Өглөөний 10:00 цагаас өмнө ажил эхлэх нь эpүү шүүлт мэт тaмлал болохыг шинжлэх ухаан баталжээ!

2

Хэрэв та өглөө эрт босох дургүй бол, үүний цаана учир шалтгаан байна гэсэн үг! 7 өдрийн турш шөнө бүр 6 хүрэхгүй цагийн нойртой байснаар биеийн генийн функцэд 700 гаруй өөрчлөлт явагддаг болохыг Сюррей Их сургуулийн хийсэн судалгаагаар тогтоосон байна. Энэ нь бидний ажлын гүйцэтгэл, ой санамж, төвлөрөлтөд нөлөөлөөд зогсохгүй, үр дагавар нь уур бухимдал, сэтгэл санаа тавгүйтэх, жин нэмэх, цусны даралт ихсэх болон зүрхний өвчин тусах эрсдэл нэмэгдэх зэргээр илэрнэ.

Бид таны мэдлэгт хэрэг болохуйц бас нэгэн чухал судалгааны үр дүн хүргэхээр бэлтгэлээ. Өглөөний 10 цагаас өмнө яагаад ажиллахгүй байсан нь дээр болохыг дараах байдлаар тайлбарлажээ – шинжлэх ухаан бидний арыг дааж байна!

Бидний бие болон хэтэвч 10:00 цагаас хойш ажлаа хийж эхэлбэл талархана

Оксфордын Их сургуулийн доктор Paul Kelley-гийн хийсэн судалгаагаар өглөөний 10:00 цагаас хойш ажил эсвэл хичээлээ хийж эхлэх нь биед хэрэгтэй өөрчлөлтийг авчрах боломжтой гэж үзжээ. Биеийнхээ дотоод цагийг дахин шинэчилснээр зөвхөн энерги гэлтгүй, мэдрэлийн эсүүдийг давхар хамгаалах ач тустай боловч,  мянга мянгаар бүр сая  саяар ч яригдах мөнгийг бид эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ зарцуулахаас өөр аргагүйд хүрнэ.

2015 онд доктор Kelley Бредфорд дахь Их Британийн Шинжлэх ухааны Фестиваль дээр бидний унтаж амрах цаг нийгмийн асуудал шиг хөндөгдөж буй чухал сэдэв болоод байгаа бөгөөд орчин цагийн дэлхий ертөнцөд дутуу нойртой байх нь олонтаа ажиглагдах боллоо гэж хэлсэн байна.

© Katy Perry Live: Witness World Wide / Katy Perry / Youtube © Katy Perry Live: Witness World Wide / Katy Perry / Youtube

 

Бид тодорхой цагт сэрдэг болж чадахгүй

Бид 24 цагийн амьдралын хэмнэлийг өөрчилж чадахгүй гэдгийг доктор Kelley хэлжээ. Хүн төрөлхтөн тодорхой цагт сэрдэг болох боломжгүй. Маш их хичээл зүтгэл гаргасан ч гэсэн, хөхтөн амьтан өдрийн нарны гэрлээс шууд хамаарна. Бид шөнө болж байхад, тархиндаа өглөө болж байна гэсэн мэдээллийг өгч чадахгүй. Тиймээс бид биеэ хүсэхээс өмнө хүчээр сэрэх эсвэл ажилдаа явах нь нойр дутуу болгож, үр дүнд нь стресстэй нүүр тулах болдог – энэ нь яг л тамлан зовоолт юм шиг мэдрэмж төрдөг.

© FaceToFace / Reporter / East News

 

Өглөөний 10:00 цагаас өмнө ажлаа хийж эхлэх нь бидэнд ядарч байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг

Оксфордын Их сургуулийн судлаачид ажилтнуудаа хүчээр 10:00 цагаас өмнө ажлыг нь хийж эхлүүлэх нь тэднийг өвчлөх, ядрах болон стресстэхэд хүргэдэг болохыг олж тогтоожээ. 55 нас хүртэл бидний амьдралын хэмнэл ажлын өдөр “9-с 5” болж буурдаг бөгөөд энэ хүртэлх хугацаанд ажилтнуудынхаа бие физиологи, оюун санаа болон сэтгэл санааны байдалд анхаарч, бүтээлч байхад нь туслах шаардлагатай байдаг аж.

© shutterstock.com © shutterstock.com

 

 

Эрт сэрэх нь сэтгэл зовних болон бухимдахад хүргэдэг

Доктор Kelley-гийн хэлсэнчлэн, нойр дутуу байх нь ааш занг өөрчлөх, сэтгэл санаа зовних, уурлах, бухимдах, жин нэмэхэд хүргэдэг. Түүнчлэн байгалийн цагаар бус буюу сэрүүлгийн тусламжтай эрт сэрэх нь танд унтах ёстой цагийнхаа дөнгөж талд нь унтсан юм шиг санагдах бөгөөд сэрэх үедээ та үлбэгэр байх болно.

Ийм нөхцөлд таны ажлын гүйцэтгэл муудаж, 3-4 цаг үлбэгэр хэвээрээ байх тул ямар нэгэн ноцтой алдаа гаргах эрсдэлтэй байдаг болохыг судлаач Stuart McFarlane дурджээ. Гал сөнөөгч, түргэн тусламжийн ажилтнууд болон нисгэгчдийн хувьд эрт сэрж, нойр дутуу ажлаа хийх нь аюултай нөхцөл байдалд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй.

© 30 Rock / NBC

 

Нойр дутуу байснаас болж эрүүл мэндийн ноцтой асуудлууд үүсдэг

Нойр дутуу байх, бага цаг унтах зэрэг нь хүний биеийн дотоод системүүдэд нөлөөлдөг – хоол боловсруулах, зүрх судасны, дааврын солилцоо гэх мэт. Мөн эрүүл мэндийн олон төрлийн асуудал үүсгэдэг. Тухайлбал, дархлааны системийг сулруулж, даавруудыг өөрчилж, депресс, зүрхний өвчин болон тэр ч бүү хэл чихрийн шижин тусахад нөлөөлдөг аж.

© The Big Bang Theory / CBS © The Big Bang Theory / CBS

Доктор Kelley өөрийн дэвшүүлсэн онолыг туршиж үзсэн бөгөөд Британийн хэд хэдэн сургуулиудын хичээлүүд өглөөний 08:00 цагаас биш 10:00 цагаас орж, оюутан сурагчдад илүү цаг унтах боломжийг олгожээ. Үүний үр дүнд тэдний бүтээлч байдал нэмэгдээд зогсохгүй, анхаарал төвлөрөлт сайжирч, ааш зан нь хүртэл өмнөх үетэй харьцуулахад илүү сайхан болсон байна.

© Keeping Up With The Kardashians / E!

Та ихэвчлэн хэдэн цагт сэрдэг вэ? Хангалттай унтаж чаддаг уу? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээнэ үү.

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *