Хэрвээ та эр хүнд эдгээр үгсийг хэлбэл тэр үүрд таных байх болно!

4

Эмэгтэйчүүд эрчүүдийг тогтоохын тулд юу эсийг сэтгэж хийх вэ дээ. Нүүр будалт, педикюр, маникюр, депиляц, фитнес – энэ бол эрчүүдийг татах өчүүхэн зүйлийн жагсаалт. Тэд бусдаас онцгойрохын тулд энэ бүгдийг хийнэ. Эрчүүд нүдээрээ дурладаг гэдгийг мэдэх тул гадна төрхөндөө маш их хүчин чармайлт, цаг зарцуулна.

Гоо сайхан бол зөвхөн гаднах үзэмж, мэдээж эр хүнийг татахад энэ нөлөөлнө, харин татсан эр хүнийг тогтоож үлдээх нэг хэрэг. Та бүхэндээ он удаан сайхан харилцааны нууц юунд оршиж байгааг танилцуулахаар бэлдлээ.

 

Эрчүүдийг хэрхэн татах вэ?

Эрчүүдийг яаж татах зөвлөгөөг эрчүүдээс өөр хэн өгч чадах билээ? Тийм ч учраас туслалцаа авахаар тэдэнд хандсан юм. Хамаг нууц үгэнд орших ажээ. Мэдээж тэд эмэгтэй хүн гоо үзэсгэлэн байх ёстойг үгүйсгээгүй. Гэхдээ онцгой байр суурь эзлэхгүй гэж үзэж байна. Эмэгтэй хүн ганц үгээр л эр хүний сэтгэлийг татаж буулгаж авна гэж зөвлөж байна.

 

Эрчүүдэд юу хэлэх вэ?

1. “Түүний хажууд байхдаа аюулгүй байгаагаа мэдэрдэг гэж хэлээрэй. Энэ бол байгалиас заяасан хувь, магтаалын үг хүнийг татдаг юм. Насан туршдаа энэ эмэгтэйн хамгаалагч нь болох хүсэл зориг төрнө”

2. “Намайг эр бяртай бас дур булаам гэхэд би дуртай. Харин эмэгтэйчүүд хайртай эр хүнээ уян зөөлөн, сайхан сэтгэлтэй гэж хэлэх дуртай… Ингээд жинхэнэ эр хүн гэж хэн болж таарч байна?”

3. “Эмэгтэйчүүд сайшаал, магтаалын үгэнд дуртай, эрчүүдийг эдгээр үгийг хэлэхийг хүсдэг гэж би сонссон. Эмэгтэйчүүд найз нартаа хайртай эр хүнээ хэдэн ч цагаар хамаагүй магтдаг, харин хайртай залуудаа энэ тухай ганц ч үг цухуйлгахгүй. Бид ч бас магтуулахыг хүсдэг. Харилцаанд сайхан үг нөлөөлдөг”.

4. “Би чиний дэргэд байхыг хүсч байна, чи надад үнэхээр хэрэгтэй” гэсэн утгатай үг хэлээрэй. Эрчүүд үүнийг сонсох ёстой. Эмэгтэйчүүд эрчүүдээс шийдэмгий байхыг хүсдэг. Эрчүүд чухам өөрөө л хэрэгтэй байгаагаа мэдэх хэрэгтэй. Тэд юуны төлөө хичээж, зүтгэж байгаагаа мэдэж байх ёстой”.

5. “Баярлалаа – ид шидийн үг. Энэ үгийн хүчийг бид бүгд мэдэх хэрнээ тэр болгон хэлдэггүй. Надад хэн нэгэн талархаж үг хэлэхэд миний сэтгэлийг маш ихээр сэргээдэг”.

6. “… сантиметр – надад яг хэрэгтэй зүйл. Том хэмжээг би үзэн яддаг”.

7. “Миний гэргий намайг сайн нөхөр, эцэг гэж бараг хэлдэггүй. Ийм үг хэлэхээр нь би илүү сайн байхыг хичээдэг”.

8. “Миний найз бүсгүй хүүхэдтэй. Өчигдөр тэдэнтэй цуг оройг өнгөрөөлөө: тоглолоо хооллолоо, үлгэр уншиж өглөө… Харин тэр надад талархлын ямар ч үг хэлсэнгүй. Дараа нь яагаад асарч халамжлахгүй байна гэж гомдол тавина даа”.

9. “Чиний дэргэд байхад сайхан байдаг гэдэг үгэнд би маш дуртай”.

10. “Чи өгөх эсвэл тэгэх ёстой гэдэг үгнээс гадна өгөх зүйлийн тухай ярихад маш таатай байдаг. Найзын минь найз бүсгүй хундаганы үг хэлэхдээ: “Амьдралын ямар ч нөхцөлд эрч хүчтэй, тэвчээртэй байхыг хүсье, би өөрөө чиний түшиг болж явахыг хичээе”. Түүнд бүгд дурлаж билээ…”

Бардам зан – харилцааны дайсан. Хайртай хүндээ халуун дулаан үг хэлж бай, тэд хүчтэй болог. Хариу нь удаан хүлээгдэхгүй ээ.

Бие биенээ хайрла! Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай.

29
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
12
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bolor Delger

    Bolor Delger

    2018/04/19 at 01:54

    Ter er l minii chixend naad vgnvvdiig xeleed, xicheegeed baival barav. Yagaad bid gej
    Emegteichvvd mini xvchirxeg baildaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *