
Хэдийгээр манайд бусад далайтай орнууд шиг наран шарлагын газар, далайн эрэг бараг байхгүйтэй адил боловч манайхан хилийн дээс алхан нарлаг өдөр цэнхэр далайн цагаан элсэн дээр амрах нь элбэг болсон. Манай орны цорын ганц далай болох Хөвсгөл далайн эрэг дээр наранд шаран хэвтэх гэдэг бол цаг агаарын нөхцөл, хүйтэн сэрүүн байдлаас шалтгаалаад тэр бүр бүтээд байдаг зүйл биш болохоор энэ нь ч зөв юм. Тэгвэл харийн орныг зорьж, далайн эрэг дээр амарч тухлахыг хүсдэг олон хүнд хэрэг болох нэгэн мэдээллийг энд нийтэллээ. Энэ бол Дэлхийн хамгийн онцгой 7 далайн эргийн тухай мэдээ юм.
Байгаль дэлхий хүн төрөлхтөн бидний зарим нэг алдааг засаж залруулж байдаг. Калифорний MacKerricher State Park-ын эргийн дагуух газрыг Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар хог хаях газар болгон ашиглаж байжээ. 1960-аад онд энэ эргийг цэвэрлэсэн бөгөөд цаг хугацааны уртад далайн усны давалгаанд эрэг дээрх шилний хагархай хэлтэрхийнүүдийн хурц ирмэгнүүд элэгдэн мөлийж, яг л нэвт харагддаг тунгалаг гоёмсог чулуунууд шиг болж хувирчээ.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Unique Beaches/unique-beaches01.jpg)
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Unique Beaches/unique-beaches02.jpg)
Испаний Навес тосгоны умард хэсэгт орших жижигхэн боловч гайхамшигтай эрэг Gulpiyuri эргийн хосгүй хэмээгдэж байгаа гол учир нь далай тэнгисээс хол, нутгийн гүн рүү оршдогтоо оршиж байгаа юм.
Хятадын Шаньдун мужийн Циндао хотын нутаг дэвсгэрт орших Huiquan Bay дэх энэ эрэг Huiquan Bathing Beach хэмээн нэрлэгдсэний учир нь хамгийн шилдэг усанд шумбалтын эргүүдийн нэг гэдэгтээ оршдог байна. Тиймээс өвлийн улиралд ч энд олон мянган хүн ирдэг аж.
Шотландын Захын Хебридийн арлуудын Барра арал дээрх Traigh Mhor-ийн эрэг нь үнэн хэрэгтээ нисэх онгоцны буудал юм. Хэрвээ та Баррагийн нисэх онгоцны буудалд газардахыг хүсвэл British Airways-ын тасалбар захиалах хэрэгтэй.
Шинэ Зеланд дахь газарзүйн халуун бүс болох энэ газар жил бүр 130.000 орчим аялагчид зочлон ирдэг. Эндхийн усны температур 64ºC байдаг ба байгалийн халуун ваннд суухыг хүсэгчдийн хувьд жинхэнэ диваажин болсон газар юм.
Энэхүү тохойг хүрээлэн байх ойролцоох толгодын улмаас улаан элстэй болсон энэ эрэг олны хөлөөс хол учир нүцгэлэхийг хүсэгчдийн хувьд төгс тохирсон газар юм.
Та урьд өмнө нь ногоон элст эргийн тухай сонсож байсан уу? Хавайн арал дээр байрлах Papakolea эрэг нь ногоон элстэй. Ийм эрэг Дэлхий дээр ердөө хоёрхон газар байдаг. Магни, төмөр силикатын талстууд бүхий хөрс, шорооноос шалтгаалж энэ эрэг ногоон харагддаг байна.








xoosh
2012/04/28 at 11:45
wow ene chuluuu els yamar sonin yum be
Зочин
2012/04/28 at 13:04
ehnii chuluunuud ih goy yumaa
Mongolhh
2012/04/28 at 13:57
bas soninl yum
ambuuya
2012/04/28 at 14:00
eleen els ni goe yum bna :d
Зочин
2012/04/28 at 18:15
nice
StoRm-mN
2012/04/28 at 18:49
aaa
andor
2012/04/28 at 20:38
nice yumaa
BEK_KKK
2012/04/30 at 10:38
kkkkkkkkkkkkkkkkk
Зочин
2012/04/30 at 22:12
t ara giin toglotoos tavij uguuch tegvel bi bayrlana shuu bur uneheer ih
pilguun
2012/05/01 at 13:03
goy medee bn ochij uzmeer sanagdchihlaa
Зочин
2016/02/20 at 04:50
Dalai uvj bgagui ymuu yduuchuugaa