Гоо сайхны мэс засалч “Алтан харьцаа”-ны тусламжтайгаар дэлхийн хамгийн царайлаг 10 эрийг тодруулжээ

1

Эртний Грект хүмүүс гоо сайхны талаар их зүйлийг мэддэг байсан бөгөөд “Алтан харьцаа” гэх нэртэй томьёоллыг зохиож, уг хэмжүүрээр хүн бүрийн царайг хэмжиж, хамгийн царайлгийг нь тодруулдаг байв. Энэ санаа өнөөдөр ч гэсэн хэрэгжих боломжтой эсэхийг гоо сайхны мэс засалч, доктор Julian De Silva олж мэдэхээр шийдэж, өөрийн компьютержүүлсэн техникийг ашиглажээ. Уг програмын тусламжтай тэрээр бидний хайрлаж хүндэлдэг олны танил эрчүүдийн гоо сайхны хувийг тооцоолж, шилдэг 10 жагсаалтыг гаргасан байна.

Бид та бүхэнд “Алтан харьцаа”-ны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээс гадна, доктор De Silva-гийн ажлын үр дүнг сонирхуулахаар бэлтгэлээ.

Гоо сайхны томьёолол

Фи – гоо сайхны “Алтан харьцаа” бол Грекчүүдийн гоо сайхныг хэмжихийн тулд зохион бүтээсэн математикийн тэгшитгэл юм. Доктор De Silva-гийн хэлж буйгаар, энэ нь 3 хэсгээс бүрддэг байна:

  • Нүүрний урт болон өргөнийг хэмжиж, дараа нь үр дүнг хуваана. Хамгийн ойр гарч болох үр дүн бол 1.6 (Фи тоо), энэ нь илүү төгс царай гэсэн үг.
© depositphotos.com
  • Энэхүү хэмжүүр нь дараах зүйлсийг мөн харгалзан үзнэ: духны хэсгээс нүд хоорондын цэг хүртэл, энэ цэгээс хамрын доод хэсэг хүртэл болон хамрын үзүүрээс эрүүний доод хэсэг хүртэл. Хэрэв бүх тоонууд тэнцүү байвал, тухайн хүнийг царайлаг гэж үзэж болно.
© depositphotos.com
  • Нүдний өргөн нүд хоорондын зайтай тэнцүү байх бөгөөд чихний урт хамрын урттай тэнцүү байх ёстой.
© depositphotos.com

 

10. Ryan Gosling — 87.48%

“Түүний хувьд хамгийн төгс хэлбэр бүхий хамартай эрэгтэй боловч, уруул нь бага оноо авчээ.”

© Degun / Starface / Starface Photo / East News

 

 

9. Kanye West — 87.94%

“Тэр нүдний зай болон эрүүндээ өндөр оноо авсан. Харин нүүрнийх нь хэлбэр бага оноо авахад хүргэжээ.”

© Invision / Invision / East News

 

8. Idris Elba — 88.01%

“Тэр бараг л төгс эрүүтэйгээс гадна, нүдний зай нь өндөр оноо авчээ. Харин хамар болон уруулын хэмжээ нь бага оноо авсан байна.”

© Rudy Torres / Image Press Agency / BWP Media / East News

 

7. David Beckham — 88.96%

“Түүний хувьд уг жагсаалтад багтсан бусад эрчүүдээс хамгийн өөгүй эрүүтэй нь гэж хэлэхэд болно. Мөн түүний хамар болон уруулын хоорондын зай нь бараг л төгс аж. Гэвч хамрынх нь хэлбэр болон нүднийх нь байрлал бага оноо авчээ.”

© Fred Duval / MEGA / Mega Agency / East News

 

6. Hugh Jackman — 89.64%

“Хамрын хэлбэр нь өндөр оноо авсан ч, уруул болон нүднийх нь зай бага оноо авсан.”

© KCS / East News

 

5. George Clooney — 89.91%

“Тэрээр гарцаагүй хамгийн царайлаг эрэгтэй боловч, сүүлийн үед тэрээр бага зэрэг царай алдаж, мөн нүднийх нь ойролцоох хэсгийн арьс бага зэрэг унжжээ.”

© Joseph Gotfriedy / Broadimage / Broad Image / East News

 

4. Brad Pitt — 90.51%

“Түүний нүдний зай нь өндөр оноо авсан ч, хамрынх нь хэлбэр бага оноо авсан байна.”

© Glenn Francis / www.PacificProDigital.com / Wikimedia Commons

 

3. Bradley Cooper — 91.08%

“Нүдний байрлал нь түүнд өндөр оноо авчирсан. Харин хамар болон нүүрнийх нь хэлбэр бага оноо авчирчээ.”

© Fred Duval / MEGA / Mega Agency / East News

 

2. Henry Cavill — 91.64%

“Уруул болон духны хувьд хамгийн өндөр оноог тэр авчээ. Мөн хамар болон уруулын нүдтэй холбогдох харьцаа нь өндөр оноо авсан байна. Харин нүднийх нь зай бага оноо авахад хүргэв.”

© Invision / Invision / East News

 

1. Robert Pattinson — 92.15%

“Тэрээр бараг 5 категорид тэргүүлсэн байна. Яагаад гэвэл түүний нүүрэн дээрх эрхтнүүд нь классик хэлбэртэйгээс гадна, эрүү нь ямар ч өө сэвгүй аж. Түүний доогуур үнэлэгдсэн эрхтэн нь уруул бөгөөд хэтэрхий нарийхан бас тэгшхэн юм байна.”

© Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News

Та доктор De Silva-гийн үнэлгээтэй санал нийлэх үү? Таны бодлоор дэлхийн хамгийн царайлаг эрэгтэй хэн бэ? Нэрийг нь сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

23
Ха ХаХа Ха
11
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Gerel Sun

    Gerel Sun

    2020/02/20 at 10:22

    Robert bol arai2 😂

  2. Otgoo Ob

    Otgoo Ob

    2020/02/20 at 16:22

    Eriig nas uuliig tsas gej gehdee tsarailag bna shuu bugd

  3. Mi Eo Ne

    Mi Eo Ne

    2020/02/20 at 23:50

    Наранбаатар Намбаа

  4. Becky Belguun Namsrai

    Becky Belguun Namsrai

    2020/02/21 at 00:31

    Zaaz 😂😂😂 goy tailbartai dugnejeediim bee 🙏🙏🙏

  5. Ujin Munkhtur

    Ujin Munkhtur

    2020/02/21 at 02:17

    delhiin hamgiin tsarailag eregtei cin jungkook bizdee

  6. Tergel Munkh

    Tergel Munkh

    2020/02/21 at 18:58

    Robert argague ❤️

  7. Энгүн Зориг

    Энгүн Зориг

    2020/02/21 at 20:40

    Ydj bhd 1t orson ni gayshd

  8. Buyannemekh Munkh-orgil

    Buyannemekh Munkh-orgil

    2020/02/22 at 01:52

    Superman
    Batman hoyr bnshd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *