Дэлхийн хамгийн даруухан баячууд

0

Хэрвээ та тэрбумтан болвол яах вэ? Ихэнхи хүмүүс урьд өмнө нь хүсч байсан ямар нэг материаллаг зүйл, үйлчилгээ… зэрэг зүйлийг тоочиж эхэлдэг ба учир нь баян байх гэдэг тансаг амьдралтай нэгэн утгаар ойлгогддог учраас тэр.

Гэхдээ доор дурьдах хүмүүс харин өөрөөр ойлгодог бололтой. Тэд тэрбумаар тоологдох хөрөнгөтэй боловч энгийн даруухан амьдралыг илүүд үзэж ганган тансаг амьдралаас зайлсхийдэг билээ.

Уоррен Баффет, хөрөнгө – 60 тэрбум 700 сая ам доллар

Хэдийгээр түүний хөрөнгө 60 тэрбумыг давсан ч тэрээр 1958 онд 30 000 доллараар худалдаж авсан байрандаа одоог хүртэл амьдарсаар байна.

Мөн тэрээр нилээд буруу зуршилтайгаараа алдартай ба Макдоналдс болон Бургер Кингийн түргэн хоолоор хооллож Кока-Кола уух дуртай нэгэн. Үнэтэй хувцасны тухайд тэрээр “Надад ямар ч үнэтэй хувцас хямдхан мэт харагдана” гэж ярьдаг ба түүнд хэрэгцээтэй бүх л зүйл байгаа учир “таслалын дараа хэдэн орон байх нь түүнд чухал биш” билээ.

Дэлхийн хамгийн даруухан баячууд 1

Марк Зукерберг, хөрөнгө – 42 тэрбум 800 сая ам доллар

Технологийн магнат, хамгийн баян хүний нэг болох Марк Зукерберг даруухан амьдардаг нэгэн. Эхнэр, охины хамт Пало-Альтод жижигхэн байшинд амьдрах ба үргэлж саарал футболк, жинсэн өмд өмсдөг тэрээр энэ онд Акура машинаа механик хурдны хайрцагтай Фольксвагенаар сольжээ.
“Би шийдвэр гаргах зүйлийнхээ тоог аль болох багасгасан ба учир нь миний тархи толгойн хамаг хүч нөөц зөвхөн ажилд л зарцуулагдах ёстой. Юу өмсөх, хаана хооллох зэргээр тархи толгойгоо үймүүлэх сонирхол алга.” гэжээ.

Дэлхийн хамгийн даруухан баячууд 2

Амансио Ортега, хөрөнгө – 66 тэрбум 800 сая ам доллар

Форбсын тооцоогоор Zara-г үндэслэгч Амансио Ортега өнгөрсөн оны хоёр дахь баян хүн болсон ба 45 сая долларын үнэтэй онгоцоо зөвхөн ажил төрөлдөө хөлөглөдөг түүнийг даруухан амьдралтай нэгэн гэдэг. Жирийн үед тэрээр болхи бааздуу цамц өмсөн Ла-Корунья дахь байшиндаа эхнэртэйгээ амьдрах ба үдийн хоолоо Zara-гийн бусад ажилчдын хамт цайны газартаа иддэг байна.

Дэлхийн хамгийн даруухан баячууд 3

Ингвар Кампрад, хөрөнгө – 39 тэрбум 300 сая ам доллар

Европын хоёр дахь баян, IKEA-г үүсгэн байгуулагч, эзэмшигчийн нэг болох энэ хүнтэй хамт онгоцны энгийн зэрэглэлд юм уу Икейгийн цайны газарт тааралдвал та таних нь юу л бол. 60-аад оны үед Porsche унаж, тусгай захиалгат хувцас өмсдөг байсан мань эр эрс өөрчлөгдөж, түүний амьдралын гол зорилго, санаа тавих зүйлс нь зөвхөн IKEA гэдгийг ойлгож бусдыг үл тоох болсон билээ.

Одоо тэр хуучин Вольво юмуу автобусаар ажилдаа явж, нэг давхар жижигхэн байшиндаа хамгийн даруухнаар амьдарч байна.

Дэлхийн хамгийн даруухан баячууд 4

Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухика Кордано, хөрөнгө – байхгүй

Улсын ерөнхийлөгч гэдэг даруухан албан тушаал биш боловч Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухикуг хамгийн ядуу ерөнхийлөгч гэж нэрлэдэг билээ. 80 настай энэ эр ерөнхийлөгчийн цалингийнхаа ихэнх хувийг хандивт өгсөн ба 12 500 доллараас 1000-г л өөртөө үлдээсэн гэдэг.
“Надад энэ мөнгө хангалттай бөгөөд хангалттай байх ч ёстой. Учир нь олонхи уругвайчуудын орлого үүнээс бага билээ” гэжээ.

Одоо тэрээр эхнэрийн хамт Монтевидео дахь фермдээ амьдардаг ба ерөнхийлөгч байх үедээ хийсэн хамгийн том худалдан авалт нь 1945 ам доллараар авсан Volkswagen beetle билээ.

Дэлхийн хамгийн даруухан баячууд 5

5
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/17 at 14:09

    where is the larry page

  2. Тэмүүлэн

    2016/02/17 at 21:00

    Сонирхолтой юмаа. Хэт их мөнгөтэй болчвол угийн уйддаг байлгүйдээ.

  3. jawha

    2016/02/17 at 23:31

    Ih hurungu zowlon stres awchirdag mun ene ih hurungu hurasan bol zvgerl engin daru baih

  4. Мундаг

    2021/12/05 at 11:34

    Мундаг

  5. Зочин

    2023/09/25 at 21:24

    fuck

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *