Меган Марклын гоо сайханч хуримын нүүр будалтын нууцыг дэлгэлээ

1

Өнгөрсөн амралтын өдөр Их Британийн хувьд тэмдэглэлт томоохон өдөр болж өнгөрлөө. Хатан хаан Елизавета II-ын ач хүү, Уэльсийн ханхүү болон бурхан болсон гүнж Дианагийн бага хүү Ханхүү Харри, америкийн жүжигчин бүсгүй Меган Маркл нарын хурим ямар болж өнгөрөх бол гэсэн хүлээлттэй хүмүүс тэр өдөр их байсан биз?

Хуримын ёслол Виндзорын ордонд болж өнгөрсөн бөгөөд 600 орчим зочид урилгаар оролцжээ. Олны анхаарал бүгд сүйт бүсгүй дээр – яагаад гэвэл тэр маш үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Бидний хамгаас илүү сонирхол татаж байсан зүйл нь хуримын буюу 5-р сарын 19-ний өдрийн нүүр будалт. “Хатан хаан шиг будах” – ямар будалт байна вэ?

Меган Маркл – ханхүүгийн сүйт бүсгүй

Сүмд болсон ёслолын үеэр өөрөөрөө байгаа мэт будалт хийсэн байсан юм! Нүүр будалт бүх өө сэвийг дарж чадсан, бүхэлдээ “Шилдэг нүүр будалт – үл мэдэгдэх нүүр будалт” гэдэг зүйрлэлтэй нийцэж байв.

Нүүр будалтыг дэлхийн хамгийн шилдэг визажист, Dior брэндийн элчин Даниэль Мартин гүйцэтгэжээ. Түүний уран бүтээл маш их буюу олон оддын нүүр будалт амжилттай хийж байсан туршлагатай, жишээ нь “The Handmaid’s Tale” киноны Элизабет Моссын нүүр будалт. Түүний үйлчлүүлэгчдийн тоонд Жессика Бил, Хилари Рода, Жессика Альба зэрэг алдартнууд багтдаг.

Загварын ордон хуримын нүүр будалтын нууцыг дэлгэснээс гадна Меган Марклийн нүүр будалтын нууцыг ч дэлгэсэн юм. Бүсгүй хүний амьдралын хамгийн чухал өдөрт бэлдэхийн тулд, бас ханхүү Харригийн гэргий болж Их хатнаас Сассексийн гүнж хэргэм цол хүртэх тэр чухал өдөрт зориулж брэндийн бүхий л шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнийг ашигласан байна.

Визажист дараах ажлын зэмсэгтэй нүүр будалтыг гүйцэтгэжээ: Dior Backstage Eye Palette –туяа нь Warm Neutrals № 001, тушь Diorshow Iconic, нүдний харандаа Diorshow On Stage туяа нь Brown, тональ суурь Dior Backstage Face & Body, өө дарах цуглуулга будаг Contour Palette болон уруулын бальзам Dior Lip Glow.

 

Даниэль Мартины “ажлын зэмсэг”

1. Dior Backstage Eye Palette – туяа нь Warm Neutrals № 001

2. Тушь Diorshow Iconic

3. Нүдний харандаа Diorshow On Stage

4. Тональ суурь Dior Backstage Face & Body

5. Өө сэв дарах цуглуулга будаг Contour Palette

6. Уруулын бальзам Dior Lip Glow

Сүйт бүсгүйн арьс өөрөө зөөлөн өнгөтэй тул адил өнгийн тональ суурь сонгосон гэж визажист онцолсон байна. Нүүрний тосны гялалзсан хэсэг, жижиг цэгэн толбуудыг далдлахын тулд өө сэв дарах цуглуулга будаг ашигласан. Нүдний харандаа, тушийн тусламжтайгаар нүдийг тодосгож өгсөн, мөн зөөлөн өнгийн нүдний тень ашигласан ажээ. Харин уруулыг нь бараг өнгөгүй өнгөлөгчөөр будсан байна.

Меган Марклийн эх гарал үүслээрээ афроамерик эмэгтэй – охиноо нүүр будалтын тусламжтайгаар жинхэнэ британи бүсгүй болж хувирсныг хараад маш их гайхжээ. Төлөв даруу, тэвчээртэй, дээдсийн ихэмсэг зан – энэ бүх дүр төрх британийн ард түмэнд байдаг. Мөн тэр өдөр Меганы нүүрэнд дээр ч ил харагдсан юм.

Меган Маркл болон Кейт Миддлтон нарын гадаад дүр төрхийг байнга харьцуулдаг болсон, Меганы хуримын өдөр ч мөн харьцуулж харцгаасаар л байв. Их Хатны гэр бүлийг чимэглэх эдгээр гоо бүсгүйчүүдэд аз жаргал хүсье.

10
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *