Зарим нэг дизайнерууд үйлчлүүлэгчийнхээ шаардлагыг азанд даатгачихдаг бололтой. Фотошопоор захиалгаа гүйцэтгэж байхдаа эрүүл саруул ухаанаа алдаж ямар ч логик сэтгэлгээгүй болдог нь илт. Захиалагч нь тогооч бүсгүйн инээмсэглэлийг арай томруулъя гэж хүсэж. Эв дүйгүй дизайнерын “бүтээл”-ийг та энэхүү нийтлэлийг 20 дугаараас хараарай.
Эдгээр алдаатай гүйцэтгэл яагаад анзаарагдахгүй өнгөрч хэвлэлт, үйлдвэрээс гарсан юм бол гэж бодоод бодоод ерөөсөө ойлгож өгөхгүй байгаа юм. Гэхдээ интернет хэрэглэгчид бидний нүдийг баясгаж хөгжөөх юм даа.
1. Ямар уян хатан бүсгүй вэ?
2. За яах вэ, автобусны урд хэсэг нь эргэчихсэн байгаа биз, гэхдээ автобусны дээр яагаад зам, үүл хоёр байж байдаг билээ?
3. Нэг тоглоомынх нь ам яагаад ч юм хамар дээрээ гарчихсан, харин нөгөө тоглоомын хэл нь эрүүн дээрээ унжих юм
4. Энэ цүнхний бариулыг цахилгаанаа бүрэн татаж болохооргүйгээр оёжээ
5. Тэр цөцгийн тосоо яагаад гар дээрээ түрхээд байгаа юм бол?
6. Савлагааны өнгөнөөс ялгарахгүй өнгөөр текстийг нь хэвлэдэг нь ямар учиртай юм бол оо?
7. Зөвхөн савлагаан дээр ч ийм зүйл гарахгүй. Жишээ нь гэхэд л, үүдний хөл арчдаг хивсэнцэр байна. L үсэг нь бараг л уншигдахгүй дээ
8. Хүн-Аалз ид шидийн аргаар аягатай халуун цайгаа доош нь харуулж чаддаг юм байна шүү
9. Нэвт харагддаггүй саван дээрх хэмжүүр
10. Дүүжин орны шошго дээр 1 хүнийх гээд биччихсэн байгаа юм, тэгснээ 2 хүн зурчихсан
11. Би таазанд суурилуулдаг сэнс хайж байтал ийм сайхан аварга том сэнс олоод харчихлаа
12. Энэ зар сурталчилгаа “Бид таны шүдийг цайруулна” гэсэн уриатай
13. “График дизайн – миний чин сонирхол”
14. Дизайнер эд зүйлсийн хэмжээнд толгой өвдөхгүй байх үед. Жижигхэн сав суулга, аварга том бөөрөлзгөнө
15. Тайландын нэгэн рестораны хоолны цэс
16. Пиццаны газар сонин нэртэй юм . “Пицца – Жишээ текст”
17. Вафель хийдэг машин хулууны хээ гаргадаг юм байна, бодвол ид шид ашигладаг байх аа
18. Галуу ч гэмээр, өрөвтас ч гэмээр эсвэл бүр цацагт хяруул ч юм уу…
19. Захиалагч: “Амыг нь арай жоохон том болгочих уу … дахиад жоохон томруулчих … дахиад жооОооохон… Ёстой гоё боллоо! Хэвлэлтэнд оруул”
20. Ямар дуу сонсож байгаа нь үнэхээр сонирхол татаж байна
21. Нийтлэлийн төгсгөлд таны анхаарлыг шалгахаар шийдлээ. Энэ гэрэл зураг дээр ямар алдаа байна вэ?
Та дизайнерын иймэрхүү алдаатай тулгарч байсан уу?
Буянхүү Буянхүү
2020/06/15 at 00:19
kamirnii suuder
Анужин Б.
2020/06/15 at 08:33
ter suuliinh ni yaj sumaa ywuulah gj baigaa ym bol nowh gj