Санамсаргүй байдлаар анх үүссэн бидний идэх дуртай 6 зүйл

0

Өчигдрийн санаандгүй байдлаас өнөөдөр бид аманд шаржигнах амтат чипс, попкорн идэж сууна. Хөгшин залуугүй идэх дуртай 6 хоолыг ямар санамсаргүй байдлаар бий болсныг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

Эрдэнэ шишийн шаржигнуур хэрхэн үүссэн бэ?

19-р зууны сүүлчээр ах дүү Жон Харви Келлог болон Уилл Уит Келлог нар Мичиган дахь “Батл-Крик” сувилалын газар ажилладаг байжээ. Ах дүү хоёр эрүүл хооллолтыг судалж бүхэл үрээр төрөл бүрийн туршилт хийж үзсээр байв.

Уилл Келлог нэг удаа буудайн зуурмаг хийх зорилгоор зуухан дээр буудайгаа буцалгаж байгаад чухал ажлаар хаяад явжээ. Гэртээ эргэж иртэл буудай нь таг хатсан байв. Хайран хоол хаялтай нь биш, нунтаглаж дахин өөр зүйлд ашиглахаар шийджээ.

Нунтаг болохын оронд хатсан буудай нь тус тусдаа жижиг үйрмэг болсныг нь харин сувилалын амрагч нар амтархан идсэн байна.

1896 онд Жон Келлог шинэ бүтээлдээ патент авч, ах дүү хоёр эрдэнэ шиш боловсруулах техник ашиглан үйлдвэр байгуулсан түүхтэй.

 

Чипс хэрхэн бий болсон бэ?

Саятан Корнелиус Вандербилт 1853 оны зуны нэгэн өдөр Саратога-Спрингс дэх “Мунс Лэйк Хаус” кафед өдрийн хоолоо зооглохоор иржээ. Захиалсан шарсан төмсний хачиртай загас нь ирсэн боловч төмс хэтэрхий том байна гээд тэр захиалгаа буцаажээ.

Уурандаа дэлбэрэх шахсан тогооч Жорж Крам ааштай үйлчлүүлэгчээ чадахаар шийджээ. Төмсөө маш нимгэн хэрчээд шаржигнуур болгон тосонд шарсан байна. Нимгэн шаржигнуур төмс үйлчлүүлэгчийн ширээн дээр очоод эргэж ирсэнгүй, Вандерблит уурлаж уцаарласангүй. Этгээд хачир түүнд таалагджээ. Ингээд чипс тусгай захиалгат хоолны цэсэнд нэмэгдэв.

Энэ бол чипс үүссэн нэг домог. Бас өөр нэгэн хувилбар, Крама Кэтрин Викс гэх бүсгүй төмсөө санаандгүй халуун тосонд унгачихжээ. Бас үйлчлүүлэгч саятан биш зүгээр нэг жирийн үйлчлүүлэгч байсан, түүхийг илүү сүртэй болгох үүднээс саятан болгосон гэх нь ч бий.

Түүх ямар ч байж болно, ямартай ч Саратога-Спрингсийн чипс маш алдартай. Шаржигнуур төмс идэхээр хэдэн зуун бээрийн тэртээгээс ч хүмүүс ирдэг байсан байна.

 

Үзэмтэй боов бий болсон түүх

Үзэмтэй боовны түүхийг сэтгүүлч, ахуйн зохиолч Владимир Гиляровскийн “Москва и москвичи” номондоо дурьджээ.

19-р зууны сүүлээр Москвад нэгэн алдартай худалдаачин, удам дамжсан нарийн боовчин Иван Филлипов амьдардаг байжээ. Твреской болон Пятницкойд өөрийн гэсэн нарийн боовны мухлагтай, тэр үедээ амтаараа гайхагдах төрөл бүрийн нарийн боов, талх барьдаг байв. Нийслэлийн томоохон баячууд, алдартнууд л үйлчлүүлдэг газар байжээ.

Филлипийн барьсан шинэ талхыг халуунаар нь генерал, Москвагийн губернатор Закревскийд өглөө болгон хүргүүлнэ. Нэгэн өглөөний шинэ талханд губернатор үхсэн жоом байхыг олж хараад нарийн боовчныг даруй авчрахыг үүрэгджээ. Филлип нэр хүндээ авч гарахын тулд зүгээр л үзэм гэж хэлээд нотлох баримтыг өөрөө идэж орхисон байна.

Үнэхээр үзэм байсныгаа батлах хэрэгтэй болсон тулд ажил дээрээ эргэж очоод Филлип гурилынхаа зуурмагт баахан үзэм хийж болгожээ. Ингээд цагийн дараа губернаторыг үзэмтэй талхаар дайлсан гэдэг, төд удалгүй үзэмтэй талх, боов нийслэлээр нэг алдартай болжээ.

 

Цезарь салат бий болсон түүх

Уг салатны түүхийг Цезарь Кардинийн мексик ресторантай хамааруулан ярьдаг.

1923 он. Хуурай хуулиас болоод баян америкчууд баяр наадмаараа Мексикийг зорьдог байжээ, тэнд ханатлаа ууж наргих боломж бий. Америкийн улс тунхагласны баярын өдөр Тихуан дахь Цезарийн ресторанд америк үйлчлүүлэгч нар дүүрэн, харамсалтай нь хүнсний дутагдлаас болоод үйлчлүүлэгч нарын хүсэлтийг бүрэн хангаж чадахгүйд хүрээд байв.

Тэгэхээр нь Кардин гал тогоонд байсан бүх зүйлийг хольж хутгажээ: салатны шинэхэн навч, нимбэгийн шүүс, сармис, итали оливийн тос, өндөг, пармезан. Охин Цезарь Розагийн өгсөн нэгэн ярилцлагад: салатны анхны жорд анчоус байгаагүй, загасны амт нь тэр үед хийсэн байсан загаснаасаа болсон байх гэж дурсжээ.

Ямартай ч шинэ салат мэндэлж дэлхийн хүн болгон дурлах болсон юм.

 

Жимсний мөс бий болсон түүх

Энэ алдартай десертийг 1905 онд 11 настай Фрэнк Эпперсон зохиосон юм. Хүү соруултай жимстэй ундаагаа дээвэр дээр мартаад хонуулчихжээ. Шөнөдөө ундаа нь таг хөлдөөд хоносон байна, өглөө хүү анхны хөлдөөсөн жимсний мөсийг долоож байсан гэдэг.

18 жилийн дараа Фрэнк санаагаа пантенталж авсан бөгөөд хэдэн жилийн дараа Нью-Йоркийн нэгэн компанид худалдсан байна.

 

Жигнэмэгтэй зайрмаг

Ийм төрлийн зайрмаг бий болсон түүхийн нэг хувилбар бол Сирийн дүрвэгч Эрнест Хамвитай холбоотой. 1904 онд Сент-Луисд зохион байгуулагдсан Дэлхийн үзэсгэлэн дээр Хамви залабиа (zalabia) зарж байжээ – вафлийг санагдуулам нимгэн, шаржигнуур дорнын десерт. Эсрэг талын лангуун дээр Арнольд Фомачу зайрмаг зарж байв.

Зайрмагийн борлуулалт маш их, Арнольдын зайрмагаа таваглаж байсан таваг нь дуусжээ. Тэгэхээр нь Хамви толгойгоо ажиллуулсан гэдэг: залабиагаа хуйлаад зайрмагаа аягалж зарах санал тавьжээ. Хуйлсан халуун залабиа дороо хөрж конус хэлбэртэй аяганд Фомачу зайрмагаа хийж зарсан нь худалдан авагчдыг өөрийн эрхгүй татжээ. Хэдэн жилийн дараа Хамви өөрийн вафелан аяга хийх үйлдвэрээ нээсэн гэдэг.

14
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *