа татаж суулгах хэрэгтэй.

Mi Home аппликэйшнийг татсан бол автоматаар агаар цэвэршүүлэгчийг таних ба танд хэрэг болох зүйл бол интернет юм. Wifi интернэтийнхээ нууц үгээ сонгож оруулах ба дараа нь суулгасан апп-аа ашиглан бусад үйлдлийг удирдах боломжтой.

Зориулалтын апп таны гар утсанд PM2.5 тоосонцрын хэмжээ, агаарын температур болон чийгшэл, ажиллаж байгаа горим зэргийг харуулах болно. Иймд та гар утсаа ашиглан энэхүү бүтээгдэхүүнийг real-time ашиглан, ажиллуулж болно гэж ойлгоход буруудахгүй.

Мөн бусад шаардлагатай мэдээллүүдийг гар утаснаасаа авах боломжтой:

  • Агаарын ерөнхий үзүүлэлт
  • Фильтрийн дуусах хугацаа
  • Ажилласан цаг
  • Асааж унтраах болон горим солих
  • Өрөөний метр квадрат тохируулах
  • Хүссэн цагтаа асаж унтрахыг нь тохируулах
  • Өөр хэрэглэгчид хуваалцан хэрэглэх
  • Эцэг эхийн хяналт буюу товчлуурыг идэвхгүй болгох

Шүүлтүүрийг хамгийн ихдээ 145 өдөр хэрэглэх боломжтой. Агаар цэвэршүүлэгч дотор RFID чип байдаг бөгөөд гар утсандаа суулгасан апп-ын тусламжтай шүүлтүүрийг хэр удаан ашиглах хугацаа үлдсэнийг мөн мэдэж болно.

Mi Air Purifier 2S агаар цэвэршүүлэгч автоматаар өрөөний агаарын бохирдыг тодорхойлох ба хэрэв та хүсвэл гар аргаар тохиргоонуудыг хийж болно гэдгийг бүү мартаарай. Гар утас ашиглаж байгаа үед интернэт холбогдсон аль ч газраас агаар цэвэршүүлэгчийг бүрэн удирдах боломжтой юм байна.

 

Mi Air Purifier 2S агаар цэвэршүүлэгчийн үзүүлэлт

Энэхүү агаар цэвэршүүлэгч нь цагт 310м³ агаар цэвэршүүлэх бөгөөд 21м² өрөөг ердөө 10 минутанд багтаан бүрэн цэвэрлэх хүчин чадалтай. Уг бүтээгдэхүүнийг 24м² өрөөнд хэрхэн амжилттай туршиж үзсэн талаар мэдээлэл хүргэе.

Агаар цэвэршүүлэгчийг байрлуулсан өрөөнд тамхи татсан ба хоёр дахь тамхинаас авахуулаад PM2.5 индекс 600 болтлоо өсчээ.

Агаар цэвэршүүлэгчийг дундаж хурдтай ажиллуулж туршсан ба 600 болж өссөнөөс хойш 2 минутын дараа PM2.5 индекс 400 болж буурчээ. Тэр ч бүү хэл 5 минутын дараа 202 болж буурсан байна.

Агаарын чанарын индекс 200 болж агаарын бохирдол багасмагц Mi Air Purifier 2S автоаматаар бага хурдтай ажиллаж эхэлнэ.

Индекс 64 хүртэл буурч, агаарыг бүрэн цэвэршүүлж дуусахад ердөө 15 минутыг зарцуулжээ.

20 минутын дараа агаарын чанарын индекс 36 болтлоо буурсан байна. 15-20 минут ажиллуулахад л өрөөний агаарыг бүрэн цэвэршүүлэх бүрэн боломжтой гэдэг нь уг туршилтаар батлагдсан юм.

 

Mi Air Purifier 2S агаар цэвэршүүлэгчийн цахилгааны хэрэглээ

Нийт 3 горимд шилжүүлэн ажиллуулах боломжтой (Автомат, Шөнийн, Эрчимжүүлсэн)

Автомат горимын хувьд хэр хүчтэй ажиллах нь агаарын бохирдлын хэмжээнээс шууд хамааралтай байдаг учир энэ горимд цахилгааны эрчим хүчийг тодорхой тооцох боломжгүй.

Шөнийн горим

Хүрээлэн буй орчны дуу чимээ 40dB байдаг бол энэхүү агаар цэвэршүүлэгчийн ажиллах дуу чимээ 41.3 dB ба ердөө 2W цахилгаан зарцуулна. Тиймээс энэ горим дээр агаар цэвэршүүлэгч ажиллаж байгаа үгүй нь огт мэдэгдэхгүй, маш чимээгүй ажиллах ба тогны зарцуулалт маш бага байна.

Эрчимжүүлсэн горим

Өндөр хурдаар ажиллахад уг бүтээгдэхүүн 74dB-ийн дуу чимээ гаргана. Энэ дуу чимээ шөнө унтахад бага зэрэг төвөгтэй байдал үүсгэх нь гарцаагүй. Гэхдээ агаарын чанар муу байгаа тохиолдолд энэхүү горим агаарыг түргэн хугацаанд цэвэршүүлж чадна. Энэ горим дээр цахилгааны зарцуулалт ердөө 29W байх болно.

 

Дүгнэлт

Бидний туршилтаар уг агаар цэвэршүүлэгч нь маш боломжийн үнэтэй, чанартай бүтээгдэхүүн болжээ. Mi Air Purifier 2S агаар цэвэршүүлэгч жижиг, дунд хэмжээтэй өрөөнүүдэд илүү тохиромжтой. Агаар цэвэршүүлэхэд тэгтлээ их хугацаа орохгүй ба 15-20 минут л зарцуулна. Мөн таныг тайван унтаж амрах нөхцлийг бүрдүүлсэн шөнийн цагаар ажиллах чимээгүй горимтой юм.

Шууд захиалгын утас: 9004-4444

 

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.