Хөлийн өвчин, ядаргаагаа арилгацгаая. Энэ уусмалд 20 минут хөлөө дүрээд л та биед хуримтлагдсан хорноос салах болно

3

Гоё сайхан, арчилсан хөл нь эзэн болох эмэгтэйнхээ тухай олон зүйлийг хэлж өгөх болно. Арчилгаа муутай хөл нь алхаа гишгээнд нөлөөлж, амархан ядардаг болгох ба заримдаа явахад өвддөг байдал бий болгодог. Хөлийн арчилгаанд хамгийн хэрэгтэй энгийн арга нь хөлөө янз бүрийн зүйлд дүрэх явдал юм.

Хөлөнд зориулсан ванн: эмчилгээний, сэргээх, цэвэрлэх, зөөллөх зэрэг байж болно. Үйл ажиллагаа нь их энгийн, амархан боловч зарим нэг дүрэм баримтлах ёстой.

  1. Хөлийн ванныг унтахын өмнө хийх нь зөв. Ингэснээр хөл амарч, сулрах болно.
  2. Хөлийн ванн бэлэн болонгуут хөлөө дүрж орох бөгөөд хөрөөгүй байх нь их чухал юм шүү. Ингэж байж хамгийн их дүнтэй болно.
  3. Хөлийн ваннд зориулсан уусмал бэлдэхдээ орц, жорыг ягштал баримтал. Бага зэргийн алдаа нь арьсны болон эрүүл мэндийн зарим нэг бэрхшээл үүсгэж болно.
  4. Хөлийн ваннд орсоны дараа зузаан хатсан арьс авах ажиллагаа хийж болох ба сойз, пилинг ашиглана. Дараа нь хөлөө хатаагаад тэжээлийн болон чийгшүүлэх тос түрхээрэй.

Хөлийн ванн нь зөвхөн хөлтэй холбоотой аливаа асуудлыг шийдэх биш бас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Аливаа нэг орц жор ашиглахдаа өөрийн биеийн онцлог, харшил үүсгэхгүй байх талаар бодох хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд хөлийн ванн бэлдэх

1. Хатаж, зузаарсан арьсанд

Зөөллөх ванн бэлдэхийн тулд танд 3-4 хоолны халбага хэмжээтэй арьс зөөллөх цагаан шавар хэрэгтэй болно. Халуун устай саванд энэ шавраа хийгээд холих ба хөлөө энэ усанд 20 минут байлгаад дараа нь бүлээн усаар угаана.

 

2. Хөлийн улын арьс хагарсан бол

Үүний тулд танд 5 хоолны халбага гаа, алтан товч цэцэг, хусны хатсан навч зэргийн холимог нунтаг хэрэгтэй. 2-3 литр буцалсан усанд эдгээрийг хийгээд 1 цаг гаруй хандлана. Уусмалаа шүүгээд хөлийн ванн бэлэн болох нь тэр.

 

3. Ханиад томуу зэрэг өвчний үед

Горчиц буюу гич нь хөлийн ванны халаах үйлчилгээг эрчимжүүлэх ба ингэснээр хөлний цусны эргэлтийг сайжруулна. Ийм ванн бэлдэхийн тулд 2 хоолны халбага хуурай гич, 3 литр халуун ус хэрэгтэй. Боломжийн температур нь 38-40 хэм. Хөлөө дүрээд 20-25 минут болоод хуурай алчуураар хөлөө арчиж ноосон оймс өмсөнө. Биеийн халуун өндөр байх үед энэ ванныг ашиглаж болохгүй.

 

4. Их хөлөрдөг, хөлнөөс эвгүй үнэр гардаг бол

Хөл их хөлөрч, эвгүй үнэр гаргадаг бол 200 мл царсны холтосын ханд, 60 гр далайн давс, 5 дусал цайны модны эфирийн тос, 3 литр бүлээн ус хэрэгтэй. Энэ хөлний ванн нь бас мөөгөнцөр, хавангаас урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй.

 

5. Хөл ядрах үед

Ядарсан хөлөнд эфирийн тос бүхий контраст ванн их сайн. Хөлөө 5 минут халуун усанд байлгаж байгаад 10 минут хүйтэн усанд хийнэ. Энэ нь хөлийн цусны эргэлтийг сайжруулж, ядаргааг арилгах билээ.

 

6. Хөл хавагнах

Уксусын ванн нь хөлийн судасны ажиллагаг сайжруулна. Үүний тулд 9%-ийн алимны уксус болон 2 литр бүлээн ус хэрэгтэй. Ийм уусмалд хөлөө 20 минутаас багагүй хугацаанд дүрэх хэрэгтэй.

Янз бүрийн бүтэц бүхий хөлийн ванныг 3-4 удаа ашиглах хэрэгтэй. Хэрвээ үр дүн нь танд таалагдаж байвал  та таарсан бүтэц бүхий хөлийн ванны бүтэн курс үйлчилгээ авч болно. (10-15 удаа)

Гэрийн нөхцөлд хөлийн ванн ашиглах нь спа-салоныг орлох нэг сайн арга юм. Үнэ нь хямд бөгөөд үр дүн нь таныг гайхуулах болно.

21
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dambatseren Madabretsen

    Dambatseren Madabretsen

    2018/04/18 at 09:47

    Narangua Nrnbtr hereg boloh esehiin mdku l bn ghde unshaad uzerei

  2. Эрдэнэчимэг Р.

    Эрдэнэчимэг Р.

    2018/04/18 at 14:30

  3. Buynaa Buynaa

    Buynaa Buynaa

    2018/04/20 at 07:46

    Б. Бямбадүвжир

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *