
Бодит явдлаас сэдэвлэсэн кино бүтээхийн тулд кино багийнхан асар их судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэдэг. Гэсэн ч зарим тохиолдолд кинонд зохиомол дүр оруулах, бодит хүмүүсийн түүхийг өөрчлөх зэргээр засвар оруулах явдал гардаг ажээ. Манай сайт уншигч танд бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн ч уран сайхны өөрчлөлт оруулсан 11 бүтээлийг танилцуулж байна.
1. Титаник киноны ахмад хос

Хөлөг онгоц живж байх үед тэдний орон дээрээ тэврэлдэн хэвтээд, өөрсдийн хувь тавилантайгаа эвлэрч байгаа дүр зургийг та бүхэн санаж буй биз ээ. Тэгвэл тэрхүү хосын дүрийг бодит хүмүүсээс сэдэвлэн бүтээжээ. Тэднийг Rosalie Ida Straus болон Isidor Straus гэдэг байсан бөгөөд аврах завь руу хүрч чадалгүй нас бaрсан түүхтэй аж.
2. Титаник киноны Jack Dawson

Тус киноны найруулагч James Cameron киноны гол дүрүүдийг зохиомол дүр хэмээн төлөвлөж байсан ч санамсаргүй тохиолдлоор хөлөг дээр J.Dawson нэртэй нэгэн ирланд эр байсныг хожим нь олж мэджээ. Тэрээр хөлөг онгоцны ажилчдад нүүрс хүргэж ирсэн хүмүүсийн нэг байсан байна.
3. 300 киноны хатан хаан Gorgo

Тус кинонд хатан хаан Gorgo, “Зөвхөн спарта бүсгүйчүүд л жинхэнэ эрчүүдийг төрүүлдэг юм” хэмээн өгүүлдэг. Харин эртний Грекийн түүхч Plutarco-ын Ёс зүйн сургаалийн 3-р боть номонд хатан хаан Gorgo, “Яагаад спарта бүсгүйчүүд эрчүүдийн дундуур орох ёстой гэж?” хэмээжээ гэж бичсэн байдаг ажээ.
4. Хатан зоригтон киноны William Wallace

Бодит амьдрал дээр William Wallace 20 эргэм насны цэл залуухан нэгэн байсан бол кинон дээр түүнийг 40 орчим насны нэгэн мэтээр дүрслэн үлдээсэн байдаг.
5. Хатан зоригтон киноны Францын хатан хаан Изабель

Английн 2-р Эдуард хааны хатан, Францын хатан хаан Изабель Британийн арал дээр хамгийн анх 1308 онд хөл тавьж байсан хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн байдаг ажээ. Харин тус киноны үйл явдал 1308 оноос өмнөх цаг үеийн үйл явдлыг харуулдаг ч хатан хааныг аль хэдийн Британийн арал дээр байгаагаар дүрсэлсэн байдаг билээ.
6. “The Social Network” киноны Mark Zuckerberg

Facebook сүлжээний үндэслэгч эр кинон дээр олон бүсгүйчүүдтэй уулзаж байсан тухай өгүүлдэг ч үнэн хэрэгтээ Mark Zuckerberg Харвардын Их Сургуульд суралцаж байх үедээ одоогийн гэргий болох Priscilla Chan-тай л болздог байжээ.
7. “The Big Sick” киноны Emily Gardner

Комедиан Kumail Nanjiani өөрийн амьдралын түүхийг өгүүлсэн киног бүтээх үедээ эхнэрийнхээ нэрийг өөрчилж Emily Gardner болгосон байдаг аж. Түүний эхнэрийн жинхэнэ нэрийг Emily V. Gordon гэдэг.
8. “Moneyball” киноны Billy Beane

Oakland Athletics-ын тэргүүн Billy Beane бодит амьдрал дээр салсан эхнэртэйгээ эргэн нийлсэн ч түүний намтар кинонд энэ тухай өгүүлдэггүй.
9. “Captain Phillips” киноны Richard Phillips

Бодит амьдрал дээр Richard Phillips хэзээ ч бaрьцаалагдаж байгаагүй бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ салaх ёс хийж, сүүлчийн үгсээ үлдээхээр үзэг, цаас гуйж авч байгаа үзэгдэл ч уран сайхны зохиомол үзэгдэл ажээ.
10. “The Blind Side” киноны Michael Oher

Уг кинонд америк хөлбөмбөгийн тамирчин болохоор чадах бүхнээ зориулж байгаа ч бусдад гологдсоор яваа эрийн түүхийг өгүүлдэг. Гэвч киноны үйл явдал өрнөж байх цаг үед киноны гол баатар болох Michael Oher бодит амьдрал дээр аль хэдийнээ америк хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин болсон байсан ажээ.
11. “Beautiful Mind” киноны гол дүр John Nash

Бодит амьдрал дээр Nash-д зөвхөн хий зүйлс сонсогддог байсан бол “Beautiful Mind” кинонд түүнд хий зүйлс сонсогдож, бүр биетээр харагдаж байгаа талаар дүрсэлсэн байдаг билээ.
Бодит явдлаас сэдэвлэсэн ч үнэн түүхийг нь өөрчилж найруулсан өөр ямар кино байдаг вэ?







