Манай гаригийн хамгийн үнэтэй арван машин

0

Манай гаригийн хамгийн үнэтэй арван машин


Автомашин сонирхогч хэн бүхэн дээд зэргийн чамин тансаг, хурд хүчний гайхамшиг болсон машинуудыг эзэмших юмсан гэсэн нууцхан хүслийг тээж явдаг гэхэд хилсдэхгүй. Дэлхийн хэмжээнд шилдэгт тооцогдох дизайнерууд, инженерүүдийн ур ухаан болон техник технологийн өндөр хөгжлийн үр дүн болсон олон гайхамшигтай төмөр хөлгүүдийн дундаас хамгийн өндөр үнээр үнэлэгдэж байгаа шилдэг арван машинуудын тухай товч тайлбар бүхий фото мэдээллийг автомашин сонирхогч та бүхний мэлмий, сонорт хүргэхээр шийдлээ. Нийтлэл маань танд таалагдана гэж итгэж байна.

10. Maybach 57S

Maybach 57 S

Maybach 57S загварын энэ машин Дэлхийн хамгийн үнэтэй арван машины жагсаалтын 10-т бичигдэж байгаа юм. Олон онцлог шинжүүд бүхий гайхамшигт машин Maybach 57S нь 600 морины хүчтэй V12 хөдөлгүүртэй бөгөөд энэхүү хөдөлгүүр нь 282 км/цаг хүртэл хурдлах чадвартай аж. 100 км/цагийн хурдыг 5 хүрэхгүй секундын хугацаанд авах Maybach 57S машиныг худалдаж авахын тулд танд 430,500 доллар байх ёстой юм байна.

 

9. Maybach 62S

Maybach 62 S

Гадна болон дотор тал нь аль аль нь үнэхээр гайхамшигтайгаар бүтээгдсэн Maybach 62S машин нь гялалзсан гайхамшигтай хэлбэрээрээ гайхагддаг. Maybach 62S машин нь 612 морины хүч бүхий өндөр идэвхтэй, V12 мотороор тоноглогдсон учир 100 км/цагийн хурдыг 4.9 секундын хугацаанд авч чадна. 306 км/цаг хүртэл хурдлах чадалтай энэ машиныг авахыг хүссэн хүний хэтэвчинд 469,500 доллар байх шаардлагатай аж.

 

8. Porsche Carrera GT

Porsche Carrera GT

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй машины жагсаалтын 8-р байранд бичигдэж байгаа Porsche Carrera GT машин нь Дэлхийн хамгийн хурдан машинуудын жагсаалтын 10-рт бичигдэж байгаа юм. Ээ машины хөдөлгүүр 612 морины хүчтэй V10 хөдөлгүүр бөгөөд 333 км/цаг хүртэл дээд хурдыг гаргах хүчин чадалтай юм. 100 км/цагийн хурдыг ердөө 3.7 секундын хугацаанд авах чадалтай хурдны мангас Porsche Carrera GT машиныг авахын тулд 500,000 доллар төлөх ёстой юм байна.

 

7. Mercedes-Benz SLR McLaren

Mercedes-Benz SLR McLaren

Жагсаалтын маань 7-р байранд бичигдэж байгаа Mercedes-Benz SLR McLaren бол олон автомашин худалдан авагчдын анхаарлыг гайхалтай дизайн, ам ангайм гүйцэтгэлээрээ татдаг машинуудын нэг. Mercedes-Benz компани болон McLaren нарын хамтын бүтээл SLR Mclaren машины хаалганы хайч хэлбэрийн нээгдэлт нь тансаг зэрэглэлийн мэдрэмжийг бүр ч нэмэгдүүлдэг байна. Хараа булаам хэлбэр бүхий энэ машин 650 морины хүчтэй V8 хөдөлгүүрээр тоноглогджээ. Ердөө 1253 ширхэг үйлдвэрлэгдсэн SLR Mclaren машины одоогийн дундаж үнэ 520,000 доллар юм байна.

 

6. Saleen S7 Twin Turbo

Saleen S7 Twin Turbo

Saleen S7 Twin Turbo машины маш гайхамшигтай дотор тал нь ямар ч эр хүнийг зүгээр хүрээд ч болсон үзэх юмсан гэсэн хүслийг аргагүй төрүүлж чадна. Хайч хэлбэрээр нээгдэх хаалгатай Saleen S7 Twin Turbo машин нь 404 км/цаг хүртэл хурдалж чаддаг учир Дэлхийн хамгийн хурдан машины жагсаалтын гуравт бичигдэж байгаа юм. 100 км/цаг хурдыг ердөө 3.1 секундын дотор авч чадах Saleen S7 Twin Turbo машин нь 750 морины хүчтэй, хос турбо V8 хөдөлгүүртэй. Хэрвээ танд 560,000 доллар байгаа бол Saleen S7 Twin Turbo машин таных болох боломжтой.

5. Koenigsegg CCX

Koenigsegg CCX

Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй машинуудын жагсаалтын тавд бичигдэж байгаа Koenigsegg CCX машин нь Шведэд үйлдвэрлэгдсэн машин бөгөөд үнэтэй машин гэдгээсээ гадна гайхамшигтай дизайн, харагдах байдлынхаа хувьд дизайн сайтай, шилдэг машинуудын жагсаалтын дэд байранд хүндэтгэлтэйгээр залардаг. Түүнчлэн Дэлхийн хамгийн хурдан дөрөв дэх машин болох Koenigsegg CCX машин нь 740 морины хүчтэй, асар том хос турбо V8 хөдөлгүүртэй. 385 км/цаг хүртэл дээд хурдыг үзүүлэх энэ машин 100 км/цаг хурдыг 3-хан секундын дотор авах чадалтай. Koenigsegg CCX-ийг авахын тулд 601.000 доллар төлөх ёстой.

 

4. LeBlanc Mirabeau

LeBlanc Mirabeau

2012 оны хамгийн өндөр үнэтэй машинуудын дөрөвт бичигдэж байгаа Leblanc Mirabeau машины өндөр үнэтэй байгаагийн нэг шалтгаан нь гайхамшигтай загварлаг их бие, мөн ердөө 815 кг-ийн хөнгөн жин юм. 700 морины хүчтэй V8 хөдөлгүүр нь 370 км/цаг хурдыг гаргах ба хөнгөн жин, хурдаараа өнөө цагийн хамгийн шилдэг уралдааны машинуудын нэгд тооцогдож байгаа юм байна. LeBlanc Mirabeau машин нь 649,000 долларын үнэтэй аж.

 

3. SSC Ultimate Aero

SSC Ultimate Aero

Туйлын гайхалтай, харц булаам спортлог загвараараа өндрөөр үнэлэгдэж байгаа SSC Ultimate Aero машин нь жагсаалтын маань гуравт бичигдэж байгаа юм. Өндөр идэвхтэй хос турбо V8 хөдөлгүүр нь 1183 морины хүчийг гаргах ба 100 км/цагийн хурдыг ердөө 2.7 секундын хугацаанд авах боломжийг олгож, Дэлхийн хамгийн хурдан машинуудын нэгээр нэрлэгдэхэд нь нөлөөлжээ. SSC Ultimate Aero машины бас нэгэн анхаарал татах зүйл нь хайч хэлбэрээр нээгдэх хаалга бөгөөд машин яг л нисэхэд бэлтгэн буй бүргэд шувуу шиг сүрлэг харагддаг байна. SSC Ultimate Aero машиныг худалдан авахад таны гар дээр 660,000 орчим доллар байх шаардлагатай.

 

2. Pagani Zonda C12 F

Pagani Zonda C12 F

Хамгийн үнэтэй арван машины жагсаалтын дэд байрыг хүндэтгэлтэйгээр эзэлж байгаа Pagani Zonda C12 F машин нь онцгой загвар, харагдах байдлаараа гайхагддаг. Хараа булаам загвар дизайнаас гадна энэ машиныг өндөр үнэтэй байхад нь нөлөөлсөн бусад олон нэмэлтүүд байгаагийн дотор Pagani Zonda C12 F машин нь хамгийн шилдэг арван уралдааны машины нэг гэгдэж байгаа явдал юм. Түүнчлэн өндөр идэвхтэй V12 мотор нь 650 морины хүчийг гаргах чадалтайгаас гадна 100 км/цагийн хурдыг 3.6 секундийн дотор авч чаддаг. Танд 750.000 доллар байгаа үед Pagani Zonda C12 F хэмээх энэ гайхамшигтай машин таных болох боломжтой.

 

1. Bugatti Veyron

Bugatti Veyron

Bugatti Veyron нь манай гаригийн хамгийн үнэтэй машин юм. Мөн манай гаригийн хамгийн шилдэг уралдааны машины хоёрт бичигдэж байна. Гайхалтай спортлог Bugatti Veyron нь үнэхээр хараа булаам загвартайгаас гадна дотор тал нь ч бас үнэхээр сэтгэл татам, тансаг болж чаджээ. Өндөр идэвхтэй, 1001 морины хүчтэй мотор нь 415 км/цагийн хурдыг гаргах ба ердөө 2.5 секундын дотор 100 км/цагийн хурдыг авдаг. Олон гайхамшигтай онцлогуудыг агуулсан энэ машин Дэлхийд хамгийн өндрөөр буюу 1,320,000 доллараар үнэлэгдэж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/04/28 at 11:46

    хаанаас аваад энд тавьсан юм бол? хэрвээ top gear үздэг бол наадах чинь ямарч үндэслэлгүй юм байна

  2. Зочин

    2012/04/28 at 12:05

    yag miniih shig bugatti bna shd

  3. Зочин

    2012/04/28 at 12:41

    ene shal hudala bna im mashinud yg uneteid orj haragdach

  4. Mongolhh

    2012/04/28 at 14:02

    bnaa bn

  5. Зочин

    2012/04/28 at 14:56

    bugatti bol ugasa hamgiin hurdan bas uneteishdee

  6. StoRm-mN

    2012/04/28 at 18:47

    aay nice2 mashinuud bna

  7. kenzonnn

    2012/04/28 at 20:48

    buruu l da, xamgin unetei ni bol maybach exlereo ged 8 say dollar in mashin bdgiisdh

    ter texde ugasa ursuldux uur mashingui

    1raa xet aimar

  8. Зочин

    2012/04/28 at 21:46

    zaa bo;io heden jiliin omno l iim bsan bh shuu. hotsrogdson medee bn. medee ch gj de

  9. Зочин

    2012/04/29 at 11:58

    thhh hotsrogdtson bugatti etr bl unere xotsrogdtsishde. yst ter maybach exelero bol tasartsan 8 say dollarin unet

  10. Зочин

    2012/04/30 at 11:54

    maybach exelro alga

  11. Зочин

    2012/05/04 at 18:48

    neeh goy ym algoo

  12. Зочин

    2012/05/12 at 10:43

    8 saya$-n maybach exellero gedeg mashiniig meddegui yum uudaa

  13. olzoozi

    2012/07/05 at 15:42

    zovz ov

  14. Зочин

    2012/08/06 at 22:27

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *