Гүйхээс ч илүү калори шатаахад туслах гэрийн нөхцөлд хийж гүйцэтгэх боломжтой 3 кардио дасгал

1

Хүмүүс дасгал хийхийн өмнө хар шоколад идэх нь муу гэж боддог ч үнэндээ энэ нь хүний биеийн бодисын солилцоог дэмжиж, эрч хүч нэмэх зэрэг эерэг нөлөө үзүүлдэг. Үүний нэгэн адил гэртээ дасгал хийх нь үр дүнгүй гэх ойлголт ч ташаа гэдэг нь эргэлзээгүй. Манай сайт уншигч танд зориулан хамгийн богино хугацаанд хэрхэн үр дүнтэй кардио дасгалыг гэрийн нөхцөлд хийх талаар нийтлэл бэлдлээ.

1. “Burpee”

Энэ дасгал нь ердөө 10 минутын дотор гарны, цээжний, хэвлийн болон хөлний гээд бүхий л булчингуудыг ажиллуулж, 100+ ккал шатаадаг гэдгээрээ онцлогтой.

Хэрхэн хийх вэ?

  • Суулт хийж урагш хэвтээ байрлалд орж, алгаараа газар тулж хэвтэн эхлэл байрлал авна
  • Шал тулж буй гарнаасаа хүч аван дээш үсэрнэ
  • Үсэрч босохдоо суулт хийх байрлалд орно
  • Дээш үсэрч гараа чадах хэмжээндээ тултал дээш сунгаж толгойн дээрээ алга таших хөдөлгөөн хийнэ
  • Энэхүү үйлдлээ 1 минутын турш давтах бөгөөд энэ хугацаанд та 20 орчим удаа хийж гүйцэтгэх боломжтой. Анхлан хийж буй хүмүүс удаанаар хийх бөгөөд бие организмын байдлаас хамааран өөрт тохиромжтой тооны давталтаар хийх боломжтой.

 

2. “Kickboxing”

Энэхүү дасгалыг хийхийн тулд танд ямар нэгэн хамтрагч шаардлагагүй. Та зүгээр л агаарт хий цохиход л хангалттай. Уг дасгалыг 1 цагийн турш хийснээр та ойролцоогоор 350-450 ккал шатаах боломжтой бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж булчингийн тэсвэр нэмэгдэх давуу талтай.

Хэрхэн хийх вэ?

  • Хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод атгасан гараа цээжиндээ ойртуулан бэлтгэл байдал авна
  • Баруун хөлөө хагас нугалж доороо урагшлах хөдөлгөөн хийнгээ баруун тохойгоороо хажуу тал руу цохилт хийнэ. Ингэхдээ гар тань шалтай параллель шугаманд байх хэрэгтэйг анхаарна уу. Улмаар эргэн эхлэл байрлалдаа орно.
  • Зүүн хөлөөрөө хажуу тийш шулуун өшиглөх хөдөлгөөнийг зүүн гараараа шулуун цохилт хийх хөдөлгөөний хамт зэрэг хийж гүйцэтгэнэ. Өшиглөх үйлдлийг хийхэд хөл тань шулуун байх хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
  • Баруун болон зүүн тал тус бүрт 2 удаа давтан хийгээд 15 секунд амралт аваарай.

 

3. “Knee smashes”

Энэ дасгалыг хийхэд хамгийн ээдрээтэй хэдий ч хамгийн их калори шатаах дасгал яахын аргагүй мөн билээ. Булчинг хөгжүүлэхээс гадна зүрх судасны үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэдгээрээ онцлогтой.

Хэрхэн хийх вэ?

  • Гараа дээш өргөж дасгалын эхлэл байрлал авна
  • Гараа доош буулгахтайгаа зэрэгцэн зүүн өвдгөө дээш өргө
  • Өвдгөө цээж хүртэл шахаж, гараа тохойгоор нь нугалж доош дарж буй мэт хөдөлгөөн хийнэ
  • Дасгалын эхлэл байрлалдаа эргэн орно
  • Баруун болон зүүн гар талд нэг нэг удаа хийнэ. Дасгалыг илүү хурдан хийж гүйцэтгэхийг зорих хэрэгтэй.

Эдгээр дасгалуудыг хийж хүссэн үр дүндээ хүрэхийн тулд та хоолны дэглэм барих шаардлагатай гэдгийг анхаарна уу. Хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх нь таны дасгалыг үр дүнтэй болгоод зогсохгүй эрүүл мэндэд тань ч үлэмж ач тустай. Хэрэв та эдгээр дасгалуудыг дасгалжуулагчийн хамт хийвэл илүү үр дүнтэй байх болно.

Та гэртээ дасгал хийдэг үү? Гэртээ дасгал хийх нь фитнест дасгал хийсэнтэй ижил үр дүнтэй байж чадна гэдэгт итгэдэг үү?

8
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *