Майкл Жексоны дууг цaцахыг дэлхийн зарим улс орны радио станцууд xориглож эхэлсэн байна. Юу болох нь энэ вэ?

0

Бүх зүйлийн буруутан нь Жексоны тухай шинэ кинотой холбоотой юу?

Майкл Жексоны Мартин Баширт өгсөн ярилцлага гарсны дараа олон хүмүүс түүнийг ихэд өрөвдсөн гэж The Hook-т бичжээ. Ярилцлагаас харахад Майкл сэтгэлийн гүн хямралд орсон хүн гэдэг нь тодорхой, мөн аавын чанга хатуу хүмүүжил, алдар хүнд болон дуу хөгжмийн салбарын зoлиос болсон хүн байсан гэж ойлгогдоно.

.rap2k

Харин “Leaving Neverland” баримтат кино гарсны дараа Майкл Жексон хэзээ ч, юуны ч зoлиос байгаагүй нь ил болжээ.

“Leaving Neverland” – 2019 онд дэлгэцнээ гарсан баримтат кино, Дэн Рид найруулагч, продюсераар нь ажиллажээ. Баримтат киногоо Уэйд Робсон болон Жимми Сейфчак гэх хоёр эрэгтэй хүнд зориулсан гэдэг. Энэ хоёр хүн өөрсдийгөө бага байхдаа дуучин Майкл Жексоны б*лгийн xүчирxийлэлд өртсөн гэж батлан хэлж байгаа юм.

Майкл Жексоны шүтэн бишрэгчид уг мэдээллийг үгүйсгэхийг ихэд хүсэж байлаа ч гэсэн хөвгүүдийн б*лгийн xүчирxийлэлд өртсөн баримт нь уг гэмт xэрэг үйлдэгдсэнийг улам илүү батална. Тийм ч учраас Уэйд Робсон, Жеймс Сейфчак нарын хэлсэн ярьсныг тоолгүй орхих нь үнэнд нийцэхгүй болно.

indiewire

АНУ болон Их Британид НВО-гийн баримтат кино гарснаас хойш дэлхийн олон радио станцууд дуучны дууг нэвтрүүлэхээ больсон юм.

“Майкл Жексоны дуу MediaWorks радио станцаар нэвтрүүлэх дууны жагсаалтад одоогоор алга байна” гэж Шинэ Зеландын радиогийн компанийн захирал Леон Вратт мэдэгдсэн. “Энэ бол манай сонсогчдын тусгал, тэдний хүсэл – манай радио станцын зорилго бол хүмүүсийн сонсох дуртай дууг нь нэвтрүүлэхэд оршино” гэжээ.

flickr

Төрийн телевизийн компаниас санхүүжилтээ авдаг Radio NZ-ийн хэвлэлийн төлөөлөгч Майкл Жексоны дууг ямар тохиолдолд явуулах талаар ч мэдээлэл өгсөн байна: “Шинэ мэдээний хэсэг эсвэл ямар нэгэн сэтгэгдэл унших болбол түүний дууны хэсгээс ашиглана” гэсэн байна. Үүнээс гадна Канадын үндсэн дөрвөн радио станци Жексоны дууг явуулахаа больжээ. Үүний гурав нь Монреалынх, нэг нь Квебекийн радио станц юм. Мөн Би-би-си болон МД ч дуучны дууг явуулахаас татгалзсан байна.

 

Радио станцууд сонсогчдынхоо эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ радио станцын нэр хүндийг хамгаалж байгаа хэрэг

20minutes

Энэ бүх зүйл эхнээсээ их маргаан дагуулсан “Leaving Neverland” баримтат кино дэлгэцнээ гарснаас эхэлсэн. Британийн найруулагч Дэн Ридийн хэлснээр, энэ баримтат киногоороо дуучин өөрийнхөө гунигтай дүр төрхөөсөө тэс өөр хүн гэдгийг л харуулахыг эрмэлзсэн гээд цааш үргэлжлүүлэн:

“Энэ хугацаанд бид юу ойлгосон бэ гэхээр б*лгийн xүчирxийллийг илрүүлэхэд их хэцүү, хамгийн гол нь хоxирогчдын дуу хоолойг сонсож сурах хэрэгтэйг ухаарлаа. Энэ хоёр хүн бидэнд юу болсныг ярихын тулд үнэхээр их эр зориг гаргасан, тэдний ярьсанд би огт эргэлзэхгүй байгаа. Уг баримтат киног үзсэн хүмүүс энэ хоёр хүн болон тэдний гэр бүлийн гишүүд ямар их сэтгэл зүйн xохирол амссаныг мэдэрсэн байх гэж бодож байна. Бас мартахыг хүсэж яваа нууцаа ил гаргаж ярьсан сэтгэлийн тэнхээг нь ч бид үнэлэх нь зөв”.

Робсон, Сейфчик хоёр баримтат киног нэвтрүүлэх үеэр танхимд цуг байсан бөгөөд үзэгчид босоогоороо тэдэнд алга ташсан юм. Жексоны шүтэн бишрэгчид тэдэнд зaналхийлж ч байсан гэдэг, Ридэд ч бас бусдын зүгээс элдэв cүрдүүлэг ирж байв.

 

Майкл Жексоны гэр бүл ч бас гар хумхин зүгээр суугаагүй юм: Майкл хууль дүрэм зөpчиж байсан удаа ганц ч байхгүй гэж тэд мэдэгджээ. Баримтат кино дэлгэцнээ гарсны дараа гэр бүлийн зүгээс дараах мэдэгдлийг хийсэн байдаг:

“Майкл нэг хацраа алгадуулбал нөгөө хацраа өгдөг тийм л хүн байсан. Манай гэр бүлийнхэн бүгд тийм. Бид сайн дурын шүүх хурлыг зүгээр хараад суугаад байж чадахгүй… Майкл байсан бол өөрийгөө хамгаалах л байсан, хэрвээ тэр амьд байсан бол ийм гvтгэлэг ч явахгүй байсан болов уу”.

HBO

Гэр бүлийнх нь зүгээс хийсэн уг мэдэгдэл нь өөд болсон Майкл Жексоын нэр хүндийг хамгаалах оролдлого төдий л байв. Жексон өв хөрөнгөөс гадна их хэмжээний өр зээл (арван жилийн хугацаатай 400 сая долларын зээлийн яриа хөндөгдөнө) өвлүүлэн үлдээжээ. Гэтэл түүний хөрөнгө нүдэн дээр нь үнэгүйдэж эхэлсэн нь харамсалтай.

Дуучны соёлын өвийг тэгээд яах уу гэсэн гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирсэн юм. Жексоныг түүхээс шууд арчиж хаях ямар ч боломж байхгүй, түүний дуу хөгжимтэй маш олон хүний амьдрал холбогдсон. Үнэндээ арчиж, арилгах ч хэрэг байхгүй. Болдогсон бол түүний дууг хуучин шигээ нэвтрүүлбэл зүгээр л санагдана. Ингэлээ гээд юу ч буруудахгүй.

Их урлагийн цаана аймшигтай хүмүүс нуугдаж байдаг гэж ярьдаг нь нэг талаасаа үнэний ортой. Гэхдээ тэдний алдар хүндэд хүрсэн тэр их хөдөлмөрийг үгүйсгэж огт болохгүй. Тэд урлагт бие, сэтгэлээ зориулсан хүмүүс.

Харин та Майкл Жексоны талаар ямар бодолтой байдаг вэ?

3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *