Нэгэн бүсгүй онлайнаар танилцаж, 10 сар үерхсэн найз залуутайгаа гэрлэснийхээ дараа л дурласан залуу нь саятан байсныг олж мэджээ

0

Цахим орчин өндөр хөгжсөн өнөө үед онлайнаар, алсын зайнаас үерхэх явдал ихээр гарах болоод буй боловч уламжлалт бус, хүн хоорондын энэхүү харилцааний эсрэг үзэлтэй хүмүүс ч олон байсаар байгаа билээ.

Үнэхээр ч дэлгэцийн цаана байгаа хүн үнэн ярьж байгаа эсэх, ямар нэгэн зүйл нууцалж байгаа үгүйг нь мэдэх аргагүй. Тэгвэл яг ийм явдал нэгэн Вьетнам бүсгүйд тохиолджээ. Тэрбээр цахимаар танилцсан залуутайгаа гэр бүл болох шийдвэр гаргасныхаа дараа л хайртай залуу нь саятан байсан гэдэг том нууцыг олж мэджээ.

Nguyen Van Anh бүсгүйн хувьд бидний л нэгэн адил өөрт нь төгс мэт сэтгэгдэл төрүүлсэн хэн нэгэнтэй амьдралаа холбохыг хүсдэг нэгэн. 2015 онд Ханой хотын Шинжлэх ухаан, технологийн сургуулийг дүүргэж, ажил амьдрал нь амжилттай яваа ч түүнд түшиг тулгуур болох эр хүн дутагдсан хэвээр байсан аж.

Ийнхүү 2016 онд өөрийн нэгэн шүтээний Facebook хуудсаар зочилж явахдаа нэгэн үл таних залууг олж харжээ. Улмаар Van Anh бүсгүй өөрийн шүтээнтэйгээ холбогдож, тэр залуутай танилцуулж өгөхийг хичээнгүйлэн хүсчээ.


Тэрхүү залуугийн нэрийг Dang Tuan гэдэг бөгөөд бүсгүйн шүтээнтэй тийм ч ойр дотны харилцаатай нэгэн биш байсан тул бүсгүй зөвхөн цахим хуудсыг нь л олж чаджээ. Улмаар бүсгүйн бичсэн зурваст хариу өгснөөр тэдний хайр дурлалын харилцаа эхэлсэн түүхтэй ажээ.

Хэдийгээр Van Anh Вьетнам улсын Ханой хотод, Dang Tuan Орос улсад ажиллаж, амьдардаг байсан ч тэдний хооронд байгаа хол зай тэдний харилцаанд нөлөө үзүүлж чадаагүй хэмээжээ.

Онлайн орчны цаанаас нэгэнтэйгээ 10 сар харилцаж, болзсоны эцэст Dang Tuan Van Anh бүсгүйд гэрлэх санал тавьж, зөвшөөрсөн хариу сонссон аж.

Гэвч бүсгүйн ээж тэдний харилцааг эсэргүүцэж, нэгэнтэйгээ уулзаж ч үзээгүй, цахимаар болзож, харилцаж байсан хүнтэйгээ шууд гэр бүл болох шийдвэр гаргасандаа харамсах вий хэмээн анхааруулж байжээ.

Ийнхүү Dang Tuan охинд нь үнэхээр сэтгэлтэй гэдгээ баталж, түүний эцэг эхээс өөрийн биеэр зөвшөөрөл авахаар Вьетнамд хүрэлцэн ирж, тэдний итгэлийг олж, гэр бүл болох зөвшөөрлөө авч чаджээ. Улмаар хуримын бэлтгэл ажлаа хийх явцдаа Van Anh бүсгүй дурлалт залуугийнхаа өөрөөс нь нууж ирсэн нэгэн нууцыг олж мэджээ. Тэрээр нэгэн загварын брендийн ерөнхий менежер ажилтай, саятан байсан аж.

Хожим Dang Tuan өөрийн санхүүгийн байдлаа нууцалсан шалтгаанаа өөрийн хөрөнгө мөнгөнд татагдсан бүсгүйтэй амьдрах хүсэлгүй байсантай холбоотой хэмээжээ. Түүний энэхүү шалгуурыг ч Van Anh бүсгүй давсан нь энэ байсан аж.

Тэд өнгөрсөн жилийн 4-р сард Ханой хотын 5 одтой тансаг зочид буудалд хуримын ёслолоо хийж гэр бүл болсон бөгөөд өдгөө Орост аз жаргалтай амьдарч байна.

39
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *