Мэргэжлийн үсчнээс дутахааргүй үс засаж сурсан 6-хан настай Хятад жаал. Тэр бол яах аргагүй ирээдүйн мастер үсчин!

0

Өөрийнхөө үсийг засахад нэлээдгүй урт хугацаа, хүчин чармайлт болон дадлага туршлага шаардагдана. Тийм учраас хүмүүс гол төлөв салоныг зорьж, мэргэжлийн үсчнээр үсээ засуулдаг.

Гэхдээ энэ чадварыг эзэмшсэн дөнгөж 6-хан настай мэргэжлийн үсчин цаана чинь байна гэвэл яах уу? Тийм ээ, та зөв уншсан. Та 6-хан настай хүүд өөрийнхөө үсийг даатгана гэсэн үг. Үүнийг зориглож, хүсэх хүн байгаа болов уу?

Инээдтэй сонсогдож байж болох ч, ийм зүйл Хятадад үнэхээр болж байгаа аж. Эцэг эхийнхээ хувийн салонд Jiang Hongqi хэрхэн үс засахыг сурчээ. Хэдийгээр тэр балчир насны хүү боловч, үс засах гол техникүүдийг аль хэдийнээ эзэмшсэн байна.

 

Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ үсийг яаж засах вэ гэж толгойгоо гашилгаж байхад энэ хүү үсээ өөрөө засчихдаг гэнэ. Эцэг эх нь түүний чадварт итгэдэг бол зарим үйлчлүүлэгчдийнхээ үсийг хүүгээрээ засуулдаг. Тэр 2 жилийн туршлагатай.

 

 

Эцэг эх нь салоноо 6 жил ажиллуулж байгаа аж. Тэр дөнгөж 4-хөн настайгаасаа эхлэн эцэг эхийнхээ ажилд тусалсаар иржээ. 6 нас хүрэх үедээ тэр аль хэдийнээ тренд болж буй стилээр үс засаж сурсан байна.

 

Олон нийтийн анхаарлыг татаад байгаа бичлэгт Сичуан муж дахь салонд Jiang-ийн эмэгтэй үйлчлүүлэгчийн үсийг мэргэжлийн үсчин шиг эвтэйхэн тайрч, шулуун болгож байгаа нь гардаг аж. Түүний үс засаж буй бичлэгүүд сошиалыг доргиож байгаа гэж хэлэхэд буруудахгүйг, бичлэгийг үзсэн хүмүүс түүний ур чадварыг хараад хэлэх үггүй болж байгаа гэнэ.

Богино хэмжээний видео бичлэг хийдэг “Kuaishou” аппликейшнд тэр аль хэдийнээ 1.5 сая дагагчтай болжээ.

Интернет хэрэглэгчид түүний ур чадварыг бишрэн шүтэж байгаа бөгөөд эерэг сэтгэгдлүүдээр бөмбөгдсөөр байгаа аж. Тухайлбал:

“Ямар их хөдөлмөрч, тэвчээртэй хүү вэ? Би өөрийнхөө хүүхдийг харахад тэр видео тоглоом тоглоод л сууж байна…хмм.”

“Энэ хүүг гайхалтай ирээдүй хүлээж байна!”

“Би энэ хүүгийн эцэг эхээс хүүхдээ зөв хүмүүжүүлэх тал дээр хэдэн юм заалгамаар байна!”

Хүүгийн үс засаж буй бичлэгийг үзэх:

6-Year-Old Boy Can Already Cut Hair Professionally

6-Year-Old Boy Can Already Cut Hair Professionally

Posted by Caption Viral on Thursday, March 5, 2020

 

6-Year-Old Boy Can Already Cut Hair Professionally

6-year-old Jiang has grown up in his parent's hair salon and can already cut and dry hair professionally! 👏💇

Posted by UNILAD on Friday, January 18, 2019

5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *