Нүүрнийхээ хэлбэрээс шалтгаалан үсээ яаж хaгалбал танд илүү гоё зохих вэ? Үүнийг эмэгтэй хүн бүр заавал мэдэж аваарай!

1

Их хэмжээний мөнгө төлөлгүй эсвэл гоо сайхны мэс ажилбар хийлгэлгүйгээр илүү сэтгэл татам харагдах боломжтой юм. Бүх нүүрний төрлүүдэд онцлон тэмдэглэхүйц үзэсгэлэнтэй шинж чанарууд гэж бий. Хамгийн чухал нь тэдгээрт юу багтах вэ гэдгийг олж мэдэх болон бусад онцгой шинж чанаруудын тэнцвэрт байдлыг алдагдуулалгүй анхаарлаа зөв хандуулах явдал юм. Үүнийг та үсээ хaгалах замаар өөртөө цoгцлоох боломжтой.

Бид та бүхэнтэйгээ үсээ хэрхэн зөв хaгалж, өөрийнхөө давуу талаа болгон ашиглаж, байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ тодотгоход туслах үр дүнтэй гарын авлагыг хуваалцахыг хүслээ – ямар ч мэс ажилбар хийлгэхгүй, ямар ч гоо сайхны бүтээгдэхүүний шаардлагагүй.

1. Дугуй нүүр царай

Нүүрний энэ хэлбэрийн урт болон өргөн нь ойролцоогоор адилхан байдаг. Эрүү болон хацарнаас хамаараад, нүүр дугуй хэлбэртэй харагддаг.

Үснийхээ дунд хэсгийг хaгалснаар онцгой шинж чанарууд агуулсан дугуй нүүр царайнд илүү төгс тохирдог. Гэхдээ дугуй хэлбэрийн нүүр царайтай охид нүүрээ урт болон туранхай харагдуулахын тулд энэ үс хaгалалтыг сонгох боломжтой. Ингэснээр нүүрээрээ илүү туранхай харагдах болно. Иймд ямар нэгэн мэс ажилбар хийлгэх эсвэл өөрийнхөө царай төрхийг өөрчлөх шаардлагагүй. Таны хийх ёстой зүйл бол үснийхээ дунд хэсгийг хaгалах явдал юм.

© s_bukley / Depositphotos.com, © s_bukley / Depositphotos.com

 

2. Дөрвөлжин нүүр царай

Дух, хацрын яс болон эрүүний өргөн нь адилхан, өнцөгтэй онцлог шинж чанаруудыг агуулсан эмэгтэйчүүд илүү дөрвөлжин царайтай байх хандлагатай байдаг. Тэдний нүүрний доод хэсгийг харвал, дээрх тодорхойлолт үнэн болох нь харагдана.

Тэдний хувьд үсээ хажуу тийш хaгалах нь нүүрнийхээ шинж чанаруудыг хооронд нь тэнцвэржүүлэх шилдэг арга зам бөгөөд ингэснээр ерөнхийд нь нүүрээ уртасгах болон харьцааг нь сайжруулах ач тустай. Хэрэв дух руу унжсан үс таалагддаг бол үсээ ингэж өөрчилсөн ч болно. Мөн дух руу унжсан үсийг хажуу тийш нь хaгалснаар илүү үзэсгэлэнтэй харагдаад зогсохгүй, тэдний нүүрний тод, хурц хэлбэрийг тодотгож өгдөг байна.

© Jean_Nelson / Depositphotos.com, © Jean_Nelson / Depositphotos.com

 

3. Зүрхэн хэлбэрийн нүүр царай

Зүрхэн хэлбэртэй нүүр царайтай охид дух нь нүүрнийх нь хамгийн том болон өргөн хэсэг гэдгийг мэддэг бөгөөд духнаасаа эхлээд нүүр нь эрүү хүртлээ нарийссан байдаг. Энэ бол царайлаг, цэвэрхэн харагддаг нүүрний хэлбэр юм.

Тэдний хувьд үсээ хажуу тийш гүн хaгалснаар нүүрнийхээ хэлбэрт тохируулан, онцлог шинж чанаруудын өргөнийг илүү тэнцвэржүүлэх боломжийг олгодог. Мөн дан ганц духандаа ач холбогдол өгөхөөс илүүтэй, эрүүний үзүүр хэсгийг тэгшхэн харагдуулна. Хажуу тийш нь үсээ унжуулснаар духны хэмжээг нууж, нүүрнийх нь бусад эрxтнүүдтэй илүү тэнцвэржүүлдэг байна.

© s_bukley / Depositphotos.com, © Jean_Nelson / Depositphotos.com

 

4. Лийр хэлбэрийн нүүр царай

Эдгээр эмэгтэйчүүд магадгүй энэ жагсаалт дахь хамгийн азтай хүмүүс байж мэдэх юм. Тэдний царайны урт нь өргөнөөсөө илүү бөгөөд дух нь нүүрнийх нь хамгийн өргөн хэсэг. Мөн бусад онцлог шинж чанарууд нь дугуй хэлбэртэй.

Эдгээр онцлог шинж чанарууд энэ нүүрэнд бусад хэлбэрийн нүүр царайнд байдаггүй пропорциональ мэдрэмжийг өгдөг. Үр дүнд нь санаа зовохгүй байхаар олон төрлийн байдлаар үсээ хaгалах боломжтой байдаг гэж ойлгож болно. Төв хэсэг, хажуу тийшээ, гүн хажуу тийшээ, зигзаг эсвэл та өөрийнхөө хүсэж байгаагаар үсээ хaгалах боломжтой. Хэрэв та лийр хэлбэрийн царайтай бол танд ямар ч төрлийн үс хaгалалт зохино гэсэн үг.

© Jean_Nelson / Depositphotos.com, © s_bukley / Depositphotos.com

 

5. Урт нүүр царай

Урт нүүртэй эмэгтэйчүүд ихэнхдээ тэгш өнцөгт нүүрний хэлбэртэй байдаг бөгөөд энэ нь тухайн эмэгтэйн царай илүү урт мөртлөө хурц өнцгүүдтэй байдаг гэж ойлгож болно. Мөн дух нь том хэмжээтэйгээс гадна эрүү нь сэтгэл татам харагддаг.

Хэрэв нүүрнийхээ хэлбэрийг илүү тодотгохыг хүсэж байвал, үснийхээ дунд хэсгийг хaгалж болно. Мөн захалгаагүй шулуун ирмэгтэй үсний хэв маягийг сонгож болох бөгөөд энэ нь таны духны хэмжээг халхалж, нүүрийг богиносгож, тэнцвэржүүлэх ач тустай. Энэ заль мэх үнэхээр ач тустай бөгөөд бараг мэс ажилбар хийлгэсэн юм шиг үр дүнд хүргэдэг.

© everett225 / Depositphotos.com, © everett225 / Depositphotos.com

 

6. Алмаз хэлбэрийн нүүр царай

Тэдгээр гайхалтай шанааны яc… Алмаз хэлбэрийн нүүртэй эмэгтэйчүүд хэрхэн гоо үзэсгэлэнтэй харагдахаа сайн мэддэг. Яагаад гэвэл тэдний дух нь нарийхан бөгөөд жижиг эрүүтэй. Тэдний байгалиас заяасан гоо сайхныг илүү тодотгох шалгарсан арга ч бий.

Хажуу тийш нь үсээ хaгалснаар шанааны ясыг тодотгож, нүүрний хэлбэрийг илүү гоё харагдуулдаг. Мөн нүүрний харьцааг тэнцвэржүүлж, шовх эрүүг бусад нүүрний онцлог шинж чанаруудад нь уусгаж харагдуулна.

© Featureflash / Depositphotos.com, © CHRIS DELMAS/AFP/East News

Та үсээ яаж хaгалдаг вэ? Танд үсээ хaгалж, байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ илүү тодотгох өөр арга мэдэх үү?

18
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *