Таны артерийн судас нарийсаж байгааг илтгэх, заавал мэдэх ёстой 5 шинж тэмдэг

3

Хүний артерийн судас нь хүний бүх л биеэр тарж хүчилтөрөгчөөр баялаг цусыг зүрхнээс бусад эрхтэн, эд эсэд хүргэх хоолой адил зүйл юм.

Эрүүл артер нь цэвэрхэн ханатай байдаг учир цус амархан дамжина. Артерийн судас нарийсах нь судасны хананд элдэв зүйл тогтож цус чөлөөтэй урсахад саад болохыг хэлдэг.

Эдгээр наалдац нь титэм болон нойрны, хялгасан, бөөрний артер зэрэг судсанд бий болж болно. Өөх тос, холестерин болон бусад зүйлс хуралдсаар сүүлдээ хатуурч судсыг нарийсгана. Нарийн судас нь хүчилтөрөгчөөр баялаг цус бусад эрхтэн, эд эсэд хүрэхэд саад болдог билээ.

Иймэрхүү байдлаар судас нарийсах нь титэм судасны, хялгасан судасны, цус харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчин үүсэх нөхцөл бөгөөд зарим тохиолдолд үхэлд ч хүргэж болох учир илрэх шинж тэмдгийг нь мэдэж, өвчин хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авах нь чухал юм.

Артерийн судас нарийсч байж болохыг илтгэх 5 шинж

1. Ангина буюу хоолойн өвчин (цээжээр өвдөх)

Энэ өвчин нь зүрхэнд очих цусны урсгал багассанаас үүсэх өвчин бөгөөд артерийн судасны хананд элдэв зүйл наалдаж, нарийссан байж болох шинж юм.

Энэ төрлийн өвчин нь цээж битүү биш юм шиг санагдах, цээжээр хүнд оргих, цээжний араар хүнд зүйл зүүсэн мэт санагдана. Энэ нь ихэнхдээ биеийн хүчний ачаалал болон стрессээс бий болж ачаалал авах тусам хүндрэх ба амрахад алга болдог зовиур юм.

2. Амьсгаа давчдах

Амьсгаа давхцах нь таны артерийн хананд элдэв зүйлс наалдсаны бас нэг шинж байж болно. Эдгээр наалдсан зүйлээс болж зүрх таны биед хэрэгтэй хэмжээний цус шахаж чадахгүйгээс болж ачаалал авах үед амархан ядрах, амьсгаа давхцах зэрэг нөхцөл бий болдог.

Cedars-Sinai эрүүл мэндийн төвийн 2005 онд хийсэн судалгаагаар амьсгал давхцах байдал илэрдэг хүмүүс нь бусад хүнтэй, бүр зүрхний зарим өвчтэй хүнтэй харьцуулахад зүрх судасны өвчнөөр нас барах магадлал илүү өндөртэй нь тогтоогдсон байдаг.

3. Эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагааны хямрал

АНУ-ын эрчүүдийн дундах бэлгийн үйл ажиллагааны хямрал нь хамгийн түгээмэл дэлгэрсэн өвчний нэг болж 30 сая гаруй хүнийг хамраад байгаа бөгөөд энэ нь артерийн судасны хананд элдэв зүйлс наалдсан, зүрхэнд зарим нэг асуудал үүссэний нэг илрэл байж болно.

Circulation сэтгүүлийн 2011 онд гарсан нийтлэлээр энэ өвчин нь өөхших гүвэн, артерийн судас хатуурах зэрэг өвчний ерөнхий шинж гэж үзсэн байна. Өөхших гүвэн эхлээд бэлэг эрхтэн, дараа нь зүрх, тархийг гэмтээдэг байна.

4. Эрэгтэй хүний халзралт

Эрт халзрах нь мөн артерийн судсанд янз бүрийн асуудал байгаагийн нэг илрэл билээ. Үс их ургадаг газрын үс унах төдийгүй хөлийн үс унах зэрэг байдлаар илэрнэ.

“Эрүүл мэндийн дотоод архив” сэтгүүлд гарсан 2000 оны судалгаагаар зүрхний шигдээс болон халзралтын хооронд уялдаа байгааг тодорхойлсон ба ялангуяа их хэмжээний холестеринтой, даралт ихсэх өвчтэй хүнд бүр их гэж тогтоожээ. Их хэмжээгээр халзрах нь зүрхний шигдээс, судас нарийсах өвчний хүнд хэлбэр байж болно гэдгийг санах хэрэгтэй.

5. Чихний хэлбэр

Итгэхэд хэцүү боловч чихний хэлбэр нь артерийн судасны хананд элдэв зүйл наалдан, цусны урсгалд саад болж байгааг илтгэх нэг шинж болдог байна. Чихний сүвнээс гарч омог хүртэл явах налуу хоолойн дундах чихний доод хэсгийн хагас ороосон эргэлтийн хэлбэр нь үүний нэг хэлбэр бөгөөд титэм судасны өвчинтэй холбоотой байж болно. Мөн чихний өнгө зэрэг байдлаар зүрхний артерийн судасны хананд наалдсан зүйлээс шалтгаалан цусны эргэлт муу байгааг таньж болно.

22
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *